Filtra per genere
- 91 - Найман цагийн нойроо авахад тань туслах найдвартай 8 жорTue, 11 Jun 2024 - 08min
- 90 - Өглөөний цайг өөртөө юу? Дайсандаа юу?
Энэ удаагийн нийтлэлээр өглөөний цайтай холбоотой асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэйгээр хамтдаа тайлцгаая.
Mon, 27 May 2024 - 08min - 89 - Анх удаа марафонд гүйхдээ юуг анхаарах вэ?Wed, 22 May 2024 - 04min
- 87 - Биднийг унтаж байхад Google-ийн танилцуулсан бүх зүйл
Өнгөрсөн долоо хоногт Apple компани M4 чип, шинэчлэгдсэн iPad зэргээ танилцуулсан билээ. Харин өнгөрсөн мягмар гарагийн шөнө Google-ийн уламжлалт I/O арга хэмжээ болж, товчхондоо хиймэл оюун ухаантай (AI) холбоотой асар олон зүйл танилцуулав. Эдгээрээс онцлох тавыг нь хуваалцъя.
Fri, 17 May 2024 - 05min - 86 - "Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” номноос онцлох 10 техник
Уран төгс ярих нь сонстож байгаа шигээ тийм ч хялбар биш гэдгийг олны өмнө гарч үзсэн хэн бүхэн хэлэх нь гарцаагүй. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ “Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” хэмээх номоос эхний 10 дүрмийг онцолж байна. @BuriiUniversity-ийн санаачлагаар Pug паблишингийн орчуулан хүргэж буй эл номд багтсан 50 дүрэм таны амьдралд бодит биеллээ олж, өөрчлөлт авчирна гэдэгт үл эргэлзэнэ. Нийтлэлийг бичсэн: Ц.Мажигсүрэн Нийтлэлийг уншсан: А.Жавхлантөр
Tue, 14 May 2024 - 08min - 85 - 2024 онд Монголд болох марафонуудын нэгдсэн мэдээлэл
Хаврын урь наашилж, гадаах спортоор хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй энэ цаг үед @guilee_guilee инстаграм хаягийн админ, Sustainable Mongol подкастын санаачлагч, хөтлөгч Н.Энхзулын бэлтгэсэн, монголд тогтмол зохион байгуулагддаг томоохон марафонуудын талаар цогц мэдээллийг хүргэж байна.
Wed, 08 May 2024 - 06min - 84 - Цагийн ажилтнуудын 10 ертөнц, 10 өнцөг
Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан оюутан, сурагчдын нэмэлт орлогын эх үүсвэр болох цагийн ажлын талаар төрөл бүрийн сонирхолтой туршлагуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Нарийн боовны тогоочоос эхлэн сагсан бөмбөгийн дасгалжуулагч хүртэл тун сонирхолтой цагийн ажлуудаас сонсогч та өөрт тохирох цагийн ажлын шинэ санаа, сэдлийг олж авч чадна хэмээн найдаж байна.
Tue, 07 May 2024 - 11min - 83 - 2024 онд лаптоп худалдан авах ГАРЫН АВЛАГА
Сонсогч таны цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж, 2024 онд лаптоп худалдан авахдаа анхаарах чухал зүйлс болон шаардлагатай үзүүлэлтүүдийн талаар үнэн шударга, товч тодорхой өгүүлье.
Fri, 26 Apr 2024 - 06min - 82 - The HU хамтлаг | Би хэрхэн ажилладаг вэ?
Бидний өнөөдрийн зочид бол эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа The HU. Ингээд хамтлагийн төлөөлөл болсон дөрвөн гишүүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя. Нийтлэлийг бичсэн: Ц.Мажигсүрэн Нийтлэлийг уншсан: А.Жавхлантөр
Tue, 23 Apr 2024 - 11min - 81 - “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч асан С.Өрнүүнбилэгийн онцлох 5 тоглолт
Үе үеийн шилдэг тамирчдыг төрүүлсээр буй, дээд лигт хамгийн олон удаа аваргаар тодорч байсан баг бол “Хасын Хүлэгүүд”. Энэхүү багийн 11 дугаартай тоглогч асан, хамгийн техниктэй, цэмцгэр тоглогч гэгддэг С.Өрнүүнбилэг нэгдүгээр сарын 26-нд карьерын сүүлийн тоглолтоо хийж, хамгийн удаан буюу найман улирал тоглосон “Хасын Хүлэгүүд” багтаа 11 номерын өмсгөлөө мөнхөлсөн юм. Тиймээс сагсан бөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчийн зүгээс түүнтэй ярилцан, карьерынхаа түүхэн дэх тоймгүй олон тоглолт дундаас онцлох таван тоглолтынх нь талаар ийн ярилцлаа. Нийтлэлийг бичсэн: Э.Цэнгэг Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн
Fri, 19 Apr 2024 - 09min - 80 - Apple-ийн энэ арваны хамгийн том бүтэлгүйтэл: Project Titan
Өнгөрөгч сард Apple автомат жолоодлоготой, цахилгаан автомашин бүтээх төсөлдөө албан ёсоор цэг тавилаа. Ухаалаг утас iPhone, зөөврийн компьютер MacBook, утасгүй чихэвч AirPods зэрэг бүтээл бүр нь шинэ салбарыг бий болгож, хүн төрөлхтний амьдралыг тэр чигт нь өөрчилдөг Apple энэ удаа яагаад бүтэлгүйтэв? Хамтдаа олж мэдье. Нийтлэлийг бичсэн: Э.Бөртгөлжин Нийтлэлийг уншсан: А.Жавхлантөр Дизайнер: Э.Тэмүүжин
Wed, 17 Apr 2024 - 07min - 79 - Хөдөлмөрийн тухай хуулиас зайлшгүй мэдвэл зохих заалтууд | Unread Radio 013
Залуу мэргэжилтнүүд бидний дунд Хөдөлмөрийн гэрээг хангалттай нягталж уншилгүй гарын үсэг зурах нь нийтлэг харагдах дүр зураг гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ таны цаг завыг хэмнэх үүднээс уг хуулиас зайлшгүй мэдвэл зохих заалтуудыг онцлон хүргэж байна. Сонирхолтой, мэдүүштэй заалт цөөнгүй бий тул сонсогч танд өгөөжөө өгөх нь дамжиггүй. Нийтлэлийг бичсэн: Ц.Мажигсүрэн Нийтлэлийг уншсан: Г.Балжинням
Tue, 16 Apr 2024 - 08min - 78 - 7 хоногийн тойм (2024.4.8-2024.4.14) | Unread Radio 012
🗓️Өнгөрсөн долоо хоногийн: 1 гол мэдээ 2 чухал тоо 3 онцлох мэдээ 4 мэдүүштэй зүйл 5 сонин хачинуудыг хүлээн авч сонсоорой. Нийтлэлийг бичсэн: А.Ундрал Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн
Mon, 15 Apr 2024 - 06min - 77 - "Framestore" студийн визуал эффект хөгжүүлэгч инженер Д.Төмөртогтох | Би хэрхэн ажилладаг вэ?
Өнөөдрийн дугаарын зочин бол Avengers, Paddington, Ariel гээд дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлүүдийн визуал эффектийг хариуцан ажилладаг "Framestore" компанийн визуал эффект хөгжүүлэгч инженер (pipeline technical director) Д.Төмөртогтох. Багаасаа "Харри Поттер"-ыг шимтэн үзэж, яг л тийм уран бүтээл хийж үзэх хүсэлд хөтлөгдөж явсан тэрээр өдгөө Холливүүдийн кино урлагт визуал эффектийн чиглэлээр ажиллаж буй юм. "Spiderman", "Doctor Strange", "Fantastic Beast III" зэрэг бокс оффисыг тэргүүлсэн кино төслүүд дээр амжилттай ажилласан тэрээр "Mermaid" киноны багт ажиллаж байна. Нийтлэлийг бичсэн: Г.Оюунлхам Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн
Fri, 12 Apr 2024 - 17min - 76 - Unread туршив: ChatGPT-д сарын $20 төлөх шалтгаанууд | Unread Radio #010
Энэ дугаараар GPT моделиудыг ашиглах “нэг цонх” гэж хэлж болох ChatGPT чатботын төлбөртэй хувилбар болох ChatGPT Plus-ийг яагаад худалдан авах ёстойг тайлбарлая. Үнэгүй ашиглаж болох ChatGPT-д яагаад сарын 20 ам.доллар буюу 70 мянга орчим төгрөг төлөх ёстой гэж? Ач холбогдол, үнэ цэн нь юу гэж? Зураг бүтээх, хайлт хийх, санаа авах, и-мэйл бичүүлэхээс илүү гарах ид шид нь юу вэ?
Thu, 11 Apr 2024 - 07min - 75 - Хиймэл оюун ухаан кино урлагт хувьсгал авчрах уу? | Unread Radio 009
Энэ оны 2-р сарын 16-нд ChatGPT-г бүтээгчид текстээс видео бүтээдэг Sora-г албан ёсоор танилцууллаа. Sora-ийн жишээ бичлэгүүд Midjourney, Runway зэрэг ижил төстэй хиймэл оюун хөгжүүлэгчдээс илүү бодит, хавьгүй чанартай байсан тул технологи, энтертайнмент ертөнц тэр чигтээ донсолсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид шинэ дугаартаа Холливүүдийн санааг хангалттай чилээж дөнгөсөн Sora-ийн дуулианаас улбаалаад ойрын ирээдүйд кино урлагийн салбарт хиймэл оюун хэрхэн нөлөөлөх талаар мэргэжилтнүүдийн таамаглалыг хүргэж байна. Нийтлэлийг бичсэн: Г.Бөртгөлжин Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн
Tue, 09 Apr 2024 - 06min - 74 - 7 хоногийн тойм | Unread Radio #008
🗓️Өнгөрсөн долоо хоногт юу болов? 👀 (2024.4.1-2024.4.8) Нийтлэлийг бичсэн: А.Ундрал Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн
Mon, 08 Apr 2024 - 07min - 73 - Шилдэг мэргэжилтэн болох нууц жор
Манай нийгэмд ус, агаар мэт дутагдаж буй мэргэжилтэн гэх ойлголтыг шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлаж, хэрхэн мэргэжилтэн болдог вэ хэмээх хүндхэн асуултад баримттай хариулж, шилдгийн шилдэг мэргэжилтэн болох нууц жорыг хуваалцъя. Нийтлэлийг бичсэн: Д.Түшигт-Эрдэнэ Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн Дизайнер. Ш.Энхнар
Sun, 07 Apr 2024 - 08min - 72 - Номын тухай: Уолтер Исааксоны “Elon Musk” | Unread radio 006
Амжилт бүтээл, санаа сэдэл, алдаа бүтэлгүйтэл, цуу яриа зэргээрээ хэвлэлийн анхааралд ямагт байдаг түүнийг бид Tesla, SpaceX, Starlink зэрэг компанийн үүсгэн байгуулагч гэдгээр нь андахгүй. Өмнөд Африкаас гаралтай цагаач хүү хэрхэн 40 жилийн дотор оргүй хоосноос энэ бүгдийг бүтээж чадав? Эл асуултын хариултыг он цагийн дараалалтай, баримт судалгаатай өгөх бүтээл бол Уолтер Исааксоны бичсэн “Elon Musk”. Нийтлэлийг бичсэн: Д.Түшигт-Эрдэнэ Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн
Sun, 07 Apr 2024 - 05min - 71 - Тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулах 16 алхам | Unread Radio 005
Тогтвортой хөгжил хэмээх үгийг сонсмогц л ихэнх хүний толгойд маш их хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө шаардсан, хүрэхэд хол мэт зорилтууд буудаг ч угтаа бидний өдөр тутмын амьдралд дахь энгийн үйлдлийн нийлбэр эцсийн дүндээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хангалттай хувь нэмэр оруулж чадна. Тиймээс өнөөдрөөс хэрэгжүүлж болох 16 алхмыг хүргэж байна. Нийтлэлийг бичсэн: Э.Бөртгөлжин Нийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн
Fri, 05 Apr 2024 - 12min
Podcast simili a <nome>
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
La Linterna COPE
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
La Trinchera de Llamas esRadio
Hondelatte Raconte Europe 1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
L'Heure Du Crime RTL
Parlons-nous RTL
El Larguero SER Podcast
Nadie Sabe Nada SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO
