Filtrer par genre
- 1966 - Migrants are sending billions overseas each year. Are they hurting Australia's economy? - SBS Examines: Цагаачдын эх орон руугаа илгээдэг мөнгө Австралийн эдийн засагт яаж нөлөөлдөг вэ?
Remittances have become a talking point in Australia's migration debate, with some saying they're draining our economy. But what's the real impact — both for the economy, and for migrants and their families? - Мөнгөн гуйвуулга нь Австралийн цагаачлалын талаарх хэлэлцүүлгийн нэг сэдэв болж зарим хүн энэ нь Австралийн эдийн засгийн хөрөнгийг гадагш урсгаж байна гэж үзэж буй. Гэхдээ мөнгөн гуйвуулга нь эдийн засагт, мөн цагаачид болон тэдний гэр бүлд бодитоор ямар нөлөө үзүүлдэг вэ?
#sbsaudiopodcast - #sbsaudiopodcastFri, 25 Sep 2026 - 09min - 1965 - Bonus Practice: #119 Talking about hay fever (Med) - SBS Learn English Bonus Practice: #119 Улирлын харшлын талаар ярих нь (Med)
Practise speaking the dialogue from episode #119 Talking about hay fever (Med). - Learn English #119 Улирлын харшлын талаар ярих нь (Med) дугаарт гарсан харилцан яриаг давтан хэлж, ярих чадвараа хөгжүүлээрэй.
Find the full episode, learning notes and more free resources at SBS Learn English. - Бүтэн дугаарыг болон суралцах тэмдэглэл зэрэг бусад үнэ төлбөргүй сургалтын материалуудыг SBS Learn English-ээс аваарай.Thu, 24 Sep 2026 - 03min - 1964 - #119 Talking about hay fever (Med) - SBS Learn English #119 Улирлын харшлын талаар ярих нь (Med)
Learn English useful for talking about hay fever. Practise everyday phrases for describing symptoms, talking about medicine, and responding kindly when someone has hay fever. - Learn English танд улирлын харшлын талаар ярихад туслах болно. Харшлын шинж тэмдгээ тайлбарлах, эмийн талаар ярилцах, мөн энэ төрлийн харшилтай хүнд эелдгээр хариулт өгөхөд хэрэглэдэг өдөр тутмын хэллэгүүдийг давтаарай.
Keep practising the phrases from this episode and test what you’ve learned with our quiz here.
- Энэ дугаарын үг хэллэгүүдийг үргэлжлүүлэн давтаж, сурсан зүйслээ энд дарж сорил ажиллаж шалгах боломжтой.Thu, 24 Sep 2026 - 11min - 1963 - “Австралид гоо сайхны чиглэлд ажилладаг монголчууд юу ярив | Mongol Beauty 2026
Австралид гоо сайхны чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд “Австрали Дахь Монгол Гоо Сайханчдын Холбоо”-г үүсгэн байгуулж, “Mongol Beauty 2026” нэрийн дор олон нийтэд зориулсан анхны үйл ажиллагаа өнгөрөгч ням гарагт зохион байгууллаа.
#sbsaudiopodcastTue, 22 Sep 2026 - 17min - 1962 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 22Tue, 22 Sep 2026 - 11min
- 1961 - Why are migrant queer men facing barriers to sexual healthcare? - SBS Examines: Цагаач queer эрэгтэйчүүдэд бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ хэр хүртээмжтэй вэ?
Medication that helps prevent HIV transmission is readily available in Australia, including for temporary visa holders and those without Medicare. So why are some LGBTQI+ migrants missing out? - ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг эмийг Австралид, тэр дундаа түр виз эзэмшигчид болон Medicare-д хамрагддаггүй хүмүүс ч авах боломжтой. Тэгвэл яагаад зарим LGBTQI+ цагаачид энэ боломжийг хүртэж чадахгүй байна вэ?
#sbsaudiopodcast - #sbsaudiopodcastMon, 21 Sep 2026 - 09min - 1960 - What are Indigenous Protected Areas in Australia? - Австралийн Уугуул иргэдийн хамгаалалттай бүс гэж юу вэ?
National parks, nature reserves, marine sanctuaries and Indigenous Protected Areas protect different environments and operate under different rules. What makes an Indigenous Protected Area different, and how can you find out whether you are welcome to visit? - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгалийн нөөц газар, далайн дархан цаазат бүс болон Уугуул иргэдийн хамгаалалттай бүс нь байгалийн өөр өөр тогтоц, орчныг хамгаалж, өөр өөр дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Уугуул иргэдийн хамгаалалттай бүс нь бусад хамгаалалттай бүсээс юугаараа ялгаатай вэ? Мөн тухайн газарт зочлох боломжтой эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Mon, 21 Sep 2026 - 08min - 1959 - Travelling safely in rural and remote Australia - Австралийн хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгаар аюулгүй аялах нь
Australia is a vast and diverse country to explore, but driving in rural and remote areas can involve conditions you may not encounter in cities. Knowing what to expect and how to prepare can help you travel more safely and confidently. - Австрали бол өргөн уудам нутаг дэвсгэр, олон янзын байгалийн тогтоцтой, аялж танилцах зүйл арвинтай орон. Гэвч хөдөө орон нутаг болон алслагдсан бүсээр автомашинаар зорчих үед хотод тэр бүр тулгардаггүй зам, орчны нөхцөлтэй нүүр тулж болзошгүй. Тиймээс аяллын үеэр ямар нөхцөл үүсэж болохыг урьдчилан мэдэж, зохих бэлтгэлээ хангаснаар илүү аюулгүй, итгэл дүүрэн зорчих боломжтой.
Tue, 15 Sep 2026 - 09min - 1958 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 15Tue, 15 Sep 2026 - 11min
- 1957 - Д.Жамбалсүрэн: Австралид мэргэжлээрээ ажилд орсны дараа жинхэнэ том сорилтуудтай тулгардаг
Тэрээр 2019 онд Австралид иржээ. Энгийн ажлуудад амархан орчихно гэсэн төсөөлөлтэй байсан ч цэвэрлэгээний ажилд тэнцээгүй хариу авч, гал тогооны туслахын шалгалтад ороод ногоогоо удаан хэрчсэн гээд хасагдаж байв. Юу ч хийж чадахгүй гэж үү гэж урамгүйхэн өнгөрч байсан өдрүүд нь ард хоцорчээ. Түүнийг Д.Жамбалсүрэн буюу Jana гэж дууддаг. Одоо бол мэргэжлээрээ Big Four-ын нэг Ernst & Young Australia компанид Ахлах мэргэжилтэн бөгөөд, өөрийн мэдлэг, чадвартаа үндэслэж карьер ментор хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
#sbsaudiopodcastMon, 14 Sep 2026 - 17min - 1956 - What you need to know about seasonal illnesses this spring - МЭДЭЭ: Энэ хавар улирлын чанартай өвчлөлийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс
As Australia settles into spring, experts are urging people not to let their guard down against seasonal illnesses. Respiratory illnesses continue to circulate among populations, with higher spring pollen levels also expected to trigger asthma and allergy symptoms. Here's what you need to know. - Австралид хаврын улирал эхэлж буйтай зэрэгцэн улирлын чанартай өвчлөлөөс сэргийлэх тал дээр анхаарлаа сулруулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Амьсгалын замын өвчлөлүүд хүн амын дунд тархсан хэвээр байгаа бөгөөд хавар агаарт цэцгийн тоосны хэмжээ нэмэгдэх нь астма болон харшлын шинж тэмдгийг сэдрээх төлөвтэй байна. Таны мэдэх хэрэгтэй зүйлсийг хүргэж байна.
Mon, 14 Sep 2026 - 08min - 1955 - 'No one looks Aussie': Photos of missing Australians in Nepal-Tibet floods prompt racist comments - SBS Examines: “Австрали хүн шиг харагдахгүй байна”: Сураггүй болсон иргэдийн зураг ялгаварласан сэтгэгдлүүд дагуулав
Amid the death and devastation of the Nepal-Tibet floods, racism is emerging on social media platforms. - Непал-Төвөдийн үерийн гамшиг олон хүний амь насыг авч одон, асар их сүйрэл дагуулж буй энэ үед цахим орчинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хандлага гарах болов.
Thu, 10 Sep 2026 - 05min - 1954 - Д.Жамбалсүрэн: Харилцааны ажил хийснээр олж авах ур чадварууд олон бий
Та бүхэнд Австралид дэлгүүрт ялангуяа брэнд дэлгүүрүүдэд ажилд ороход туслах "Brand Shop" карьер эвентийн талаарх ярилцлагыг хүргэж байна. Харилцааны чадвараа сайжруулах боломжтой энэ чиглэлийн ажлыг оюутан байх үедээ хийх нь дараа нь мэргэжлээрээ ажилд ороход ч тустай гэдгийг манай энэ удаагийн ярилцлагын зочин Ernst & Young Australia компанийн ахлах мэргэжилтэн, карьер ментор Д.Жамбалсүрэн буюу Jana онцолж байлаа.
#sbsaudiopodcastTue, 08 Sep 2026 - 15min - 1953 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 8Tue, 08 Sep 2026 - 11min
- 1952 - Your risk of Motor Neurone Disease where you live: "Australians would be shocked". - Хаана амьдардгаас хамаарах MND өвчний эрсдэл: “Австраличууд үүнийг сонсоод цочирдоно”
Which disease has an annual death rate that is two thirds of the nation's road toll - and is getting worse? The same condition has numerous, hugely famous patients and patrons at home and around the world - yet we don't know why most cases occur. Now, research into Motor Neurone Disease has identified clusters around Australia - pushing one state to make a world first move. - Энэ өвчнөөр Австрали төдийгүй дэлхий даяар олон алдартай хүн өвчилж, нэр хүндтэй хүмүүс уг өвчний эсрэг үйлсийг дэмжиж ирсэн ч ихэнх тохиолдолд чухам юунаас үүсдэгийг бид одоог хүртэл мэдэхгүй байна. Харин одоо Motor Neurone Disease (MND)-ийн талаарх судалгаагаар Австралийн зарим бүс нутагт өвчлөлийн тохиолдол олноор гарч байгааг тогтоож, нэгэн муж дэлхийд анхдагч алхам хийхэд хүрсэн байна.
Mon, 07 Sep 2026 - 08min - 1951 - Prostate cancer in Australia: Testing, treatment and support - Түрүү булчирхайн хорт хавдрын шинжилгээ, эмчилгээ, тусламжийг Австралид хэрхэн үзүүлдэг вэ?
About one in five Australian men will be diagnosed with prostate cancer in their lifetime. Understanding the prostate, your risk and the options for testing can help with early detection and treatment. In this episode of Australia Explained, learn about prostate cancer, PSA testing, treatment and support. - Австралид ойролцоогоор таван эрэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед түрүү булчирхайн хорт хавдраар оношлогддог. Түрүү булчирхайн талаар ойлголттой байх, эрсдэлийг таамаглах, мөн ямар шинжилгээ өгөх боломжтойг мэдсэнээр хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэхэд тусална. Австралийн тухай нэвтрүүлгийн энэ дугаараас түрүү булчирхайн хорт хавдар, PSA шинжилгээ, эмчилгээ болон тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл аваарай.
Mon, 07 Sep 2026 - 09min - 1950 - These workers say their jobs were replaced by AI. Could it happen to you? - SBS Examines: Тэд ажлын байрыг нь хиймэл оюун ухаан орлосон гэв. Танд ч бас тохиолдох боломжтой юу?
Evidence shows AI is changing jobs, rather than completely replacing them. But the impact on the Australian workforce is likely to be unequal. - Судалгаа, баримтуудаас харахад хиймэл оюун ухаан ажлын байрыг бүрэн орлож байна гэхээс илүүтэйгээр ажлын мөн чанарыг өөрчилж байна. Гэхдээ Австралийн ажиллах хүчинд үзүүлэх нөлөө нь хүн бүрд өөр өөрөөр тусах төлөвтэй байна.
Fri, 04 Sep 2026 - 10min - 1949 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 1Tue, 01 Sep 2026 - 12min
- 1948 - “Sydney Bookworms” номын клубийн гишүүд сар бүр унших номоо хамтдаа сонгож, ярилцдаг
Бид энэ удаагийн ярилцлагын зочноор Англи хэлний багш, орчуулагч, хэл шинжлэл судлаач, “Sydney Bookworms” номын клубийг үүсгэн байгуулагч Ц.Одончимэгийг урилаа.
Mon, 31 Aug 2026 - 19min - 1947 - How do we actually count Australia's migration intake? - SBS Examines: Австралийн цагаачлалын тоог хэрхэн тооцдог вэ?
Migration numbers have been dominating headlines, with politicians and commentators quoting several different figures. But many metrics significantly overstate how many people are permanently settling in Australia. So how is migration actually measured? - Сүүлийн үед цагаачлалын тоо хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг болж, улс төрчид болон тоймчид өөр өөр тоо баримтууд эш татах болсон. Гэвч эдгээр үзүүлэлтийн олонх нь Австралид байнгын суурьшиж буй хүмүүсийн тоог бодит хэмжээнээс нь нэлээд өндөр мэт харагдуулдаг. Тэгвэл цагаачлалыг үнэндээ хэрхэн хэмждэг вэ?
Mon, 31 Aug 2026 - 09min - 1946 - Bonus Practice: #117 Borrowing books at the library (Med) - SBS Learn English Bonus Practice: #117 Номын сангаас ном зээлэх нь (Med)
Practise speaking the dialogue from episode #117 Borrowing books at the library (Med). - #117 дахь “Номын сангаас ном зээлэх нь” (Med) дугаарт гарсан харилцан яриаг давтан хэлж, ярих чадвараа хөгжүүлээрэй.
Find the full episode, learning notes and more free resources at SBS Learn English. - SBS Learn English-ээс бүтэн дугаарыг сонсож мөн сургалтын тэмдэглэл зэрэг үнэгүй эх сурвалжийг хүлээн авах боломжтой.Fri, 28 Aug 2026 - 04min - 1945 - #117 Borrowing books at the library (Med) - SBS Learn English #117 Номын сангаас ном зээлэх нь (Med)
Learn English useful for visiting a library. Practise everyday phrases for returning borrowed items, asking about late fees and due dates, renewing items, reserving titles, and using the library catalogue. - Номын сангаар үйлчлүүлэхэд тань хэрэг болох англи хэлний хэллэгүүдийг сурцгаая. Зээлсэн зүйлсээ буцааж өгөх, хугацаа хэтрүүлсний төлбөр болон буцааж өгөх эцсийн хугацааг асуух, зээлэх хугацааг сунгах, ном захиалах, номын сангийн каталогийг ашиглах зэрэг өдөр тутам хэрэглэх хэллэгүүдийг давтаж сураарай.
Keep practising the phrases from this episode and test what you’ve learned with our quiz here. - Энэ дугаарт орсон үг хэллэгүүдийг үргэлжлүүлэн давтаж, сурсан зүйлээ энд байгаа сорилыг ажиллаж шалгаарай.Fri, 28 Aug 2026 - 14min - 1944 - How can my child learn about Indigenous Australia? - Хүүхдүүд Австралийн уугуул иргэдийн талаар хэрхэн суралцаж болох вэ?
Supporting your child’s connection with the world’s oldest continuing living culture is one of the greatest gifts you can offer them while raising them in Australia. But if you’re new to the country, you may be unsure where to begin. Here are some starting points and ideas to help you and your child learn about Aboriginal and Torres Strait Islander peoples, cultures and history. - Австралид хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ дэлхий дээр өнөөг хүртэл тасралтгүй оршин тогтнож буй хамгийн эртний соёлтой танилцаж, холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх нь хүүхдэдээ өгч болох хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг юм. Гэхдээ та Австралид шинээр ирсэн бол хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байж болох юм. Та болон таны хүүхэд Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэд, тэдний соёл, түүхийн талаар суралцаж эхлэхэд туслах зарим арга зам, санааг энд хүргэж байна.
Wed, 26 Aug 2026 - 08min - 1943 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 8-р сарын 25Tue, 25 Aug 2026 - 10min
- 1942 - Birth and pregnancy care options in Australia - Австралийн тухай: Австралид жирэмсний болон амаржих үед ямар тусламж, үйлчилгээнүүд үзүүлдэг вэ
If you're first-time parents in Australia, choosing where and how to give birth can feel overwhelming. Whether you go through the public or private health system, it is important to understand your options and know where to reach out for advice to make the right decision for you and your baby. - Хэрэв та Австралид анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй бол хаана, хэрхэн хүүхдээ төрүүлэхээ сонгох нь амаргүй санагдаж болох юм. Та улсын эсвэл хувийн эрүүл мэндийн тогтолцооны алийг нь сонгохоос үл хамааран өөрт байгаа сонголтуудаа сайтар ойлгож, өөртөө болон хүүхдэдээ хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хаанаас зөвлөгөө, мэдээлэл авахаа мэддэг байх нь чухал юм.
Mon, 24 Aug 2026 - 09min - 1941 - Б.Шүрэнцэцэг: Би хүүхэд болгонд өөрөө хүрч очиж чадахгүй ч ном маань хүрч, хань болж чадна
Австралид ирээд 12 жил болж байна, Aristocrat компанийн Regulatory Compliance Auditor, Vinyasa иогийн багш, “Есөн хүсэл ба Карьер” хөтөлбөрийн ментор хэмээн өөрийгөө танилцуулах энэ бүсгүйг Б.Шүрэнцэцэг гэдэг. Түүний танилцуулгад албан ёсоор дахин нэг шинэ зүйл нэмэгдсэн нь “Үрдээ ерөөх есөн хүсэл” номын зохиолч гэх нэр.
Mon, 24 Aug 2026 - 20min - 1940 - МЭДЭЭ: Австралийн цахим контент бүтээгчдийн бүтээлийг Үндэсний архивт хадгална
Интернет мөнхийн байж байх зүйл гэж ярьдаг ч цахим орчинд хуваалцаж буй контентын хэмжээ асар хурдацтай нэмэгдэхийн хэрээр Үндэсний кино, дуу авианы архивын ажил улам бүр төвөгтэй болж буй аж. Тус төрийн байгууллага нь дуу авиа болон хөдөлгөөнт дүрсний бүхий л төрлийн бичлэгийг цуглуулж, хадгалан хамгаалах үүрэгтэй. Харин шинэ төсөл нь орчин үеийн цахим платформ дээр бүтээлээ туурвиж буй Австралийн контент бүтээгчдийн олон талт байдлыг харуулахын зэрэгцээ тэдний бүтээлийг ирээдүй хойч үед зориулан хадгалж хамгаалахад чиглэж байна.
Mon, 24 Aug 2026 - 06min - 1939 - Citizenship is more complex than you think - SBS Examines: Иргэншил гэдэг бидний боддогоос илүү нарийн ойлголт
What does it mean to be Australian? While citizenship is being used in political discourse as a way to determine whether someone belongs, the intricacies of citizenship around the world make it much more complicated. - Австрали хүн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Улс төрийн хүрээний хэлэлцүүлэгт иргэншлийг тухайн хүн нийгэмд харьяалагдах эсэхийг тодорхойлох хэмжүүр мэтээр ашиглах нь бий. Гэвч дэлхийн улс орнуудын иргэншлийн хууль, журам, нөхцөл нь энэ асуудлыг үүнээс хавьгүй их нарийн төвөгтэй болгодог.
Fri, 21 Aug 2026 - 08min - 1938 - МЭДЭЭ: Оцон шувуудын вакцинжуулалт ба Австрали Улс шувууны томуутай хэрхэн тэмцэж байна вэ?
Шувууны томуугийн вирус зэрлэг шувуудын дунд тархаж байгаа энэ үед Филлип арал даяар хяналт, тандалт үргэлжилнэ гэж холбогдох байгууллагууд мэдээллээ. Вирусний эрсдэлд олон жилийн турш бэлтгэсний эцэст байгаль хамгааллын багууд одоо төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ.
Tue, 18 Aug 2026 - 05min - 1937 - Ч.Насанжаргал: Татварын тайлангийнхаа тоо бүрийг үндэслэлтэй, баримттай байлгаарай
Та бүхэнд Австралид бүртгэлтэй, мэргэшсэн татварын агент Ч.Насанжаргалын ярилцлагын хоёрдугаар хэсгийг хүргэж байна.
Tue, 18 Aug 2026 - 16min - 1936 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 8-р сарын 18Tue, 18 Aug 2026 - 10min
- 1935 - Can you pick fruit from someone's garden? - Австралийн тухай: Бусдын хашаанаас жимс түүж болох уу?
Walking through an Australian suburb, you might spot everything from curry leaves and lemons to tomatoes and herbs growing in front gardens or on verges. But is it legal to pick it? This guide explains when it's legal to pick produce, why permission matters, and how community gardens offer another way to grow your own food. - Австралийн хорооллоор алхаж явахад айлын хашаа эсвэл байшингийн гаднах зурвас газарт карри навч, нимбэг, улаан лооль зэрэг төрөл бүрийн ургамал ургасан байхыг харж болно. Гэхдээ тэдгээрээс түүж авах нь хуульд нийцэх үү? Энэ нийтлэлээс бусдын тарьж ургуулсан жимс, ногоог ямар тохиолдолд авч болох, яагаад зөвшөөрөл авах шаардлагатай болон өөрийн хүнсийг тарьж ургуулах өөр нэг боломж болох нийтийн цэцэрлэгийн талаар мэдэж аваарай.
Mon, 17 Aug 2026 - 07min - 1934 - Whose responsibility is it to prevent hateful content on social media? - SBS Examines: Цахимд үзэн ядсан контент тархахаас сэргийлэх нь хэний үүрэг вэ?
Social media companies have had to explain to the Royal Commission on Antisemitism and Social Cohesion how they moderate harmful content on their platforms. But experts say we still don't know the full picture. - Сошиал медиа компаниуд өөрсдийн платформ дахь хор хөнөөл учруулж болох контентыг хэрхэн хянаж, зохицуулдаг талаар Антисемитизм болон нийгмийн эв нэгдлийн асуудлаар Royal Commission-д тайлбар өгчээ. Гэвч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ үйл явц яг хэрхэн явагддаг талаар бидэнд бүрэн мэдээлэл байхгүй хэвээр байна.
Wed, 12 Aug 2026 - 09min - 1933 - Ч.Насанжаргал: Австрали татварын маш сайн зохион байгуулалттай, ил тод, ухаалаг системтэй
Бид Австралид бүртгэлтэй мэргэшсэн татварын агент Ч.Насанжаргалтай ярилцлаа. Тэрээр Австралийн татварын систем, шаталсан тогтолцоо нь хэрхэн ажилладаг, Татварын тайлангаа мэдүүлэхэд бид юун дээр илүү их анхаарах ёстой талаар мэдээлэл өгсөн юм.
Tue, 11 Aug 2026 - 18min - 1932 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 8-р сарын 11Tue, 11 Aug 2026 - 11min
- 1931 - What are my rights if stopped by police in Australia? - Австралид цагдаа зогсоовол та ямар эрхтэй вэ?
Police officers have a range of operational powers they can exercise under legislation, including to ask questions, give ‘move on’ directions and conduct searches. Here’s what you need to know about your basic rights and obligations in a police interaction. - Цагдаагийн алба хаагчид хуулиар олгогдсон тодорхой эрх мэдлийн хүрээнд иргэдээс асуулт асуух, тухайн газрыг орхих шаардлага өгөх, мөн нэгжлэг хийх зэрэг арга хэмжээ авч болно. Цагдаатай харилцах үед таны эдлэх үндсэн эрх, хүлээх үүргийн талаарх шаардлагатай гол мэдээллийг хүргэж байна.
Mon, 10 Aug 2026 - 08min - 1930 - In Bangladesh, she was an obstetrician. In Australia, she's folding pillowcases - SBS Examines: Бангладешид эх баригч байсан, Австралид дэрний уут эвхэх ажил хийж байна
Tasmania is actively seeking skilled migrants through nominated pathways. But for many of those building a new life there, it hasn’t gone quite as expected. - Тасмани муж нэр дэвшүүлэх визийн хөтөлбөрөөр дамжуулан ур чадвартай цагаачдыг идэвхтэй татаж байна. Гэвч тэнд шинэ амьдралаа эхлүүлж буй олон хүний хувьд бүх зүйл санаснаар нь болсонгүй.
Wed, 05 Aug 2026 - 08min - 1929 - How to answer the 2026 Census English proficiency question | Bonus episode - SBS Learn English Bonus Practice: #115 Тооллогын англи хэлний мэдлэгийн асуултад хариулах нь
How do you choose between "not well", "well" and "very well" when the Census asks about your English? Honorary Professor Lynda Yates explains what these answers mean in everyday life, why perfect grammar isn't the goal, and how to assess your English with confidence. - Хүн амын тооллогын асуулгад англи хэлний мэдлэгээ "сайн биш", "сайн", эсвэл "маш сайн" гэж хэрхэн үнэлэх вэ? Профессор Линда Йейтс эдгээр хариулт өдөр тутмын амьдралд ямар утгатай болох, төгс дүрэмтэй англи хэлтэй байх нь гол шалгуур биш гэдгийг тайлбарлаж, өөрийн англи хэлний мэдлэгийг хэрхэн итгэлтэйгээр үнэлэх талаар зөвлөгөө өгч байна.
Keep practising the phrases from this episode and test what you’ve learned with our quiz here.
- Энэ дугаарт орсон хэллэгүүдийг үргэлжлүүлэн давтаж, энд дарж мэдлэгээ сориорой.Wed, 05 Aug 2026 - 11min - 1928 - Census 2026: Why does the government ask these questions, and what happens to my personal details? - SBS Examines: Тооллого 2026: Таны мэдээллийг яагаад цуглуулдаг, хэрхэн хамгаалдаг вэ?
Your answers won't impact your visa status, your child's education, or your rights in Australia — but they're important to help understand your community. - Таны өгсөн хариулт визний статус, хүүхдийн тань боловсрол, эсвэл таны Австрали дахь эрхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин эдгээр мэдээлэл нь танай нийгмийн бүлгийг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Tue, 04 Aug 2026 - 08min - 1927 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 8-р сарын 4Tue, 04 Aug 2026 - 12min
- 1926 - Б.Саруулгэрэл: Австралийн шигшээ багийг дасгалжуулж, түүхэн алтан медалийг авчирлааMon, 03 Aug 2026 - 15min
- 1925 - What is the Garma Festival and why is it important? - Гарма наадам гэж юу вэ, яагаад чухал ач холбогдолтой вэ?
The Garma Festival is Australia’s largest Indigenous cultural gathering where thousands of people travel to a remote town in Nhulunbuy on northeast Arnhem Land in the Northern Territory. Here's what happens at Garma and who can attend. - Гарма наадам нь Австралийн Уугуул иргэдийн хамгийн том соёлын цугларалт бөгөөд жил бүр олон мянган хүн Хойд Нутаг Дэвсгэрийн Арнем Лэндийн зүүн хойд хэсэгт орших Нхулунбай хотын ойролцоох алслагдсан бүс нутагт зорин ирдэг. Гарма наадамд ямар үйл ажиллагаа болдог, мөн хэн оролцох боломжтой талаар хүргэе.
Mon, 03 Aug 2026 - 08min - 1924 - Д.Түмэнбаяр: 20 жил мужаан хийсэн, одоо Австралид монгол авдраа урлаж байна
Та бүхэнд Австралийн Сидней хотноо “Tumen Avdar Australia” брэндийг үүсгэн байгуулж, Монгол авдрыг Австралид урлаж буй Д.Түмэнбаяртай ярилцсаныг хүргэж байна. Тэрээр 20 жил мужаан хийсэн туршлагатай бөгөөд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ өөрийн урландаа авдраа хийж, орчин үеийн чамин ганганаас эхлээд түүхийн хуудсыг сөхсөн мэт эртний хэв загвартай авдрыг ч урлаж буй ажээ.
Tue, 28 Jul 2026 - 18min - 1923 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 7-р сарын 28Tue, 28 Jul 2026 - 09min
- 1922 - 18 нас хүрээгүй хүүхэд Австралид ажил хийж болох уу? Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө
Цагийн ажил хийж эхлэх нь өсвөр насны хүүхдэд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, шинэ ур чадвар эзэмших, мөн анхны орлогоо олох зэрэг олон эерэг боломжийг олгодог чухал туршлага болдог. Австралид 18 нас хүрээгүй хүүхдүүд тодорхой нөхцөлийн хүрээнд цалинтай ажил хийх боломжтой байдаг. Энэ удаагийн дугаараар хүүхдээ шударга хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж, анхны ажлын туршлагаа эерэгээр авахад нь эцэг эхчүүд юуг мэдэж байх хэрэгтэй талаар хүргэх болно.
Tue, 28 Jul 2026 - 09min - 1921 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 7-р сарын 21Tue, 21 Jul 2026 - 09min
- 1920 - Are electric vehicles worth it in Australia?| Fuel in Focus - Австралид цахилгаан автомашин авах нь үнэхээр ашигтай юу?| Fuel in Focus
Electric vehicles are becoming more common on Australian roads as fuel prices remain unstable and more drivers look for cheaper ways to travel. Here's what you need to know if you are thinking about making the switch. - Шатахууны үнэ тогтворгүй хэвээр байгаа энэ үед зардал багатай зорчих арга эрэлхийлж буй жолоочдын тоо нэмэгдэж, Австралийн замд цахилгаан автомашин улам түгээмэл болж байна. Хэрэв та цахилгаан автомашин руу шилжихээр зорьж байгаа бол дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй.
Mon, 20 Jul 2026 - 05min - 1919 - Б.Эсэн: Илүү олон хүмүүс монгол бичгээ сэргээж сураасай гэж хүсдэг
“Өвөр Монголын Хишигтэн хошуунаас ирсэн. Австралид ирснээсээ хойш нутгаа санаж, өв уламжлалаа олон түмэнд дэлгэрүүлж, өөртөө ч гэсэн сануулж явахын тулд байнга Монгол бичгээр бичсээр ирсэн” хэмээн ярих түүнийг Боржигон овогт Бүрэнбаярын Эсэн гэдэг.
Mon, 20 Jul 2026 - 06min - 1918 - Ц.Мөнхтогос: Морин хуураа үүрээд явж байхад ажил үйлс байнга урагшилдаг
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Баяр наадмаа Австралийн Сидней хотод суугаа монголчууд долдугаар сарын 5-ны өдөр, Мароубра эргийн ойролцоо зохион байгуулж, дэнж хотойтол дэлгэр сайхан наадсан билээ.
Mon, 20 Jul 2026 - 09min - 1917 - 2026 Census: What you need to know to ensure you’re counted - 2026 оны тооллого: Тооллогод бүрэн хамрагдахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ
The 2026 Census is on Tuesday 11 August and every person in Australia on this night must be counted. Census data is used to understand where we live, the languages we use at home (including Auslan), the support we need and how Australia is changing as a nation. Being counted helps ensure your community, culture and beliefs are represented. Here’s what you need to know about completing the Census for your household. - 2026 оны Хүн ам, орон сууцны тооллого наймдугаар сарын 11-ний Мягмар гарагийн орой болно. Тэр шөнө Австралид байгаа хүн бүр тооллогод хамрагдах ёстой. Тооллогын мэдээллийг хүмүүс хаана амьдардаг, гэртээ ямар хэлээр ярьдаг (үүнд Auslan буюу дохионы хэл багтана), ямар төрлийн дэмжлэг үйлчилгээ шаардлагатай байгаа болон улс орон хүн ам, нийгмийн хувьд хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгоход ашигладаг. Тооллогод хамрагдсанаар танай нийгмийн бүлэг, соёлын онцлог, хэл, итгэл үнэмшил бодитойгоор төлөөлөгдөхөд хувь нэмэр оруулдаг. Өрхийн тооллогоо хэрхэн зөв бөглөх талаар таны мэдэх шаардлагатай гол мэдээллийг хүргэе.
Mon, 20 Jul 2026 - 10min - 1916 - The Torres Strait Islander Flag: Land, Sea and People - Торресын Хоолойн Арлын Далбаа: Газар нутаг, Далай тэнгис ба Ард түмэн
In Australia, you might see three flags flying together: the Australian National Flag, the Aboriginal Flag and the Torres Strait Islander Flag. Aboriginal peoples and Torres Strait Islander peoples are the two distinct Indigenous peoples of Australia, each with their own histories, cultures, languages and flag. For many Torres Strait Islander people, the flag is a powerful symbol of identity and belonging, whether they live on the islands, the mainland or overseas. - Австралид та гурван төрлийн далбаа хамтдаа мандаж байхыг харж магадгүй: Үүнд Австралийн Үндэсний Далбаа, Аборижинал Далбаа болон Торресын Хоолойн Арлын Далбаа багтдаг. Австралийн уугуул ард түмэн нь Аборижинал болон Торресын Хоолойн Арлынхан гэсэн хоёр тусдаа бүлгээс бүрддэг бөгөөд тэд өөр өөрийн түүх, соёл, хэл, болон өөрсдийн гэсэн далбаатай. Маш олон Торресын Хоолойн Арлынхны хувьд тэд арал дээр, эх газарт эсвэл гадаадад амьдарч байгаа эсэхээс үл хамааран энэ далбаа нь тэдний хэн болох, хаана харьяалагдахыг илэрхийлдэг хүчтэй бэлгэдэл юм.
Mon, 06 Jul 2026 - 08min - 1915 - MiniPod: Hammered | Words we use - SBS Learn English | MiniPod: Hammered | Words we use
Learn a new phrase and make your English sound more natural and interesting. Words We Use is a bilingual series that helps you understand idioms like ‘hammered’. - Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цуврал энэ дугаартаа ‘hammered’ хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.
Mon, 29 Jun 2026 - 03min - 1914 - SBS Learn English | MiniPod: Banger | Words we use
Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цуврал энэ дугаартаа “Banger” хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.
Mon, 22 Jun 2026 - 03min - 1913 - MiniPod: On the back foot | Words we use - SBS Learn English | MiniPod: On the back foot | Words we use
Learn a new phrase and make your English sound more natural and interesting. Words We Use is a bilingual series that helps you understand idioms like 'On the back foot'. - Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цуврал энэ дугаартаа 'On the back foot' хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.
Mon, 15 Jun 2026 - 02min - 1912 - MiniPod: Man On! | Words we use - SBS Learn English | MiniPod: Man On! | Words we use
Learn a new phrase and make your English sound more natural and interesting. Words We Use is a bilingual series that helps you understand idioms like 'Man On!'. - Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цуврал энэ дугаартаа 'Man On!' хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.
Mon, 08 Jun 2026 - 03min - 1911 - MiniPod: Keep your eye on the ball | Words we use - SBS Learn English | MiniPod: Keep your eye on the ball | Words we use
Learn a new phrase and make your English sound more natural and interesting. Words We Use is a bilingual series that helps you understand idioms like 'Keep your eye on the ball'. - Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цуврал энэ дугаартаа ''Keep your eye on the ball' хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.
Mon, 01 Jun 2026 - 02min - 1910 - Bonus Practice: #110 Trying on shoes (Med) - SBS Learn English | Bonus Practice: #110 Гутал өмсаж үзэх нь (Med)
Practise speaking the dialogue from episode Bonus Practice: #110 Trying on shoes. - #110 хичээлийн ярианы дадлага хэсэг
Wed, 27 May 2026 - 02min - 1909 - #110 Trying on shoes (Med) - SBS Learn English #110 Гутал өмсөж үзэх нь (Med)
Learn English useful for talking about trying on, buying, and finding shoes that fit well. Practise everyday phrases for describing how shoes feel, asking for a different size, and explaining what you are looking for in a comfortable pair. - Гутал өмсөж үзэх, худалдаж авах, мөн хөлд эвтэйхэн таарах гутал олоход хэрэгтэй англи үг хэллэг сураарай. Гутал ямар мэдрэмж төрүүлж байгааг тайлбарлах, өөр размер асуух, мөн яг ямар гутал хайж байгаагаа илэрхийлэх өдөр тутмын хэрэглээний хэллэгүүдийг багтаалаа.
Wed, 27 May 2026 - 10min - 1908 - How does political grief affect social cohesion? - SBS Examines: Улс төрөөс үүдэлтэй уй гашуу нийгмийн эв нэгдэлд хэрхэн нөлөөлдөг вэ?
When we're exposed to events or ideologies that go against our own beliefs, we can feel what experts call 'political grief'. Some say it's playing a role in the growing polarisation of our society. - Бидний итгэл үнэмшилтэй зөрчилдөх үйл явдал, үзэл санаатай тулгарах үед “улс төрийн уй гашуу” гэж мэргэжилтнүүдийн нэрлэдэг мэдрэмжийг төрүүлж болдог. Зарим судлаачид нийгэм дэх хуваагдал улам гүнзгийрэхэд энэ нь нөлөөлж байна хэмээн үзэж байна.
Wed, 27 May 2026 - 09min - 1907 - The Aboriginal flag: History, meaning and recognition - Австралийн тухай: Уугуул ард түмний далбаа | Түүх, бэлэгдэл ба хүлээн зөвшөөрөл
At school, work, council offices or sporting events, you might see a red, black and yellow flag flying beside the Australian national flag. This is the Aboriginal flag, representing the Aboriginal people of Australia and their connection to land, community and stories. - Сургууль, ажил, хотын захиаргаа эсвэл спортын арга хэмжээнүүд дээр Австралийн үндэсний далбааны дэргэд улаан, хар, шар өнгийн далбаа намирч байхыг та харсан байх. Энэ бол Австралийн уугуул иргэдийг төлөөлдөг Аборижинал далбаа бөгөөд тэдний газар нутаг, ард түмэн болон түүх, уламжлалтайгаа холбоотой байдлыг илэрхийлдэг.
Wed, 27 May 2026 - 09min - 1906 - САР ШИНИЙН ШИРЭЭГЭЭ АВСТРАЛИЙН ХҮНСЭЭР ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭMon, 26 Aug 2024 - 22min
- 1905 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 5-р сарын 26Tue, 26 May 2026 - 08min
- 1904 - "Family Fun day" | Бид юу зорьж, юунд хүрсэн бэ? /Mon-Aus/
Лантуун дохио Австрали багийнхан энэ жилийн арга хэмжээний бэлтгэлээ бүрэн хангаад 6-р сарын 7-ныг тэсэн ядан хүлээж байна.
Mon, 25 May 2026 - 16min - 1903 - МЭДЭЭ: Melbourne-ны уулчин Эверест уулын оройд гарсан хамгийн залуу Австрали хүн боллоо
Непалын талаас нэг өдөрт 274 уулчид Эверестийн оргилд гарч буй өндөр үзүүлэлттэй өдөр Мелбурны өсвөр насны охины амжилт бичигдлээ.
Mon, 25 May 2026 - 04min - 1902 - МЭДЭЭ: Визний төрлөөсөө болж Самуэл ажлын мөлжлөгт амархан өртдөг байлаа. Түүнтэй адил цагаачдад туслах шинэ төв байгуулагдлаа
Ажлын байрны асуудалтай тулгарч буй түр виз эзэмшигчид тусламж үзүүлэх NSW Migrant Workers Centre байгуулагдлаа.
Mon, 25 May 2026 - 05min - 1901 - MiniPod: GOAT | Words we use - SBS Learn English | MiniPod: GOAT | Words we use
Learn a new phrase and make your English sound more natural and interesting. Words We Use is a bilingual series that helps you understand idioms like 'GOAT'. - Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цуврал энэ дугаартаа ' GOAT' хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.
Mon, 25 May 2026 - 03min - 1900 - Meta, Media and Algorithms: Who decides what information we consume? - SBS Examines: Мета, мадиа ба алгоритмууд: Бид юу үзэхийг хэн шийддэг вэ?
Australia's concentrated media landscape and the rise of tech giants have created a complex hierarchy, influencing the kind of information we receive online. Experts say it's changing society, and negatively impacting our sense of hope. - Австралийн хэвлэл мэдээллийн орчны төвлөрсөн байдал, технологийн аварга компаниудын өсөлт нь мэдээллийн нарийн шатлал бүхий тогтолцоог бий болгожээ. Тэд бидний онлайнаар хүлээн авч буй мэдээллийн төрлийг тодорхойлж байна. Энэ нь нийгмийг өөрчилж, хүмүүсийн итгэл найдварын мэдрэмжид сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Wed, 20 May 2026 - 09min - 1899 - Bonus Practice: #109 Talking about ageing parents (Med) - SBS Learn English | Bonus Practice: #109 Өндөр настай эцэг эхийнхээ тухай ярих нь (Med)
Practise speaking the dialogue from episode Bonus Practice: #109 Talking about ageing parents. - #109 хичээлийн ярианы дадлага хэсэг
Wed, 20 May 2026 - 04min - 1898 - #109 Talking about ageing parents (Med) - SBS Learn English | #109 Өндөр настай эцэг эхийнхээ тухай ярих нь (Med)
Learn English useful for talking about ageing parents and family responsibilities. Practise everyday phrases for describing challenges, offering help, and discussing how to support parents. - Ахмад настай эцэг эх болон гэр бүлийн үүрэг хариуцлагын талаар ярихад хэрэгтэй англи үг хэллэг сураарай. Бэрхшээлийг тайлбарлах, тусламж санал болгох, мөн эцэг эхээ хэрхэн дэмжих талаар ярилцах өдөр тутмын хэллэгүүдийг энэ дугаартаа багтаалаа.
Wed, 20 May 2026 - 09min - 1897 - Tips to manage financial stress | Fuel in Focus - Австралийн тухай: Санхүүгийн хүнд үеийг даван туулах зөвлөмжүүд | Fuel in Focus
Australia's petrol and diesel prices remain under pressure. The RBA’s decision to hike the cash rate this month is adding to the financial strain facing many households. We look at some free and independent support services that are available to help people manage financial stress. - Австралид бензин, дизелийн үнэ өндөр хэвээр байна. Мөн Австралийн Нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасан нь олон өрхийн санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Энэ хүнд үеийг даван туулахад туслах үнэгүй, хараат бус дэмжлэгийг танилцуулж байна.
Wed, 20 May 2026 - 04min - 1896 - Мельбурн хотод "Эх хэл, соёлын өдөр" боллоо /Mon-Aus/
Монгол үндэсний баяр, соёлын арга хэмжээ зохион байгуулахдаа хүүхдэд зориулсан хөтөлбөр оруулж байхыг багш Б.Отгончимэг уриалж байна.
Tue, 19 May 2026 - 09min - 1895 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 5-р сарын 19Tue, 19 May 2026 - 09min
- 1894 - МЭДЭЭ: Цастай 5-р сар хүйтэн өвлийн дохио мөн үү | Австралийн энэ өвлийн өнгийг цаг уурчид юу гэж шинжиж байна вэ?
Австралийн зүүн өмнөд хэсэгт цас орсон ч энэ ирж буй өвлийн шинж тэмдэг биш гэж уур амьсгалын мэргэжилтнүүд хэлж байна.
Mon, 18 May 2026 - 02min - 1893 - МЭДЭЭ: Холбооны төсөв 2026: Австралийн цагаачлалд юу өөрчлөгдөж, хэнд нөлөөлөх вэ?
Холбооны Засгийн газар ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхийн тулд “илүү боловсролтой”, “илүү өндөр ур чадвартай”, залуу цагаачдыг байнгын оршин суугчаар сонгон авахаар системээ шинэчилж байна.
Mon, 18 May 2026 - 04min - 1892 - Are you prepared for Australia’s flu season? - Австралийн тухай: Томуугийн улиралд бэлэн үү?
Influenza is a highly contagious viral infection. As flu season begins in Australia, here’s what you need to know to protect yourself, your family and the most vulnerable in our community. - Томуу бол маш хурдан тархдаг вирусийн халдвар юм. Австралид томуугийн улирал эхэлж буй энэ үед өөрийгөө, гэр бүлээ болон нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг хэрхэн хамгаалах талаар эндээс сонсоорой.
Thu, 14 May 2026 - 09min - 1891 - МЭДЭЭ: BUDGET 2026 | Хэн хожиж, хэн хохирсон бэ?
Жижиг бизнесүүд, анх удаа орон сууц худалдан авагчид, цагаачид болон аялагчид 2026-27 оны холбооны төсөвт өртөж буй австраличуудын зөвхөн нэг хэсэг юм. Энэ жилийн холбооны төсөвт шинэ татварын хөнгөлөлт багтсан ч тэр нь шууд хэрэгжихгүй.
Tue, 12 May 2026 - 07min - 1890 - Bonus Practice: #108 Talking about the cost of living - SBS Learn English Bonus Practice: #108 Амьжиргааны өртгийн талаар ярилцах нь
Practise speaking the dialogue from episode Bonus Practice: #108 Talking about the cost of living - #108 хичээлийн ярианы дадлага хэсэг
Tue, 12 May 2026 - 03min - 1889 - #108 Talking about the cost of living - SBS Learn English #108 Амьжиргааны өртгийн талаар ярилцах нь
Learn English useful for talking about money, expenses, and financial pressure. Practise everyday phrases for describing rising costs, managing a budget, and explaining financial challenges. - Мөнгө, зардал болон санхүүгийн дарамтын талаар ярихад хэрэгтэй англи хэл сураарай. Өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг, үнэ өсөх, төсвөө зохицуулах, санхүүгийн хүндрэлээ тайлбарлахтай холбоотой хэллэгүүдийг энэ дугаарт багтаалаа.
Tue, 12 May 2026 - 08min - 1888 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 5-р сарын 12Tue, 12 May 2026 - 10min
- 1887 - МЭДЭЭ: Хантавирусийн дэгдэлт гарсан аяллын хөлөгт байсан Австраличууд маргааш эх орондоо ирнэ
MV Hondius хөлгөөс нүүлгэн шилжүүлж буй Австраличуудыг тээвэрлэх Перт чиглэлийн тусгай нислэгт эмнэлгийн ажилтнууд хамт явах юм. Испанийн Канарын арлууд дахь хантавирусийн дэгдэлт гарсан аяллын хөлгөөс зорчигчдыг буулгаж эхэлсэн бөгөөд Австраличууд хамгийн сүүлд буух группд багжээ.
Mon, 11 May 2026 - 05min - 1886 - What it takes to score 99.7 ATAR | Jangar shares his experience /Mon-Aus/
Jangar achieved an ATAR of 99.7, placing him among the top 1% of students in New South Wales. He also received the DUX award, which is given to the top-performing student at his school. Interestingly, his older sister had previously achieved the same success.
Mon, 11 May 2026 - 03min - 1885 - МЭДЭЭ: Ерөнхий сайдын 10 тэрбум долларын түлш ба тэрбум литрийн нөөцийн төлөвлөгөө
Холбооны засгийн газар Австралийн түлш болон бордооны аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор 10 тэрбум долларын багц төлөвлөгөөг зарлалаа.
Wed, 06 May 2026 - 03min - 1884 - Bonus Practice: #107 Protecting Wildlife | Talking About Animals and Nature (Med) - SBS Learn English: Bonus Practice: #107 Зэрлэг амьтдыг хамгаалах | Амьтан, байгалийн тухай ярьж сурцгаая (Med)
Practise speaking the dialogue from episode Bonus Practice: #107 Protecting Wildlife | Talking About Animals and Nature. - #107 хичээлийн ярианы дадлага хэсэг
Wed, 06 May 2026 - 03min - 1883 - #107 Protecting Wildlife | Talking about animals and nature (Med) - SBS Learn English #107 Амьд байгалийг хамгаалах нь| Амьтад, зэрлэг байгалийн тухай ярьж сурцгаая (Med)
Learn useful English for talking about animals, nature, and protecting wildlife. Practise everyday phrases for discussing threats to animals, expressing concern, and describing the environment. - Амьтад, байгаль, зэрлэг байгалийг хамгаалах тухай ярихад хэрэгтэй англи хэллэг сураарай. Амьтдад тулгарч буй аюул заналын талаар хэлэлцэх, санаа зовниж байгаагаа илэрхийлэх, хүрээлэн буй орчныг дүрслэхэд ашиглах өдөр тутмын хэллэгүүдийг мэдэж аваарай.
Wed, 06 May 2026 - 09min - 1882 - What can be done to stop price gouging during the fuel crisis? - SBS Examines: Шатахууны хямралын үед үнийн хөөрөгдлийг хэрхэн зогсоох вэ?
Fuel prices have spiked, and so have concerns and complaints about alleged price gouging. Are retailers cashing in on the crisis? - Шатахууны үнэ огцом өсөж, үнийн хөөрөгдөл байж болзошгүй гэсэн гомдол, санаа зовнил ч мөн адил нэмэгдлээ. Жижиглэн худалдаачид энэ хямралыг ашиглан ашиг олж байна уу?
Wed, 06 May 2026 - 08min - 1881 - A private space in public: How toilets highlight inequality - SBS Examines: Нийтийн дунд орших хувийн орон зай: Бие засах газрууд яаж тэгш бус байдлын илэрхийлэл болдог вэ?
The daily lives of many Australians revolve around toilet access. But while public toilets are a vital part of urban infrastructure, they're often unsafe, unusable or hard to find. - Олон Австраличуудын өдөр тутмын амьдрал ариун цэврийн өрөөнд хүрэх боломжтой шууд холбоотой байдаг. Гэвч нийтийн ариун цэврийн байгууламж нь хотын дэд бүтцийн чухал хэсэг хэдий ч аюултай, хаалттай эсвэл олдохгүй байх нь түгээмэл.
Wed, 06 May 2026 - 11min - 1880 - Tips to reduce petrol costs | Fuel in Focus - Австралийн тухай: Шатахууны зардлаа хэмнэх ухаалаг аргууд | Fuel in Focus
Rising fuel prices are putting pressure on household budgets across Australia, and for many people, it’s changing the way they travel. So what can you do to reduce your fuel costs without giving up your daily routine? Here are some simple, practical ways to save money on petrol. - Өдөр тутмын амьдралын хэмнэлээ алдагдуулахгүйгээр шатахууны зардлаа хэрхэн бууруулах вэ? Шатахуунд мөнгө хэмнэх энгийн, хэрэгжүүлэхэд хялбар аргуудыг хүргэж байна.
Wed, 06 May 2026 - 06min - 1879 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 5-р сарын 5Tue, 05 May 2026 - 09min
- 1878 - МЭДЭЭ: Австралийн цагаачлалын хамгийн том "эх үүсвэр" өөрчлөгджээ
Австралийн нийт хүн амын 32 хувь нь гадаадад төрсөн хүмүүс байгааг Australian Bureau of Statistic-ийн тайланд дурджээ.
Mon, 04 May 2026 - 04min - 1877 - Хосын харилцааны эрүүл мэнд ба Гэр бүлийн хүчирхийллийн үеийн тусламж | Сэтгэлзүйч зөвлөж байна /Mon-Aus/
Гэр бүлийн хүчирхийллийн шинж тэмдгүүд болон танд тусламж хэрэгтэй үед Австралид ямар байгууллагад хандаж болох тухай сонсоорой.
Mon, 04 May 2026 - 15min - 1876 - Bonus Practice: #106 Mmm or Hmm? Trying new and unusual food - SBS Learn English: Bonus Practice: #106 Mmm эсвэл Hmm? Шинэ, содон хоол туршиж үзэх нь
Practise speaking the dialogue from episode #106 Mmm or Hmm? Trying new and unusual food. - #106 хичээлийн ярианы дадлага хэсэг
Fri, 01 May 2026 - 03min - 1875 - #106 Mmm or Hmm? Trying new and unusual food - SBS Learn English #106 Mmm эсвэл Hmm? Шинэ, содон хоол туршиж үзэх нь
Learn useful English for talking about unusual or strong flavours. Practise everyday phrases for reacting to new foods, sharing opinions, and encouraging someone to try something new. - Ер бусын эсвэл хурц амтны талаар ярьж сурахад хэрэгтэй англи хэлний үг хэллэгийг сураарай. Шинэ хоол амсаж үзээд сэтгэгдлээ хэлэх, өөрийн бодлыг хуваалцах, мөн хэн нэгнийг шинэ зүйл туршиж үзэхэд уриалах өдөр тутмын хэллэгүүдийг сурах болно.
Fri, 01 May 2026 - 08min - 1874 - Women’s legal services in Australia: Understanding your options - Австралийн тухай: Эмэгтэйчүүдэд зориулсан эрх зүйн үйлчилгээ ба таны боломжууд
Workplace discrimination, gender-based violence and financial inequality—these are just some of the reasons why women need dedicated legal services. You don’t have to navigate the legal system alone. In Australia, free legal services exist to advocate for vulnerable women in ways that are safe, confidential and culturally appropriate. - Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, жендерт суурилсан хүчирхийлэл, санхүүгийн тэгш бус байдал... Ийм үед эмэгтэйчүүдэд зориулсан тусгай эрх зүйн үйлчилгээ шаардлагатай болдог. Гэхдээ энэ бол ердөө цөөн хэдхэн жишээ юм. Австралийн хуулийн системийг ойлгож, ашиглахад хэцүү байвал танд туслах аюулгүй, нууцлалтай, соёлд нийцсэн байдлаар хамгаалан ажилладаг үнэ төлбөргүй эрх зүйн үйлчилгээнүүд байдаг.
Thu, 30 Apr 2026 - 10min - 1873 - How has the refugee experience changed? - SBS Examines: Дүрвэгчдийн туршлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Australia has welcomed over one million refugees. But changes to the economy, government policies, and the settlement process have made things more difficult for refugees settling today. - Австрали улс нэг сая гаруй дүрвэгчдийг хүлээн авчээ. Гэвч эдийн засгийн өөрчлөлт, засгийн газрын бодлого, мөн суурьшуулах үйл явцын өөрчлөлтүүд нь өнөөгийн дүрвэгчдийн суурьших нөхцөлийг улам хүндрүүлжээ.
Wed, 29 Apr 2026 - 07min - 1872 - МЭДЭЭ: Инфляцийн огцом өсөлтөд бэлэн байхыг анхаарууллаа | Donald Trump-ийн энхийн төлөвлөгөө тодорхойгүй хэвээрTue, 28 Apr 2026 - 07min
- 1871 - МЭДЭЭ: Bushmaster үйлдвэрлэлийг нэмнэ: Австрали батлан хамгаалахын чадавхид 1.2 тэрбум доллар амлаж байна
Австралийн Засгийн газар батлан хамгаалахын зардалд 1.2 тэрбум доллар амлаж, үүнээс 750 сая долларыг Викториа мужийн Бендиго хотод 268 шинэ Bushmaster хуягт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд зарцуулна.
Tue, 28 Apr 2026 - 05min - 1870 - ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 4-р сарын 28Tue, 28 Apr 2026 - 09min
- 1869 - Австралид амьдрахад хосуудын харилцаанд ямар сорилтууд тулгардаг вэ, яаж шийдэх вэ? | Сэтгэлзүйч зөвлөж байна /Mon-Aus/
Гадаадад амьдарч эхлэхэд хосуудад тулгарч болзошгүй эхний сорилт нь хосоосоо залхах явдал. Яагаад нэгнээ залхаадаг, ямар шийдэл байж болох вэ. Бусад сорилт, шийдлүүдийн тухай Австралид мэргэжлээрээ ажиллаж буй сэтгэлзүйч Б.Отгондалайн зөвлөгөөг сонсоорой.
Mon, 27 Apr 2026 - 23min - 1868 - Thinking of a career change? Here are some tips and options to consider - Австралийн тухай: Ажил мэргэжлээ өөрчлөх гэж байна уу? Танд хэрэг болох зөвлөгөө, боломжууд
Looking to step into a new career? You're not the only one, the stats suggest. No matter your age, background or whether English is your first language, a career change at some point is almost inevitable nowadays. In Australia, support is available to help you through the process. - Статистик үзүүлэлтээс харахад ажил, мэргэжлээ өөрчлөх талаар бодож байгаа хүн та ганцаараа биш. Нас, гарал үүсэл, эсвэл англи хэлний чадвараас үл хамааран өнөө үед мэргэжлээ солих нь бараг зайлшгүй зүйл болсон. Австралид яаж мэргэжлээ өөрчлөх, хаанаас мэдээлэл зөвлөгөө авах талаар эндээс сонсоорой.
Fri, 17 Apr 2026 - 08min - 1867 - ‘The perfect storm’: Why One Nation is so popular right now - SBS Examines: ‘Төгс шуурга’: One Nation намын нэр хүнд яагаад өссөн бэ?
Pauline Hanson's One Nation Party is enjoying unprecedented popularity in the polls. What does the party's rise mean for social cohesion? - Энэ намын өсөлт нийгмийн эв нэгдэлд ямар нөлөөтэй байж болох вэ?
Wed, 15 Apr 2026 - 10min
Podcasts similaires à SBS Mongolian - SBS Монгол хэлээр
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
La Linterna COPE
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
Hondelatte Raconte Europe 1
Au Coeur du Crime Europe1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Enquêtes criminelles RTL
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
L'Heure Du Crime RTL
Parlons-nous RTL
El Larguero SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO
Autres podcasts de Société et Culture
Conversations ABC Australia
Casefile True Crime Casefile Presents
Forensic Files HLN
The Diary Of A CEO with Steven Bartlett DOAC
Ukraine: The Latest The Telegraph
Forbidden History Like A Shot Entertainment
Late Night Live — Full program podcast ABC Australia
Unexplained iHeartPodcasts
Barangay Love Stories Barangay LS 97.1 Manila | GMA Network Inc.
Australia All Over ABC Australia
TED Talks Daily TED
Stuff You Should Know iHeartPodcasts
Life Uncut LiSTNR
The Poisoned Wife The Australian
The Economy, Stupid ABC Australia
Dear MOR MOR Entertainment
Papa Dudut Stories Papa Dudut | TAGM Marketing Solutions Inc.
The Documentary Podcast BBC World Service
Ridiculous History iHeartPodcasts
講東講西 RTHK.HK
