Podcasts by Category

Дотоод Дохио

Дотоод Дохио

Дотоод Дохио

EQ хөгжүүлдэг подкаст. Өөрийн болон бусдын сэтгэл зүйг ойлгоход тань тус болох зүйлсийг ярина. Нийгмийн үзэгдэл, хүний оюун санааг хувьслын онолын үүднээс тайлбарласан орчин үеийн шинжлэх ухааны ололтуудаас хүргэнэ.

16 - 13. Улс төр
0:00 / 0:00
1x
  • 16 - 13. Улс төр

    “Хүний сэтгэл зүй болон тэр хүний улс төрийн үзэл бодол хоёр хоорондоо ямар хамааралтай байдаг вэ?” гэдэг асуултанд хариуллаа. Хүний зан төлөв, амьдарч буй орчин, ёс суртахууны хэмжүүрүүд нь тухайн хүний барууны талын (консерватив) намыг дэмжих үү, зүүний талын (либерал) намыг дэмжих үү гэдэгтэй хамааралтай байдаг. Консерватив, либерал намуудын ялгаа болон эдгээр намыг дэмжигчид ямар онцлог зан төлөв, ёс суртахуунтай байдаг талаар сонссоорой. Эх сурвалж: Jonathan Haidt, “The Righteous Mind: Why Good People are Divided by Politics and Religion” Jerome H. Barkow, John Tooby, Leda Cosmides, “The Adapted Mind: Evolutionary Psychology and the Generation of Culture”

    Sat, 22 Jan 2022 - 48min
  • 15 - 12. Ёс суртахуун

    Хүнд байдаг ямар сэтгэл хөдлөл, зөн совин, мэдрэмжээс болоод бид ёс суртахууны дүгнэлт хийдэг вэ? Ёс суртахуун нь хувьслын үед ямар шалтгаанаас болоод бий болсон зүйл вэ? Эх сурвалжууд: New York University professor Jonathan Haidt, “The Righteous Mind” Yale University professor Paul Bloom, “Just Babies” and “Moralities of everyday life” lecture on coursera.org Robert Wright, “The Moral Animal”

    Tue, 23 Mar 2021 - 1h 05min
  • 14 - 11. Зан төлөв ба үнэт зүйлс

    Том таван зан төлөв болох extraversion, neuroticism, agreeableness, conscientiousness, openness-ийг танилцууллаа. Мөн хүмүүс юуг үнэт зүйлсээ болгодог вэ? хүний үнэт зүйлс нь зан төлөвтэй ямар холбоотой байдаг вэ? гэдэг талаар ярилаа. Эх сурвалж: Duke University professor Mark Leary, “Understanding the Mysteries of Human Behavior”, The Great Courses Таны тэмдэглэлд зориулав: Том Таван Зан Төлөв (The Big Five Personality Traits): https://cutt.ly/5j4ivFY 10 Үндсэн үнэт зүйлс: https://cutt.ly/6j4uLkV Зан төлөв, үнэт зүйлсийн тестүүд: https://www.facebook.com/dotooddohio/posts/244889503701122 Хэвийн тархалт гэж юу вэ? https://www.facebook.com/dotooddohio/posts/247467876776618

    Thu, 21 Jan 2021 - 53min
  • 13 - 10. Сүнс гэж юу вэ?

    Сүнсний талаар эртний Грекийн философичдоос эхлээд одоо цагийн сэтгэл судлаачид юу гэж үзсэн талаар ярилаа. Энэ дугаарт сүнсний бүтэц, материал, үйл ажиллагаа, сүнс бие 2ийн харилцан нөлөөлөл, The Matrix, ухамсар, чөлөөт сонголт (free will) гээд олон сэдвийг хөндсөн. Эх сурвалж: Raymond E. Fancher and Alexandra Rutherford, Pioneers of Psychology Marc Brysbaert, Historical and conceptual issues in psychology

    Sat, 14 Nov 2020 - 1h 05min
  • 12 - 9. Бусдад өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөхөд нь яаж туслах вэ?

    Nathaniel Branden-ий The Six Pillars of Self-Esteem ном дээрээ санал болгосон эцэг эхчүүд, багш нар, менежерүүд бусдын өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөхөд яаж туслаж чадах зөвлөмжүүдийг танилцууллаа.

    Mon, 21 Sep 2020 - 52min
Show More Episodes