Filtrer par genre

Харанхуй Өрөө

Харанхуй Өрөө

Haranhui Uruu

Монголоос гадаад руу гарсан олон мянган залуусын төлөөллийг зочдоор урьж, харь орон гэхээрээ бүх зүйл нь сайхан амьдрал угтдаг мэт ойлголтыг халах, чухам бодит байдал дээр ямар зүйл угтан авдаг тухай нээлттэй, ярилцах зорилготой подкаст. Гадаадад амьдардаг бүхэн амжилттай байдаггүй, бас сошл зураг дээрх шигээ байдаггүй гэдгийг та гадагшаа л гарчихвал болоо гэж бодож суугаа сэтгэхүй дээрээ олж мэдсэнээр юу хүлээж байгаа нь мэдэгдэхгүй тас харанхуй өрөөнд бидэнтэй хамт гэрэл асааж бодитоор харах юм. Даваа гараг бүр шинэ дугаар

45 - Литва | Визээ хөөцөлдөж, дугаарлаж зосгох нь ч гоё | Харанхуй Өрөө Подкаст
0:00 / 0:00
1x
  • 45 - Литва | Визээ хөөцөлдөж, дугаарлаж зосгох нь ч гоё | Харанхуй Өрөө Подкаст

    Уламжлал ёсоор даваа гараг болж, Харанхуй Өрөөний шинэхэн дугаар та нартаа хүрэхэд бэлэн болжээ. Өнөөдрийн дугаартаа бид Бүгд Найрамдах Литва улсад гэр бүлээрээ ажиллаж амьдардаг залууг урьж ярилцсан байгаа. Тэрээр Америк явах уу, Литва явах уу гэсэн сонголтын өмнө очихдоо Литва улсыг сонгосондоо одоо харамсдаг эсэхээ бидэнтэй хуучилсан байгаа. Тухлан сууж сонсоорой. Enjoy!

    Sun, 12 Oct 2025 - 1h 05min
  • 44 - Турк-Америк | 10 жилийн дараа Монголдоо суурьших ямар вэ? | Харанхуй Өрөө Подкаст

    Харанхуй өрөөнд үүр цайж шинэ долоо хоног даваа гарагаар эхэллээ. Уламжлал ёсоор та нартаа шинэхэн, сонирхолтой түүхээ хуваалцахаар зочин минь суудалдаа тухлан суусан байна. 3 өөр шашинтай улсад амьдарсан туршлага түүний хувь хүний төлөвшил, аливаа зүйлийг харах өнцөгт хэдэн градус өөрчлөлт авч ирсэн тухай болон 10 жилийн дараа Монголдоо эргэж ирээд суурьшихад ямар байсан тухай өнөөдрийн дугаарт ярилцах болно. Enjoy!

    Sun, 29 Jun 2025 - 1h 22min
  • 43 - Канад - Бүгдийг тэгээс биш таваас эхлүүлж болно | Харанхуй Өрөө Подкаст

    Уламжлал ёсоор даваа гараг болж бид бүгд Харанхуй Өрөөндөө цуглах цаг ирлээ. Канад руу Монголоосоо шууд байнгын оршин суух визтэй очсон гэр бүлийн тухай өнөөдөр бид ярилцах болно. Хүний газар заавал бүхнийг тэгээс нь эхлэх биш хэрхэн яг эх орондоо хийдэг байсан ажлаа хийхээр очиж болох тухай мэдээд аваарай. Enjoy!

    Sun, 08 Jun 2025 - 1h 05min
  • 42 - Сингапур, Малайз | Эр хүнд итгэхээр өөртөө итгэ | Харанхуй өрөө Подкаст

    Ойрд Зүүн Өмнөд Азиар хэдүүлээ огт хэсээгүй юм байна. Өнөөдрийн Харанхуй Өрөөний дугаарын зочин Сингапур, Малайзад амьдрал хэр байгаа тухай, Монголчууд тэнд юу хийж амьдрах болсон тухай ярьсан. Тухлан сууж сонсоорой.

    Mon, 26 May 2025 - 1h 03min
  • 41 - Австрик | Таардаг, таардаггүй газар орон гэж байдаг уу? | Харанхуй Өрөө Подкаст

    Гадагшаа л гарчихвал хаашаа ч хамаагүй гэсэн бодлоор дүрвэх шахуу эх орноосоо мянга мянгаараа гардаг байсан цаг саяхан. Одоо харин гадагшаа гарахдаа очих гэж байгаа улс орноо судалж, яг ямар газар руу очих гэж байгаагаа тодорхой хэмжээнд мэддэг хүмүүс нь илүү олон болсон байх. Гэхдээ чухам хүнд таардаг газар, таардаггүй улс орон гэж байдаг уу гэсэн асуултад та юу гэж хариулах вэ? Хариултаа хараахан мэдэхгүй байгаа бол өнөөдрийн Харанхуй Өрөөний дугаарт ярилцсан зочны маань яриаг сонсоод, дараа нь хариултаа хэлээрэй. Enjoy!

    Sun, 27 Apr 2025 - 1h 01min
Afficher plus d'épisodes