Podcasts by Category

Classica MGL

Classica MGL

Oyun-Erdene Gavaasuren

🎹”Classica MGL”🎼 Монголын сонгодог урлагийн томоохон төлөөллүүд болох дэлхийд алдартай хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн, гадаадад энэ чиглэлээрээ ажиллаж амьдарч амжилттай яваа мэргэжлийн уран бүтээлчидтэйгээ чөлөөт яриаг өрнүүлж тэдний хуримтлуулсан туршлага, мэдлэгээс бага ч болов одоогийн ”Мэргэжлийн хөгжмийн болон урлагийн сургуульд суралцаж байгаа ирээдүй болсон оюутан, сурагч, залуу уран бүтээлч нартаа урам зориг өгөх, бүтээх туурьвих хүсэл сэдлийг төрүүлэх, мөн цаашдын зорилго зорилтод нь бага ч болов нэмэр болох үүднээс энэхүү контентыг санаачлан хүргэх гэж байна.

9 - 9. УДБЭТ-н уран сайхны удирдагч, ерөнхий концертмейстер, МУК-ын Хүндэт Профессор, МУГЖ Баттөмөрийн Солонго
0:00 / 0:00
1x
  • 9 - 9. УДБЭТ-н уран сайхны удирдагч, ерөнхий концертмейстер, МУК-ын Хүндэт Профессор, МУГЖ Баттөмөрийн Солонго

    УДБЭТ-н уран сайхны удирдагч, ерөнхий концертмейстер, МУК-ын Хүндэт Профессор, Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн багш, МУГЖ, Баттөмөрийн Солонго уригдан оролцож Театрын соёл, Концертмейстрийн урлагийн талаар ярилцлаа.

    Sun, 11 Apr 2021 - 1h 14min
  • 8 - 8. Балетчин, уран бүтээлч Удвалын Бат-Эрдэнэ

    Энэ удаагийн дугаарт Балетын 🩰 урлагийн төлөөл болж, анхны хүндэт зочиноор дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж, өөрийн  дээд зэргийн ур чадвар, уран техникээрээ домогт балетчин болтлоо алдаршсан уран бүтээлч Удвалын Бат-Эрдэнэ АНУ-ын “New York” хотоос уригдан оролцож, олон сонирхолтой сэдвийн хүрээнд илэн далангүй яриаг өрнүүллээ.

    Thu, 28 Jan 2021 - 1h 48min
  • 7 - 7. Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх

    2021 оны хамгийн анхны зочноор АНУ-ын Вашингтон Д.С хотоос Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх уригдан оролцож хөгжмийн зохиомжийн урлаг, хөгжмийн зохиолчийн дотоод ертөнц, мөн өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай ярилцсан сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

    Thu, 07 Jan 2021 - 1h 52min
  • 6 - 6. МУГЖ, Монгол улсын соёлын элч Энхбатын Амартүвшин

    МУГЖ, Монгол улсын соёлын элч  Энхбатын Амартүвшин уригдан оролцож  

    1. Дуулаачийн урлагийн талаар дэлгэрэнгүй  

    2. Монголын дуурийн дуулаачдийн школа буюу (сургалтын дэгийн онцлог) 

    3. Гадны  театруудад дуулах мөн ажиллах гэрээ контрактын тухайд? Хэрхэн үүд хаалгыг нээж,гарц гаргах боломжтой мөн дэлхийн томоохон театруудын стандарт,дүрийн сонгон шалгаруулалт,тавигдах шаардлагуудын талаар?   

    4. Хөрөнгө оруулалт, санхүүжилт,  ивээн тэтгэлэг, гадны улс орны театруудын хувьд хэрхэн явдаг талаар?  

    5. Урлаг соёлын салбарт  хийгдэх шаардлагатай,  бодлого зохицуулалтын талаар   

    6. Монголын дуурийн урлагийн  түвшин хэр хэмжээнд явж байгаа? Дэлхийн түвшинд хүрэхэд бидэнд юу дутагдаж мөн юун дээр анхаарах хэрэгтэй?    

    7. Монгол шиг хүн ам цөөтэй улс оронд олон тооны дуучдыг сургалтын системээр бэлтгэх  нэн шаардлагатай эсэх? Мөн тэдгээр төгссөн боловсон хүчиний ажиллах нөхцөл бололцоо амьдралын баталгаа  

    8. Өөрийн сурсан мэдсэн, хуримтлуулсан туршлагаасаа залуу уран бүтээлчид,мөн оюутан залууст зааж сургах,багшлах төлөвлөгөө байгаа юу? зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.

    Thu, 03 Dec 2020 - 1h 38min
  • 5 - 5. Хийлч Т.Гэрэлтуяа, Эрдүү хийлч (Альт) (Viola) Э.Батмягмар

    Энэ удаагийн дугаарт АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа Хийлч 🎻 Т.Гэрэлтуяа, АНУ-ын Нью-Йорк муж, Кингстон хотод суралцаж, ажиллаж байгаа Эрдүү хийлч (Альт) (Viola)🎻Э.Батмягмар нар

    1. АНУ-д суралцаж цаашлаад мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломжийн талаар
    2. Оркестрийн хөгжимчин гэж хэн болох? Тэдгээрт тавигдах шаардлага,шалгууруудын талаар (Мөн гадаад оркеструудын цалин хөлсний талаар дэлгэрэнгүй)
    3. Хөгжимчдийн бие физиологийн онцлог,буруу дадал зуршилыг засах дасгал, заслуудын арга
    4. Covid-19 уран бүтээлчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар
    5. Гадны консерваторуудаас (Хөгжмийн дээд сургууль) манайд хэрэгжүүлж авч болох сургалтын арга барил болон хичээлийн төрлүүдээс 7.Альт буюу (Эрдүү хийл) (Viola) хөгжмийн зэмсэгийн  товч танилцуулга
    6. Монголдоо очоод хийхийг хүсэж байгаа зүйлс зэрэг олон сонирхолтой мөн хэрэгтэй сэдвүүдээр ярилцлаа.

    Thu, 26 Nov 2020 - 1h 34min
Show More Episodes