Nach Genre filtern

Deep Talk with Sanaa

Deep Talk with Sanaa

Ariunsanaa Tsogbadrakh

Deep Talk with Sanaa. “Монтений Сормуус” блогийн зохиогч Санаагийн хөтөлдөг подкаст. Энд бид хүний сэтгэл зүй, амьдралын талаарх сонирхолтой сэдвүүдийг энгийнээр хуваалцах болно.

62 - #57: USEGTOO уран бүтээлчийн нэгдэлтэй танилцацгаая: "Echoes of the City"
0:00 / 0:00
1x
  • 62 - #57: USEGTOO уран бүтээлчийн нэгдэлтэй танилцацгаая: "Echoes of the City"

    Энэ удаагийн дугаараар ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн "Echoes of the City" буюу “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын өдрийн ярилцлагыг хүргэж байна.Хот маш олон дуу чимээ, асуудал, утга, дурсамж, цаг хугацааг агуулна. Өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлчид маань уг үзэсгэлэнгээр бидэнд ямар мэдрэмж төрүүлэх бол?Хариултыг нь биеэр очиж, харж, мэдрэхийг хүсэж байна.00:02:26 Уран бүтээлч Тогтуун00:18:33 Уран бүтээлч Тэргэл00:27:33 Уран бүтээлч Халиунаа00:31:11 Уран бүтээлч Орxон00:38:44 Уран бүтээлч Мөнхцэцэг00:51:47 Уран бүтээлч Цэлмүүн01:01:05 Уран бүтээлч МөнхтөгөлдөрТус үзэсгэлэн нь 2026 оны 8 дугаар сарын 7-нд нээлтээ хийж, 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл B Contemporary Art Gallery-н үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх билээ.Бүрэлдэхүүнд энэхүү нэгдлийг үүсгэн байгуулагч уран бүтээлч Э.Тогтуун, гэрэл зурагчин Н.Мөнхцэцэг, гэрэл зурагчин Г.Халиун, уран бүтээлч Э.Орхон, костюм дизайнер А.Мөнхтөгөлдөр, аниматор Т.Тэргэл, уран бүтээлч Б.Цэлмүүн нар оролцож байна. Мөн ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн зочин уран бүтээлч Катя Бринкманн, дуучин, ая зохиогч Г.Даваадалай нар байгаа болно.Ингээд урлаг, уран бүтээлчидтэй дугаарыг маань хүлээн аван сонсоно уу.

    Mon, 10 Aug 2026 - 1h 11min
  • 61 - #56: Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү?

    Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.) Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never Dies" нэртэй шинэ цомгийн дуунуудын утга учрын тухай ярилцлаа. Тэдний "Twilight Serenade" нэртэй тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна. Хайр гэдэг үгийг бүгд мэдэх ч хэрхэн мэдрэгдэх нь хүн бүрт өөр шүү дээ. Twilight Serenade тоглолт нь дотоод хүнээ сонсохыг хүссэн, дурласан, зүрхээ шархлуулсан хэн бүхэнд зориулагдсан билээ. Тоглолтын тасалбарыг Portal.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. https://www.portal.mn/en/events/twilight-serenadeУран бүтээлийн хувьд тэд өөрсдийн өвөрмөц аялгуугаараа танигдсан бөгөөд саяхан RAW Underground-д шинэ цомгийн дуунуудаасаа бичүүлжээ: https://www.youtube.com/watch?v=FxN3V_Ig5mk&list=RDFxN3V_Ig5mk&start_radio=12 сарын 7-нд уулзацгаая~!

    Sat, 31 Jan 2026 - 27min
  • 60 - #55: Харүки Мүриками "ӨДӨР БҮР НҮҮДЭГ БӨӨРӨН ЧУЛУУ" өгүүллэгийн хэсгээс

    Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ.Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнпэй үргэлж энэ тухай гайхширдаг байлаа. Туршлагагүйгээс анхны хайрдаа сэтгэлээ илчилж чадаагүй түүнд хоёрхон боломж үлджээ. Жүнпэй нэгэн зоогийн газрын нээлтээр мэргэжлээ үл хэлэх Кири хэмээх эмэгтэйтэй танилцана. Хөдлөж өгөхгүй чулуу мэт гацсан амьдралд нь Кири хөнгөн агаад хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг.

    Mon, 27 Oct 2025 - 38min
  • 59 - #54: Ганц соролтоос цааш: 2-р хэсэг. Амьдрах ухааны боловсрол чухал

    "Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа.Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сороод" эхэлсэн бол болих хүсэлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүйгээр амьдралын эрүүл хэв маягийг санал болгох хөтөлбөр орон зай байх хэрэгтэй. Гэвч үүнийг бүтээхэд бидэнд юу дутуу талаар ярилцлаа.#ListenBelieveProtect #Сонсъёитгэехамгаалъя#nevertheirfault #boysmovement #blueheartcampaign #blueumbrella #endtrafficking Хамтран ажиллагч:ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээӨсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ

    Wed, 30 Jul 2025 - 59min
  • 57 - #52: Дуртай шүлгүүд: Яруу найрагч Б.Батрэгзэдмаа "Зөвхөн хайр" шүлгийн түүврийн хэсгээс

    Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа.Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай.Улбар паблшингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.00:00 Жинхэнэ чи мөн үү02:01 Цаг хугацаан дотор хоёулаа04:40 Нээ эсвэл хаа07:15 Тэнэгхэн минь дээ11:00 Харамсал14:24 Хоёулаа эсвэл

    Wed, 23 Jul 2025 - 17min
Weitere Folgen anzeigen