Podcasts by Category

Моши Моши / Moshi Moshi

Моши Моши / Moshi Moshi

Anaru

もしもし?📞 Тухайн зочны өөрийн гэсэн онцлог өнгө аясыг нь энэхүү подкастаараа дамжуулан гаргаж vaiiina!! Амьдралд их сонирхолтой хүмүүс олон таардаг шүү дээ, заримтай нь ахиж хэзээ уулзаж ярилцахаа мэдэхгүй тул ийнхүү баримтжуулбал хэн хэндээ дурсамжтай юм болов уу? Хожим сонсоход тухайн цаг үеийн "балчир" өөрийгөө сонсоход ямар санагдах бол? Энийг сонсож буй таныг юу юугүй бос зүтгэ гээд хүчлээд байхгүй, бас учир зүггүй назгайраад байхгүй. Олон хүнээс олон өнгийг олж хараарай гэж хүсье! じゃーね!👋

18 - S3E4: Hurgan "Horror"
0:00 / 0:00
1x
  • 18 - S3E4: Hurgan "Horror"

    Хэсэг нөхөд ажлаа сонирхолтой газар хийж үзье гээд лаптоп юутай ийтэй бүх юмаа аваад орой Тэрэлжийг зүглэн гарсан зун байдаг юм. Гадаа бороо зөөлөн орж бид монгол гэрт гэрлэн чимэглэл өлгөж, галаа түлж, лаа асаан "cozy" орчин бүрдүүлэн ажлаа хийж суугаад, хэсэг амрахдаа жаал айшгийн зүйлс ярьж далимаар нь подкастаа хиймээр санагдсан байдаг юм. Даариймаа, япон дахь болсон явдал, бөөгийн сүнс, онгодын сүнсэнд шоглуулсан нь, creepy оньсого, таавар, махчин ээжийн түүх, шинжлэх ухааны холбогдолтой бяцхан фактууд, өөд болсоны дараах хөдөөлүүлэлт, оршуулга, чандарлалт, 70 давхрын сүнсний түүх, дуудлагын жолооч дууддаг саико охин, хотод байдаг оршуулгын газар, сүсгээрээ төлбөрөө төлдөг сүм гээд зөндөө олон зүйл ярьсан дугаараа яг halloween-ы өдөр оруулах гээд л хүлээгээд байж. Дуусгая гээд дуусгаж өгдөггүй солиотой гаруудтай дугаар болсоон. 🌈 🦋 🦄 🍦 

    Сүүлдээ баахан шашин яриад яг зөв ярьж чадсан эсэхээ мэдэхгүй л байна :)) Дунд нь орилсон хэсэг байгаа соррриии🙇🏻‍♀️🙇🏻‍♀️

    Бидэн 4 аймшгийн сэдвийг инээдтэй ярин хөхрөлдсөн дугаарыг хүлээн авна уу. 👻

    Анар: @arderegarnet

    Нямдэлгэр: @nima_desu

    Отгон-Үжин: @otgonujin

    Сүхбат: @s.j.bat


    Mon, 31 Oct 2022 - 1h 50min
  • 17 - S3E3: Her Story

    МУИС-д байдаг хос хөтөлбөрийн боломж, философи болон сэтгэл зүйн талаас нь зарим ойлголтууд, Феминизм, Хөдөлмөрийн шинэчилсэн хууль, Нойр, Стресс, хотын түгжрэл, машин, унадаг дугуй, амьдралын хэв маяг, карьер, өөрийгөө хайрлах, нууц, үерхэл, холын зайн харилцаа гээд бүр зөндөө олон сэдэврүү хальж орсон дугаар болжээ. "Стресстсэн үедээ биедээ юу ч оруулахгүй байх" алтан дүрэмнээс нь суралцаад хэрэгжүүлчих гээд л үзээд байгаа...Бас зочны маань өөрөө түрүүлж алхам хийж хэрхэн холын зайн харилцааг эхлүүлсэн маааааааш сонирхолтой хайрын түүхийг нь сонссоон ккк🥰Харилцаагаа аварч үлдэх зүйлс...🥹 Анарын аймар хурдан ярьдгийг сүмимасээннн🙇🏻‍♀️ Найздаа ирээдүйн зорьсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ мастертаа сурах ерөөлийг нь дэвшүүлье ээ!

    Анар: @arderegarnet

    Тэргэл: @tergel_0430

    Доржпүрэв: /хаагаад нээгээд байдаг юм аа xD/

    Энэ сувгаар Доогийгийн хийдэг бичлэгүүдийг үзээрэй! :> https://www.youtube.com/channel/UCBFuS8UN3CFpWhc6mJo9Iww

    Fri, 21 Oct 2022 - 1h 15min
  • 16 - S3E2: 16 Personalities "N" Gang

    Бүр хавар цэргийн баяраар бичсэн дугаараа оруулж байна. Энэ дугаарын зочин Мөөгийдөө төрсөн өдрийн мэнд дэвшүүлэн архивнаасаа гаргаж вааайййна!! 🥳🫶🏻16 personalities MBTI-н талаар түлхүү ярилцсан ба бид 4 "N" gang!! Үсэгнүүдийн тайлбар, тэдгээр олны танил эрхмүүд хэн байдаг мөн ер нь personality-с хамаараад ямар үед ямар хариу үйлдэл үзүүлдэг үү гээд л ярьж өгсөн байналээ...🤯

    Аа нээрээ, наношинжлэх ухааны 2 инженер орсон анхны дугаар боллоо.✨

    Мэргэжлээ бас сонгоход бидний энэ MBTI хамаатай байна уу, бас бид яг үнэндээ дотроо юу хүсдэг юм бол? Өөрөө чалөөт цагаараа юу хийх дуртай, хүсдэг вэ? Бидний хийдэг ажил, мэргэжилтэй хэрхэн хамааралтай байх… Мэргэжлийн хүмүүс биш ч гэлээ, бид өөрсдийн сонирхож уншиж байсан, туршлага дээрээ үндэслэн ярьсан байгаа шөөөө...

    Нокигийн чимээгүй шивнэж ярих чимээ, Анар Тэргэл хоёрын чанга инээд, Мөөгийгийн чимээгүй алга болж уусах нь яг өөрсдийнх нь personality! xD

    Манай Тэргэл хүн болгонтой адилхан ч юм шиг үгүй ч юм шиг, яг аль төрөл гэж ангилалд бид оруулж чадсангүй.🤷🏻‍♀️

    Мөөгий хүмүүсрүү ямар нууц бичлэг явуулдаг нь баригдлаа!!🤦🏻‍♀️

    www.16personalities.com сайтруу ороод тестээ бөглөөд үзээрэй.

    Анар: @arderegarnet

    Тэргэл: @tergel_0430

    Мөнх-Эрдэнэ: @moogysa

    Номин-Эрдэнэ: @noki1114

    Thu, 25 Aug 2022 - 1h 20min
  • 15 - Episode 09: Precious / Нандин

    Season 1: TOYOHASHI CHAPTER маань энэ хүрээд дууслаа. 😌

    Анхлан зөвхөн битүүхэн хүсэл байсан зүйл эхний улирлын дугааруудаа бичээд дуусгаж буйд итгэхээргүй юм.

    Энэ удаагийн дугаарт зочидгүйгээр бид 2 өмнөх дурсамжуудаа ярилцан дунд нь ямар ч cut хийгээгүй онцлогтой ju, гунигийн нулимстай ч дараагийн учралдаа догдолсон олон олон сэтгэл хөөрөл бүхий нандин дугаарыг минь хүлээн авна уу!🙆🏻‍♀️🥰

    Энэ бүхнийг биелүүлэхэд үргэлж дэргэд минь дэмжиж хамтран хөтөлж бүхий л artwork-ийг хариуцдаг байсан Нандиа охиндоо чин сэтгэлээсээ талархууштай бүр хайртай! Дахин цуг хөтлөн үргэлжлүүлэх нэгэн улирлыг тэсэн ядан хүлээж vaiiiina !!❤️

    Анар: @anaru_desu

    Нандин-Эрдэнэ: @preciouserdene

    Sat, 30 Jul 2022 - 1h 09min
  • 14 - S3E1: Guest Host Tergel

    Ээе, Анараа охин буцаж подкастаа хийхээр болсондоо тун баяртай байна. 

    Chapter 2-н зочин хөтлөгч Батцэцэг /Hana/-ийн хувьд ажил, хичээл, диплом гээд одоо их завгүй болсон байгаа тул дараагийн нэгэн бүлгийг  насан багийн найз Тэргэлтэйгээ ийнхүү эхлүүлж буйгаа дуулгахад таатай байна. Ажлынхаа хажуугаар дуртай юмаа хийгээд явюу л гэж... Энэ бүлгээр хүмүүсийн тухай гэхээс илүүтэй бид өөрсдийнхөө доторлуу өнгийхөөр олон сэдвийг сонгож оролцох хүмүүсээ хайж байна ккк. Харин энэ дугаарт илүү Тэргэлийг танилцуулж бас бус өөрсдийнхөө тухай, хэсэг хугацаанд юу болсон зэрэг зүйлсээ яриад авлаа. 

    Ингээд энэ бүлгийг дуустал цугтаа байгаарай гэж хүсье! Sending love from UB♡

    Instagram accounts:

    Анар: @anaru_desu

    Тэргэл: @tergel_0430

    Mon, 14 Mar 2022 - 55min
Show More Episodes