Podcasts by Category
- 680 - Цахиагийн Элбэгдорж: МУ-ын 4 дэх ерөнхийлөгч | Сэхээтэн 202Sun, 13 Sep 2026 - 2h 21min
- 679 - Эцэг эхийн мэдэх ёстой сэдэв | Сэхээтэн 201Sun, 13 Sep 2026 - 1h 12min
- 678 - Michelin 2 одтой рестораны тогооч: Гал тогооны хамгийн харгис үнэн | Сэхээтэн 200Sun, 13 Sep 2026 - 1h 49min
- 677 - Суралцах шилдэг арга, Amazon, Pinecone, 10'000 инженер | Сэхээтэн 199Sat, 15 Aug 2026 - 2h 03min
- 676 - Dakar 25 26 Finisher, 20 гаруй бэртэл, 170 гаруй тэмцээн, 70% амжилт | Сэхээтэн 198
Dakar 25 26 Finisher, 20 гаруй бэртэл, 170 гаруй тэмцээн, 70% амжилт | Сэхээтэн 198 by seheeten.media
Sat, 15 Aug 2026 - 1h 17min - 675 - Эдийн засгийн ногоон шилжилт: Төслийн менежер | Сэхээтэн 195Sun, 10 May 2026 - 51min
- 674 - Vape, тамхи, хүүхдүүд — Төр хаана зогсох ёстой вэ? | Сэхээтэн 194Wed, 06 May 2026 - 1h 25min
- 673 - Ашгаа идээд байвал баяжихгүй | Сэхээтэн 193Tue, 07 Apr 2026 - 1h 21min
- 672 - Биеэ зөв хөгжүүлэх нууц: Нурууны өвдөлтийн шалтгаан | Сэхээтэн 192Thu, 26 Mar 2026 - 1h 50min
- 671 - Үл хөдлөхийн эксперт: 1000% өгөөж хүртсэн түүх | Сэхээтэн 191Thu, 12 Mar 2026 - 1h 18min
- 670 - Санхүүгийн сахилга бат ба Зээлийн менежмент | Сэхээтэн 190Mon, 02 Mar 2026 - 55min
- 669 - Инженерийн өнцөг: Усаа дахин ашиглах цаг болсон уу? | Сэхээтэн 189Mon, 23 Feb 2026 - 53min
- 668 - Энэрэнгүй сэтгэл архаг стрессийг анагаадаг | Сэхээтэн 188Thu, 19 Feb 2026 - 2h 08min
- 667 - Part 2-Ялагдал өөр дээрээ ажиллах боломж өгдөг, Сангийн дэд сайд Б.Хулан | Сэхээтэн 187
Part 2-Ялагдал өөр дээрээ ажиллах боломж өгдөг, Сангийн дэд сайд Б.Хулан | Сэхээтэн 187 by seheeten.media
Mon, 09 Feb 2026 - 59min - 666 - Part 1-Ялагдал өөр дээрээ ажиллах боломж өгдөг, Сангийн дэд сайд Б.Хулан | Сэхээтэн 187
Part 1-Ялагдал өөр дээрээ ажиллах боломж өгдөг, Сангийн дэд сайд Б.Хулан | Сэхээтэн 187 by seheeten.media
Mon, 09 Feb 2026 - 1h 41min - 665 - Сэтгэлзүйгээ хамгаалах зөвлөгөө, сэтгэцийн эмч П.Энх-Учрал | Сэхээтэн 186Thu, 22 Jan 2026 - 1h 39min
- 664 - АНУ-д багш нисгэгч → Newcom Group CEO | Сэхээтэн 185Sat, 10 Jan 2026 - 1h 34min
- 663 - Хайлаастаас сүлжээ рестораны эзэн болсон түүх | Сэхээтэн 184Tue, 23 Dec 2025 - 1h 46min
- 662 - Ruby: Улс төр мэдэхгүйгээсээ би ичдэг | Сэхээтэн #183Mon, 08 Dec 2025 - 1h 46min
- 661 - Netflix яагаад Монголыг сонгов? | Сэхээтэн #182Wed, 26 Nov 2025 - 56min
- 660 - Улс төрийн нийтлэлч Болушка: МАН, АН шинэчлэгдэх ёстойг эрэлт шаардаж байна | Сэхээтэн #180
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ бол нийгмийн амьдралд болж буй олон үйл явцыг гярхай ажиглаж бичдэг, бодлогын асуудлууд дээр хүчтэй дуугарч чаддаг өнөө цагийн нэгэн тод дуу хоолой билээ. Тэрээр Токиогийн Их Сургуулийн бакалавр, магистрыг олон улсын санхүүгийн бодлогын чиглэлээр төгссөн бөгөөд 2014 онд Монголдоо ирж, Trends.mn сайтыг үүсгэн байгуулсан юм. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan / taivanaab Өмнө орсон Сэхээтэн Подкастын бүх дугаарыг аудио байдлаар iOS/Android/Web дээр сонсох: http://hyperurl.co/seheeten Илүү бага дата зарцуулж илүү ихийг олж сонсоорой.
Tue, 25 Nov 2025 - 2h 15min - 659 - МАН жагсаалтын 1 Г.Лувсанжамц: 2026 оныг боловсролын жил болгох ёстой | Сэхээтэн #181
🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Өмнө орсон Сэхээтэн Подкастын бүх дугаарыг аудио байдлаар iOS/Android/Web дээр сонсох: http://hyperurl.co/seheeten Илүү бага дата зарцуулж илүү ихийг олж сонсоорой.
Tue, 25 Nov 2025 - 2h 27min - 658 - UFC холбооны анхны Монгол тулаанч: Биеийн хүч биш, сэтгэлийн хүч | Сэхээтэн #179
Данаа овогтой Батгэрэл бол Монголын анхны UFC-ийн тулаанчдын нэг, спортын талбарт ч, хувь хүний хувьд ч олон сонирхолтой сэдэвтэй хүн тул зөвхөн тулаан биш, амьдрал, зорилго, ирээдүй гэх мэт хувь хүнд урам зориг өгөх ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan https://www.instagram.com/taivanaab/
Mon, 18 Aug 2025 - 1h 49min - 657 - С.Молор-Эрдэнэ: Монгол "хөөрхөн" улс + Монгол тэг цэгээс эхлэх ёстой | Сэхээтэн #178
Энэ удаагийн дугаарт бид Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Монгол үндэстэн гэж хэн болох, манай улс ирээдүйд хаашаа явж байгаа тухай бидэнд хариулт өгөх болно. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan, Bat-Orgil, Batmunkh https://www.instagram.com/taivanaab/ https://www.instagram.com/bbatorgil/ https://www.instagram.com/batmunkh11/ Guest: Molor-Erdene https://www.instagram.com/philosophmolorerdene/
Wed, 13 Aug 2025 - 1h 49min - 656 - Pro-Putin үү? Геополитик, Койны хэрэг, Идэрбат – 4 жилийн дараа | Сэхээтэн #176
Санхүүгийн эрх чөлөө ярьдаг байсан хүн өнөөдөр яагаад геополитик руу орсон бэ? Бүх зөвлөгөө хангалттай болсон. Үйлдэл хийдэггүй хүмүүст одоо юу хэлэх вэ?” Путинд итгэж байгаа юм уу? Контент хийдэг шалтгаан нь юу юм бэ? #СэхээтэнПодкаст #Идэрбат #Геополитик #СанхүүгийнЭрхЧөлөө #Койн #ProPutin #ContentCreator #МонголПодкаст #ӨөрийгөөХөгжүүлэх
Wed, 13 Aug 2025 - 1h 48min - 655 - Цэнгүүн: Жагсаалтын үнэ, ТЭЦ-3 осол, Эрчим хүчний хямрал | Сэхээтэн #177
Энэ дугаарт бид УИХ-ын хамгийн залуу гишүүн Цэнгүүнтэй улс төр, шүүмжлэл, өөрчлөлтийн тухай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр жагсаалтаар хэрхэн орсон, эрчим хүчний хямралд ямар байр суурьтай байгаагаа дэлгэж байна…
Wed, 13 Aug 2025 - 1h 29min - 654 - Англи хэлний боловсролд эзлэх байр суурь | Сэхээтэн #175
Өнөөдрийн дугаарт QQ English School-ийн Монгол хариуцсан менежер Ө.Минжирмаа оролцлоо. Тэрээр тус сургуульд анх оюутан болж очоод одоо олон Монгол залуучуудыг Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслан, гүүр болж байгаа билээ. Ярилцсан сэдвүүд: Англи сурах нь яагаад чухал вэ? Гадаадад суралцах нь яагаад Англи хэлийг хурдан хугацаанд суралцах үр дүнтэй арга вэ? Филиппин улсад Англи хэл суралцахын давуу талууд Боловсролын салбарын асуудлууд гэх мэт 🎙️: Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Хөтлөгч: Б.Бат-Оргил https://www.instagram.com/bbatorgil/
Wed, 13 Aug 2025 - 52min - 653 - Бясалгал, иогийн багш: Анхаарал бол энерги | Сэхээтэн #174
Энэ дугаарт бид Жавзандамба Хутагт төвийн бясалгалын багш Б.Баттуулыг урьж, сэтгэлийн амар амгалан, анхаарал төвлөрөл, дотоод тэнцвэрийн тухай гүнзгий яриа өрнүүллээ. Хуульч мэргэжилтэй тэрээр хуучин ажлаа орхиж, бясалгал, иогийн замналаар алхахаар шийдсэн сонирхолтой, урам өгсөн түүхээ хуваалцсан юм. Тэрээр бясалгал гэж юу вэ, яагаад орчин үед зайлшгүй хэрэгтэй ур чадвар болох болсон талаар, мөн бясалгалын зөв хэвшил, дотоод амар амгаланг хэрхэн бий болгох талаар өөрийн туршлага, ухаарал, заах арга зүйгээрээ дамжуулан ярьсан болно. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: @taivanaab
Wed, 13 Aug 2025 - 1h 07min - 652 - GEN Z + AI + Бизнес: Ирээдүйн ур чадварууд | Сэхээтэн #173
Өнөөдрийн дугаарт Омникапитал ББСБ, ЦБОН ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Э. Пүрэвсүрэн оролцож байна. Тэрээр санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, Монголын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг. Ярилцсан сэдвүүд: ББСБ-ын талаарх буруу ойлголтууд – Бодит үнэн юу вэ? Хадгаламж үнэхээр зөв санхүүгийн шийдэл мөн үү? Монголд мөнгөө өсгөх хамгийн ухаалаг арга юу вэ? GEN Z болон AI бизнесийн ирээдүйг хэрхэн өөрчилж байна? Шинэ үеийн залуустай хамтран ажиллахад юуг анхаарах ёстой вэ? Бизнес эрхлэхэд хамгийн том бэрхшээл юу вэ, хэрхэн даван туулах вэ? “Ирээдүйд амжилттай байхыг хүсэж байвал, санхүүгийн боловсролдоо анхаар!” гэж Э. Пүрэвсүрэн зөвлөж байна. #Podcast #GENZ #AI #Бизнес #Санхүү #ХөрөнгөОруулалт #МөнгөӨсгөх 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: @taivanaab
Wed, 05 Mar 2025 - 1h 01min - 651 - УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу - Халдвар авсан ардчилал | Сэхээтэн #172
Монголын улс төр хаашаа явж байна? УИХ-ын гишүүн Лодойсамбуу Монголын улс төр, хариуцлагын тогтолцоо, баялгийн хуваарилалт, хүний эрхийн асуудлаар хариулт өгнө. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: / @taivanaab Guest: Lodoisambuu Instagram: / lodoisambuu Facebook: / lodoisambuuch
Tue, 18 Feb 2025 - 1h 49min - 650 - Төр, бизнес, авлига, төмөр зам – Монголын ирээдүй хаашаа чиглэж байна? | Сэхээтэн #171
Үзэл бодлоо илэрхийлэх орон зай харагдаж л байвал үгээ хэлж байх хэрэгтэй гэсэн үгээр бид хоёрын яриа эхэллээ. 1 жилийн хугацаанд 2 сонгуульд орсон УИХ-ын гишүүн Энхтүвшин эрхэмтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Энэ дугаарт бид улс төр, эдийн засгийн халуухан сэдвүүдийг онцоллоо! Яагаад төрийн өмчийн компаниуд улам томорч, ардчилал, үг хэлэх эрх чөлөө улам хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон талаар шулуухан асууж бүрэн бүтэн хариултуудаа авч чадсан гэж найдаж байна. Хүлээлтээс давсан ярилцлага! 🎙🔥
Tue, 04 Feb 2025 - 1h 20min - 649 - Тогтвортой хөгжлийн зөвлөх: Монголыг ногооруулах хүч | Сэхээтэн #170
🌱 Монголын ойжуулалтын хувьсгал! Энэ удаагийн Сэхээтэн подкастад Оюу Толгойн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр оролцож, "100 сая мод" хөтөлбөр болон "1 тэрбум мод" санаачилгын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Та энэ дугаараас: ✅ Монголд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байгааг ✅ Мод үржүүлгийн газруудын үүрэг, ач холбогдлыг ✅ Орон нутаг, байгаль орчинд үзүүлж буй бодит үр нөлөөг ✅ "100 сая мод" хөтөлбөрийн 80%-ийн ургалтын амжилтын нууцыг ✅ Ирээдүйн тогтвортой хөгжсөн Монголыг хэрхэн төсөөлж буйг олж мэдэх болно! 🎧 Бидэнтэй хамт ирээдүйгээ бүтээж, дэлхийд хувь нэмрээ оруулах энэ гайхалтай санаачилгын тухай ярилцаарай! Timestamp: 00:00 Танилцуулга 01:13 Пиво эсгэлтийн оператораар ажлын гараагаа эхэлсэн 05:08 Өөрийн сонирхлоо дагаж хүнсний салбараа орхисон 06:40 Харвардын тогтвортой хөгжлийн гэрчилгээ эзэмшсэн 08:00 Ажилд орох зорилготой тоглоом бүтээж байсан 12:25 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх болно 16:03 100 сая мод яаж тарих вэ? 21:06 Ойн санг нөхөөн сэргээх төсөл 24:45 Тарьц суулгацын нөөц Монголд дутмаг байна 27:48 Зөв модыг зөв газраа таръя 32:54 Төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй бэрхшээл 36:51 Залуу мэргэжилтнүүдийг бэлдэх хөтөлбөрүүд 40:03 Дангаараа биш хамтаараа ойн салбарыг хөгжүүлэх шаардлага байна 43:31 Ажлынхаа сайхнаас дурдвал 48:07 Аль ч салбарын хүн тогтвортой хөгжлийн чиглэлээр суралцах боломжтой 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. #1ТэрбумМод #100СаяМод #ОюуТолгой #ТогтвортойХөгжил #СэхээтэнПодкаст
Wed, 29 Jan 2025 - 52min - 648 - Тоглоом бүтээгээд баяжсан залуу: Яаж 30 хөгжүүлэгч чадаагүйг тэр ганцаараа хийв? | Сэхээтэн #169
Зочин: Энэ удаагийн подкастаараа бид App Store болон Play Store дээр нийтдээ 90 сая таталттай тоглоом бүтээж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан монгол залуутай ярилцлаа. Нийт 50 орчим тоглоом хөгжүүлж, 5-ыг нь амжилттайгаар олон улсад гаргасан түүний туршлагаас суралцах, урам зориг авах олон зүйл бий. - Тоглоом хөгжүүлэлтийн салбарт анх яаж хөл тависан - 30 гаруй хөгжүүлэгчтэй томоохон студи ч нэг тоглоомыг publish хийх хүндрэлтэй байдаг бол тэрээр яаж чадав? - Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс юу байв? Шинэ оны эхний дугаартаа бид технологийн салбарт хүч түрэн гарч ирсэн монгол залуугийн ололт амжилт, зөвлөгөөнүүдийг онцолж байна. Та заавал сонсоод, шинэ оноо илүү эрч хүчтэй эхлүүлээрэй! Зочин Мөнхбилэгтэй холбогдохыг хүсвэл инстаграмыг нь дор орууллаа. ✨ 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Munkhbileg Instagram: https://www.instagram.com/@nmbileg
Thu, 23 Jan 2025 - 51min - 647 - НҮБ-ын Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн: Яаж хүний мөнгөөр баяжих вэ? | Сэхээтэн #167
Зочин: Тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Б. Булганчимэг. Түүний хувьд өөрийн кареерийнхаа ихэнх цаг хугацааг гадаадаас хөрөнгө босгох ажлууд дээр зарцуулсан хүний хувьд өнөөдрийн ярих сэдвээр маш тодорхой бөгөөд аль нэг талыг барилгүйгээр ярилцаж чадах хүний нэг юм. Монгол улсын хувьд ардчилалд шилжсэнээс хойших 35 жилийн хугацаанд 47 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадсанаас 80 орчим хувь нь уул уурхайн салбар эзэлж байна. Тэр дундаа Оюу толгой төсөл тал хувийг нь жин дарж байна. Манайх шиг хуримтлал үгүй улс орны хувьд өөрийгөө санхүүжүүлэх хэлбэр нь гаднын зээл тусламж байдлаар явсаар ирсэн нь бидний хүлээн зөвшөөрөх бодит үнэн. Цаашид энэ хэлбэрээ өөрчлөхгүй бол өрийн дарамтад орох, дефолт зарлах үнэнтэй нүүр тулгарна. Цаашид ямар замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж байгааг мэргэжлийн хүнээс нь сонслоо. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм.
Thu, 23 Jan 2025 - 1h 01min - 646 - Байгаль орчны манлайлагч: Улс төрөөс олон улсын байгууллагад | Сэхээтэн #168
Зочин: Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал, Зориг сангийн тэргүүн С.Оюун. Тэрээр таван удаа дараалан УИХ-д сонгогдсон Монголын цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд улс төрийн замналаа өндөрлөсөн цагаас хойш БНСУ-д амьдарч дэлхийн томоохон олон улсын байгууллага болох Уур амьсгалын ногоон санд удирдах албан тушаал хашиж байна. Энэ дугаарт бид түүнтэй саяхан зохион байгуулагдсан COP29 талуудын бага хурлын үр дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улс ногоон шилжилтийг хэрхэн манлайлан хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Co-host: Bat-Orgil Instagram: https://www.instagram.com/bbatorgil/ Guest: Oyun Instagram: https://www.instagram.com/oyunsanjaasuren/
Thu, 23 Jan 2025 - 52min - 645 - Монгол улс ураны зах зээлд гол тоглогч байх боломжтой юу? | Сэхээтэн #165
Энэ удаагийн дугаараар Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Харвардын их сургуулийн Байгалийн ухааны доктор Болдын Уянгатай ураны асуудал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улс дах нөлөөний талаар тоймлон ярилцлаа. Ашигт малтмал гэдэг тухайн үед ашигтай байгаа зүйлийг л хэлж байгаа. Дэлхий дээр нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Эдгээр цахилгаан станц дээр ашиглагдаж байгаа цөмийн түлшний анхдагч түүхий эд болох ураны шар нунтаг нь Монгол улсын олборлохоор зорьж буй ашигт малтмал юм. Жил ирэх тусам ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотой цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед дэлхийн ураны нийт нөөцийн 2%-ийг газрын хэвлийдээ тээж буй манай улс дэлхийн зах зээлд гол тоглогч болж чадах эсэх асуултын хариултаа энэ дугаараас олж аваарай. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Б. Тайван Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Б. Уянга Instagram: https://www.instagram.com/@uyangaowl
Thu, 23 Jan 2025 - 1h 25min - 644 - МЕДИА, ПОДКАСТ, УЛС ТӨР ба СЭХЭЭТЭН ПОДКАСТЫН ИРЭЭДҮЙ
😮 ПОДКАСТУУД ДАРААГИЙН ТОМ КОНТЕНТ! 7 жилийн дараа хоёр хөтлөгч нэг индэр дээр уулзлаа. Подкаст бол зүгээр нэг тренд биш, медиа ертөнцийн ирээдүй юм. Энэ дугаарт бид медиа, медиа чиг хандлага, подкаст болон улс төрийн талаар өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцаж, салбарын ирээдүйг хэлэлцлээ. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг, хувь хүний хөгжил зэрэг олон талт сэдвийг хөндөж, Монголын залуучуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, манлайллыг дэмжих платформ юм. Энэ удаагийн тусгай дугаарт хөтлөгчид маань хамтдаа ярилцаж, подкастын салбар болон медиа ертөнцийн ирээдүйн талаар өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өглөө. Hosts: - Tsogtbilguundari (tsbd) Instagram: https://instagram.com/tsogtbilguundari - Taivan Bayasgalan Instagram: https://instagram.com/taivanaab
Thu, 23 Jan 2025 - 1h 00min - 643 - Трамп ялснаар аль салбарын хувьцаа цаашид өсөх вэ? | Сэхээтэн #164
СЭЗИС-ийн багш, Тэнгэр ТВ-ийн эдийн засгийн мэдээний шинжээч Ц. Номин-Эрдэнэтэй энэ удаагийн дугаарт АНУ-ын сонгуулийн үр дүн болон Трамп ялсны дараах АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн, цаашид макро эдийн засаг талаас дэлхийн мөнгөний урсгал хаашаа чиглэх, БНХАУ-ын үл хөдлөхийн сэргэлт гэх мэт маш олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Ц. Номин-Эрдэнэ FB: Nio Tse
Thu, 23 Jan 2025 - 1h 27min - 642 - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэргийн мөрөөр | Сэхээтэн #163
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У. Дэлгэрхишиг энэ подкастаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, Монголын өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, судалгаа, статистик мэдээ, бодит түүх болон хор хөнөөл тэдгээрээс гарах хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: У. Дэлгэрхишиг
Wed, 27 Nov 2024 - 1h 07min - 641 - Итгэл цуглуулчхаад түүнийгээ худалдчихдаг: Mongol influencers | Сэхээтэн #162
Бид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой. Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал энэ подкастаар Монголын нийгмийн үнэн дүр төрх, үнэт зүйлийн хямрал, улс төрийн манлайлагчийн хомсдол, нийтийн эрх ашиг, шударга ёсны өмнө эр зоригтой байхын нийгэмд үзүүлэх ач тус гэх мэт шийдэл ярьсан, ул суурь шалтгааныг нь хөндсөн олон сэдвийг цэгцтэйгээр тайлбарлалаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: / @taivanaab Guest: Enkhbadral Myagmar Facebook: Enkhbadral Myagmar
Wed, 27 Nov 2024 - 1h 11min - 640 - Капитализм, социализм, ЛГБТ: Амараагийн улс төрийн үзэл бодол | Сэхээтэн #161
😳 ЯАЖ ДАРГА БОЛДОГ ВЭ? Улс төр гэдэг "хор найруулах" биш, харин манлайлал юм. Уг нь улс төрч болохын тулд "аваргыг ялж байж аварга болдог" зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл бусдыг манлайлан зөв өөрчлөлтүүдийг эхлүүлж, олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой. @amaraasweeklyshow -ийн хөтлөгч Амараа энэ подкастаар Монголд улс төрийн манлайлал хэрхэн дутагдаж буйг, үзэл санааны лидерүүдийн хомсдолыг онцолж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх, тэмцэх эрхийн тухай хөндөж, хүмүүс аливаа асуудлыг зөвхөн тренд дагаж биш, бодитойгоор, цаад үзэл санааг ойлгож хөндөх хэрэгтэйг тайлбарлалаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Tsogtbilguundari (tsbd) Twitter: / tsogtbilguundar Instagram: / tsogtbilguundari Guest: Amaraa Liberty (Доржийн Амартүвшин) Twitter: / amaraaliberty Instagram: / amaraaliberty YouTube (Amaraa's Weekly Show): / @amaraaweekly
Thu, 21 Nov 2024 - 1h 36min - 639 - Тогтмол орлогоо эрх чөлөөгөөр солисон түүх | #160
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор контент бүтээгч, pastry chef Номударь уригдан оролцлоо. Энэ ярилцлагаас та бүхэн эрүүл амьдралын хэв маяг, амжилттай контент бүтээх нууцууд, өөртөө тухтай байх нь хүний бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлдэг талаарх олон сонирхолтой өнцгийг олж харна гэдэгт итгэлтэй байна. - Хөтлөгч: Б.Тайван Instagram: / @taivanaab ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: / seheeten.po. . Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Thu, 21 Nov 2024 - 1h 12min - 638 - Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа. Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэдвийн дор өрнөх болно. Дундаас нь зогсоолгүй, шимтэн сонсоорой!
Sun, 23 Jun 2024 - 1h 00min - 637 - Монголын ардчилал халдвар авсан уу? | #158
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор цаг үеийн асуудалтай холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг урьж оролцууллаа. Энэ ярилцлагаас та бүхэн түүний улс төртэй холбогдох болсон шалтгаан, карьерын замнал зэргээс гадна хувь хүний үзэл бодол, баримталж ирсэн зарчмууд, ажил, мэргэжлийн туршлагынхаа талаар хуваалцсан сонирхолтой яриаг сонсоорой.
Mon, 10 Jun 2024 - 1h 57min - 636 - Сурсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болохыг боловсрол гэдэг | #157
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны альтернатив хөтөлбөртэй Хүмүүн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Нямаа оролцлоо. Монголд хэрэгжиж ЕБС-ийн хөтөлбөрийн давуу болон сул талууд, сурагчдад хэрхэн мэдлэг эзэмшүүлж ур чадвар болгох арга барил, цаашлаад залуус гаднын улсад өндөр боловсрол эзэмших шаардлагатай юу, үгүй юу гэх мэт боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар гүнзгий ярилцлаа.
Wed, 05 Jun 2024 - 1h 36min - 635 - Хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хуваагдал - Н.Учрал, Д.Энхбат | Сэхээтэн подкаст x unnu.tech #156
Монгол Улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тодруулбал Д.Энхбат захирлаар удирдуулсан “Мэдээллийн Харилцаа ББХК” нь интернэтийн үйлчилгээг анх удаа Монгол Улсад 1994 оноос явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл. Ингээд тэр цаг мөчөөс хойш 30 жилийн дараа энэ салбарын анхны сайдаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Дэлхий даяар "цахим шилжилт" хурдацтай өрнөж буй энэ торгон цаг үед энэхүү үе үеийн манлайлагчид болсон хоёр зочинтойгоо уулзан ярилцлаа.
Wed, 05 Jun 2024 - 1h 44min - 634 - "Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155
"Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу? Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү? Ингээд Э.Энхпүрэвтэй хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ярилцсан Сэхээтэн подкастын 155-р дугаар руугаа үсэрцгээе!
Tue, 07 May 2024 - 1h 22min - 633 - Ямар мэргэжилтэйгээс үл хамаарч хүн бүр уран бүтээлч | #154
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор кино продюсер С.Уран болон 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн, хамтран хөтлөгчөөр артист Н.Урин нар оролцлоо. Бидний хувьд өөрийгөө олох аяллаас эхлээд салбар бүрийн уран бүтээлчдийн онцлог, бүтээлч байдал, хүн бүрийн дотор байдаг хүч, амьдралд өөрөөсөө хүртэл хариултаа олж чадахгүй үед итгэл үнэмшлээ хаанаас олж авах вэ зэрэг олон сонирхолтой мэдрэмж холилдсон сэдвийн талаар ярилцсан юм. Сонсогч та бүхний бодлыг хөглөсөн 2 цаг байна гэдэгт итгэлтэй байна.
Sun, 14 Apr 2024 - 2h 19min - 632 - Чойдог & Саруул: Эрчүүд яагаад сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаггүй вэ? #153
Сэхээтэн подкастын энэ дугаарт дэлхийн шилдэг West Point-ийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч Саруул болон залуу артист, инженер Чойдог нар оролцлоо. Саруулын хувьд цэргийн академид элсэн суралцсан эхэн үе болон дундаас нь шантарч сэтгэлээр унасан цаг мөчийнхөө талаар, цэргийн сургуульд олж авсан хүмүүжил, эрдмээсээ бидэнд хуваалцсан юм. Чойдогийн хувьд үндсэн инженерийн мэргэжлийнхээ хажуугаар урлагийн карьераа хэрхэн босгосон, амьдрал ажлын тэнцвэрээ хадгалж яваа залуу хүний замналынхаа талаар буу халлаа. Бидний хувьд Монгол эрчүүдийн үнэлэмж, эр хүн гэх тодорхойлолт, эр хүнд байх зан чанар, эрчүүдийн нөхөрлөл, сэтгэлзүйн асуудал, донтолт, салалт зэрэг төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар үзэл бодлоо ярилцлаа.
Sun, 24 Mar 2024 - 1h 51min - 631 - Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC
Энэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа. Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав. ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.
Sun, 25 Feb 2024 - 1h 17min - 630 - Монголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLC
Энэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа. “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа. Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү. —— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно. —— Дугаарын хамтран ажиллагч: https://www.pickpack.mn/ —— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me
Sat, 24 Feb 2024 - 55min - 629 - Бохирдлыг бизнес болгосон туршлага | Ureca LLC
Хилэнт эх хэмээх МОДОН ЛУУ жилийнхээ босгон дээр Юрика ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон захиралтай түүний үүсгэн байгуулсан гарааны бизнесийн үүсэл түүх, өнөөгийн санхүүгийн дүр зураг, ирээдүйн стратегийн талаар ярилцлаа. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даган мөнгөний урсгал, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг ярилцлагын эхэнд дурдсан юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэрч бусдаас түрүүлж өөрийн бизнесийн санааг хөгжүүлсэн түүх нь бусад залууст туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хэт их хэрэглээг дагасан бохирдлыг эргээд бизнес болгох боломжтой гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа байх. Дэлхийн чиг хандлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнесийн шинэ санаа, боломжийг эрэлхийлэх нь бусдаас түрүүлж алхаж буйг илэрхийлдэг. Ямар нэгэн өөрчлөлтийг хайж байгаа бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. - 1:21 Танай бизнес яаж мөнгө олдог вэ? 12:09 Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том ямар компани байна вэ? 16:04 Бизнесээ эхлүүлэх шийдвэр рүү юу хөтөлсөн юм бэ? 25:13 Ureca гэх энэ бизнесийн өнөөдрийн дүр зураг 30:19 Carbon credit-ийн зах зээл нурсан тухай 33:33 Ureca төслүүдээ яаж сонгодог вэ? 40:23 Carbon credit-ийг хэрхэн яаж баталгаажуулдаг вэ? 43:05 Зах зээлийн өрсөлдөгч нар хэн бэ? 48:00 Гэр хорооллоос олон улсын зах зээлд эрэлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн гарах уу? 1:00:47 Ялгаруулж буй хүлэмжийн хийгээсээ илүү ихийг буцаагаад шингээж буй улсууд 1:02:10 Утаагүй болох ойрын боломж бидэнд байна 1:06:58 Carbon credit-ийн үнэ зах зээл дээр яаж тогтдог вэ? 1:16:10 Хүлэмжийн хийн ялгарлыг хэмждэг, тайлагнадаг компаниуд бий боллоо 1:19:20 Ямар технологи ашиглан carbon credit-ийг баталгаажуулж байна вэ? 1:23:40 Залуус цаг уурын өөрчлөлтөд яаж хувь нэмрээ оруулах вэ? 1:26:44 Төрийн оролцоо аль үе шатанд хэрэгтэй байна вэ? 1:28:48 Сорилт бэрхшээл 1:38:05 Цаашдын стратеги, боломж ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно. ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me
Sun, 11 Feb 2024 - 1h 40min - 628 - Б.Хүрэлбаатар: Тоглоомд суурилсан хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи #152
“Сэхээтэн” подкаст 6 нас хүрч байгаатай холбогдуулан сонсогч нартайгаа цуврал амьд подкаст шоуг хүргэж эхэлсэн билээ. 🎉 Энэ удаагийн уулзалтаа гарааны бизнес түлхүү сонирхож, өөрийн карьераа дөнгөж эхлүүлж яваа, эсвэл олон жил корпорацын соёлд идэгдсэн мэргэжилтнүүдэд илүү зориулан 2022 онд Microsoft For Startups -д тэнцэж 100 мянган ам.долларын технологийн грант, 2023 онд Төв Азийн орнуудаас шилдэг 15-т шалгарч Google For Startups-с 350 мянган ам.долларын грант аваад буй Монголын цорын ганц стартап болох Метаког стартапын үүсгэн байгуулагч Б.Хүрэлбаатар-г зочноор урьсан юм. 🔸 Ингээд түүний эвентийн үеэр өөрийнхөө ажил, карьерын туршлагаас хуваалцсан ярилцлагаас зарим хэсгийг сонсогчдодоо зориулан аудио хэлбэрээр хүргэж байна.
Sun, 17 Dec 2023 - 41min - 627 - В.Ганзориг: Амлалт, үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байхыг хамгийн сайн брэнд гэдэг #150
Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. - 1:54 Танд эх орон байгаа юу? 8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм 17:20 Social entrepreneur болсон шалтгаан 24:01 Нийгмийн түүчээ байх талаар 27:20 Өөртөө үнэнч байх 34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна 43:39 Залуучуудын оролцоо муу байна 50:00 Ментортой байхын давуу тал 1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах 1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл 1:26:35 Даун бол өвчин биш хам шинж 1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн 1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш 1:46:20 Нийгмийн хандлага 1:49:05 Бүтээлч байдал ба сэтгэлгээ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Mon, 04 Dec 2023 - 1h 53min - 626 - Ц. Ууганбаяр: Хүн өөрийнхөө төлөө ажиллавал хамгийн их зовдог #151
Энэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
Sun, 26 Nov 2023 - 1h 34min - 625 - Н.Ананд: Зургаан жилийн дараа биеллээ олсон бизнес - unnu.news
Медиа салбарт ажиллах давуу ба сул талуудын тухай ярилцсан энэхүү дугаараас та unnu.news-ын хамтран үүсгэн байгуулагчдын түүхийг сонсох боломжтой. 🎧seheeten podcast: 2017 оноос хойш зургаан жилийн турш бид “Нямын найм”, “Тайвантай хамт - номын хэлэлцүүлэг”, зочинтой ярилцлага, хөтлөгчдийн соло дугаар зэрэг олон төрлийн аудио-төвтэй контентууд бүтээж монголын хамгийн том подкаст коммунитиг бүтээж байна. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ аудио таталттай болоод байна.
Thu, 23 Nov 2023 - 1h 34min - 624 - Э.Анударь: Ажлын орчинд тэнцвэртэй харилцаа хамгийн чухал #148
Энэхүү дугаарын зочноор Гэрэл Медиа Группийн Бизнес Хөгжил хариуцсан захирал Э.Анударь оролцлоо. Тэрээр бидний сайн мэдэх Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг", "Үндэсний үсэглэлийн аварга", "Mongolia's Next Top Model" гэх мэт дотоод, гадаадын шоу нэвтрүүлгүүдэд туслах продюсер болон редакторын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай. Сонсогч та бүхэн түүний карьерын замнал, медиа салбартай холбогдсон түүх, цаашлаад маркетинг, бизнес, санхүүгийн салбарт ажилласан туршлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
Sun, 22 Oct 2023 - 1h 40min - 623 - Үл хөдлөхөөс мөнгө олох арга | #147
Энэхүү дугаарын зочноор “UA Properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, хуульч Ч.Баяртуул нар оролцлоо. Сонсогч та бүхэн үл хөдлөх хөрөнгөө ямар шалгуураар худалдаж авах болон үнэлүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах, цаашлаад хөршүүдийн холбоо, хотхоны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
Mon, 09 Oct 2023 - 1h 32min - 622 - Г.Бөридэм: Мөнгө сонголтын эрх чөлөөг бий болгодог #146
Энэхүү дугаарын зочноор "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бодит байдлыг хүлээн зөвшөөрч асуудалтайгаа нүүр тулсан арга туршлага, хэрхэн төрөл бүрийн ажлуудыг амжуулж орлогын эх үүсвэрээ олон болгосон, яагаад контент бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. Төгсгөлд нь та подкастын үеэр дурдсан Burii-ийн крашийг мэдэх бол бидэн рүү инстаграмаар холбогдоорой ☺️ - Зочин Г.Бөридэм: Facebook: https://www.facebook.com/buriihooliganz Instagram: https://www.instagram.com/buriiiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/ Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Sun, 24 Sep 2023 - 1h 17min - 621 - Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов #145
Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Нягтлав подкастын хөтлөгч, Англи улсын “University college London”-ийн “Public Policy Innovation” хөтөлбөрийг Чевнингийн тэтгэлгээр саяхан суралцаж төгссөн найз Б.Бат-Оргил маань оролцлоо. Сонсогч та бүхэн түүний Англи улсад суралцсан туршлага, мөн хувь хүн, нөхөрлөлийн хүрээн дэх бидний үзэл бодол, нийгмийг харах өнцөг зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. “Seheeten” подкастын 145-р дугаарыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, Б.Тайван нар хамтран хүргэлээ.
Wed, 30 Aug 2023 - 1h 37min - 620 - Н.Урин: Эмзэг байдлын хүч нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэлтэй #144
Энэхүү дугаарын зочноор санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч Н.Урин оролцлоо. Сонсогч та бүхэн түүний дуртай зүйлээ хүссэн цагтаа хийдэг амьдралын хэв маяг, сэтгэл гутрал болон мэдрэмжээ илэрхийлэх арга зам, хамгийн гол нь хэрхэн өөртөө үнэнчээр эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зэрэг олон сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл энэ дугаартай байгаарай.
Sun, 20 Aug 2023 - 1h 34min - 619 - Ц.Алтансор: Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг ойлгосон цагаас өөрийгөө ээж гэж мэдрэх болсон #143
Энэхүү дугаарын зочноор 16 настайдаа англи хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, боловсролын салбарт 18 жил тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хатагтай Ц.Алтансор оролцлоо. МУИС-д Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр, АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна. Сонсогч та бүхэн түүний ажил мэргэжлийн туршлага, боловсролын талаарх ойлголт болон эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хэрхэн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, ямар хүн болохыг нь шийддэг зэрэг сэтгэл зүйн боловсролтой холбоотой олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл уг дугаартай хамт байгаарай.
Sun, 13 Aug 2023 - 1h 44min - 618 - Дэлхийн топ баячуудын хувийн онгоцны нисгэгч Монгол залуу #142
Энэхүү дугаарын зочноор АНУ дахь нисэх онгоцны үйлчилгээ үзүүлэгч компанид хувийн нисэх онгоцны нисгэгчээр ажилладаг Монгол залуу У.Эрдэнэ оролцлоо. Тэрээр хэрхэн Монголоос Америкт очиж суралцсан, яагаад онгоцны нисгэгч мэргэжлийг сонгож хувийн онгоцны нисгэгчээр ажиллах болсон зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа. Зочин У.Эрдэнэ: https://www.instagram.com/aiden_boiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/
Mon, 07 Aug 2023 - 45min - 617 - Б.Тэмүүлэн: MCS яагаад банкны салбар руу оров? #140
Энэхүү дугаарын зочноор Simple аппликейшн буюу Ашид Капитал ББСБ ХХК-ны үүсгэн байгуулагч, M банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн карьер хөгжлийн туршлага, хэрхэн баг хамт олныг удирдаж төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, м банкийг зах зээлд нэвтрүүлсэн шалтгаан зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа.
Fri, 30 Jun 2023 - 1h 15min - 616 - Д.Нямсамбуу: Шашин шүтсэн ёс суртахуун хаана байна? #139
Подкастын 139-р дугаарт Энэтхэг улсын Брайбүн хийдэд 10 гаруй жил шавилж, дараа нь Шашин судлалаар Английн Сандерландын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу оролцлоо. Энэхүү ярилцлагаар бурхны шашны сургаал номлол, монгол дахь буддизмын нөхцөл байдлын талаар хөндөх болно.
Thu, 22 Jun 2023 - 59min - 615 - Б.Наранцацралт: Дипломгүй "сэхээтэн" байж болох уу? #141
Бидний энэ удаагийн онцлох сэхээтэн бол Pinecone Academy-ийн мастер багш, Pinecone Studio-ийн хөгжүүлэгч Б.Наранцацралт. Хэдий тэрээр өөртөө гаднын байгууллагуудад зайнаас ажиллаж хэдэн мянган долларын цалинтай ажиллах боломжийг нээж өгсөн ч өнөөдөр аз жаргалтайгаар "буцааж өгөх" үйлийн төлөө явж байна. Нийгэмдээ хэрэгтэй, хүүхэд залуусын ирээдүйг боломжоор дүүрэн болгож өгөх ажлын төлөө явж байгаа түүнд их сургуулийн диплом хэрэг болоогүй.
Tue, 20 Jun 2023 - 57min - 614 - М.Батмөнх: Биотехнологийн хөгжил биднийг аврах уу? #138
Энэхүү дугаарын онцлох зочноор Биотехнологийн чиглэлээр 10 гаруй жил судалгаа хийж яваа М.Батмөнхийг урьж оролцууллаа. Бидний яриа ашигтай бактерийн ач тус, тэдгээрийн биед үзүүлэх нөлөө, өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх навчит ногооны тариалалт, органик хүнсний талаарх ойлголтыг маш энгийн үгээр сонсогч та бүхэндээ хүргэхийг зорисон.
Sat, 17 Jun 2023 - 1h 05min - 613 - О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сан ба хөгжлийн гацаа #137
Unlock” подкастын үүсгэн байгуулагч, Ховдоос Харвард хүрсэн түүхээрээ та бидний танил болсон О.Батнайрамдалыг урьж оролцууллаа. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй боловсролын зээлийн сангийн асуудал болон хөгжлийн гацаа болсон асуудлууд зэрэг хэд хэдэн сэдвийг хөндлөө. Мэдээж улс төрийн албан тушаал хашиж буй түүнээс улс төртэй холбоотой “халуу дүүгсэн” асуултуудад хариулт сонслоо.
Tue, 23 May 2023 - 1h 05min - 612 - Сэтгэл зүйн “эдгэрэл” - Э.Энхцацралт (gegeemor) #136
Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом "Би ба бодол"-ыг тоглонгоо зочны өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ “эмчилсэн” аялалтай танилцаарай. Сэхээтэн подкастын 136-р дугаарт “Гэгээмор” сэтгэл зүйн клубийн үүсгэн байгуулагч Э.Энхцацралт оролцлоо. “Би ба бодол” Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом: https://shoppy.mn/products/bibabodol1 ——— Зочин Э.Энхцацралт (Tsatsa) Instragram: https://instagram.com/enkhtsatsralt.e Gegeemor Setgelzui Instragram: https://instagram.com/gegeemor.setgelzui Website: http://gegeemor.com/ Хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь (tsbd): Instagram: https://www.instagram.com/tsogtbilguundari Global Shapers Ulaanbaatar Hub (Initiative of the World Economic Forum) Instagram: https://instagram.com/globalshapersub Website: https://globalshapers.mn Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.mn/ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Thu, 04 May 2023 - 2h 07min - 611 - Tuvshintyy: 2023 онд контент бүтээгч яаж амьдраад байна аа? #135
Өнөөдрийн А.Түвшинтөрийг бүтээлцсэн хүнд хэцүү, адармаатай сорилт бүртэй нүүр тулгарч ирсэн түүний амьдралын замаар хамтдаа аялцгаая. Подкастынхаа 135-р дугаарт чөлөөт уран бүтээлч, контент бүтээгч, "Гөлгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөр оролцлоо. Контент бүтээгч байснаар бий болсон давуу тал, маркетингийн боломжийн талаараа бидэнтэй хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд өөртөө ажлын хуваарийг бий болгож, бусдаас "хамааралгүй" ажилласан түүний амьдралын хэв маягийн онцлог юу байв? --- Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна. Сэхээтэн Подкастын бүх дугаарыг: iOS/Android/Web дээр сонсох: www.seheeten.mn Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.media Website: https://www.seheeten.mn/ Зочин А.Түвшинтөр Instragram: https://www.instagram.com/tuvshintyy/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanaab/
Fri, 07 Apr 2023 - 1h 40min - 610 - Энхийг сахиулагчдаас суралцах зүйлс— Э.Эрдэнэ #134
НҮБ-ын Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Мото буудлагын 2-р батальоны офицер, Оксфордын их сургуулийн төгсөгч Э.Эрдэнэ энэхүү дугаарт маань оролцож энхийг сахиулах ажиллагааны тухай туршлагаа хуваалцаж ярилцлаа. Энэхүү дугаарыг Монгол улсаас гадаадад энхийг сахиулж буй эрэлхэг цэргүүддээ захиа, сэтгэлийн дэм илгээх зорилготой "Илгээе" төслийн хүрээнд бэлтгэн хүргэв: https://www.facebook.com/ilgeey Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
Thu, 06 Apr 2023 - 1h 25min - 609 - Койн, токеноос цааш... #133
Бид зөвхөн койн, токеноор блокчейныг төсөөлж болохгүй. Цаашид блокчейн технологи ямар чиглэлд хөгжих вэ? Энэ технологийн одоо олгож байгаа боломжуудыг бид хэрхэн ашиглах боломжтой вэ? Банк санхүүгийн салбарт ямар хувьсгал ирж байгаа вэ? гэх мэт асуултуудад зочид маань хариулах болно. Зочид: - Монголын анхны хосолсон блокчейны үйлчилгээ үзүүлэгч COREX компанийн Гүйцэтгэх захирал, Компьютерын ухааны доктор М.Золжаргал - ICT Group-ийн Технологи хариуцсан хариуцсан захирал А.Баттамир - Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг
Thu, 06 Apr 2023 - 1h 16min - 608 - Хуваалцах түүхээ олж, хүссэн боломжоо хүртэх нь - Б.Батзаяа #132
Тэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Зочны тухай: - Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/ - Instagram: https://www.instagram.com/fromzaya/ Хамтарч бүтээлцсэн: - ДҮРСИЙГ (Youtube хувилбарт): https://graph.mn/ | “Нүдэнд тусахуйц” мэдээ мэдээллийн сайт - АУДИОГ: https://www.tincanpodcastroom.com/ | Подкаст бичлэгийн студи Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа ⚡️ Надтай холбогдоорой: - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
Sun, 29 May 2022 - 52min - 607 - Ад үзэгдэх зориг - Номын хэлэлцүүлэг | #131
Адлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.
Sun, 27 Feb 2022 - 45min - 606 - 2022 онд онцлох ДАДАЛ ЗУРШИЛ | #130
2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.
Sat, 08 Jan 2022 - 36min - 605 - Tesla Traders, Болд: Амжилт биш алдаа нь хүнийг босгож явдаг | #129
Tesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.
Mon, 03 Jan 2022 - 1h 14min - 604 - АНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128
Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ. Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой. Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari
Tue, 30 Nov 2021 - 26min - 603 - Г.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127
"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ. --- 🎊 Үүсгэн байгуулагдсаны 4 жил тохиож байгааг тэмдэглэн Сэхээтэн Подкастын хөтлөгч Цогтбилгүүндарь, Тайван нар Fat Cat Jazz Club-ын зохион байгуулдаг "Bartender Battle"-д оролцох гэж байна. Хэн нь илүү амттай сайхан коктейль сэгсрэхийг мэдрүүлэх гал асам тулаантай нэг үдшийг Сэхээтэн гэр бүлээрээ өнгөрүүлцгээе! 📌Хэзээ: 11-р сарын 24, Лхагва Бид хаалгаа 18:00 цагт нээж 00:00-д хаана Сүүлийн захиалга 23:00 ТАКС: Байхгүй Багтаамж: 40 хүн |Хүний тоо хязгаартай тул та ширээгээ урьдчилан захиалаарай| Холбоос: bit.do/FatCatRSVP Утас: 98116886 Захиалга авах: 11:00-19:00 --- #Түүхээ_хуваалцъя сошиал уралдаан 😌Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг билээ. Unread-ын багийнхны зүгээс Global Shapers Community Ulaanbaatar Hub , Ard Financial Group -ийн хамт олонтой хамтран энэ жилийн "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг тохиолдуулан #Түүхээ_хуваалцъя сошиал постын уралдааныг уншигчдынхаа дунд зарлаж байна. 🧐 Уралдаанд хэрхэн оролцох вэ?: 👉Өөрийнхөө нэр төрийг ойлгон, өөрийгөө танин мэдэхэд тань нөлөөлсөн тэр л үйл явдал, түүхээ фэйсбүүк, инстаграм платформуудын аль нэгэнд нь постолж бидэнтэй хуваалцаарай. Энэ дугаараа сонсоод screenshot зураг аваад @tsogtbilguundari @ingaana нарыг Инстаграм стори дээр "tag" хийж мөн болно. 👉Мөн постдоо заавал #GlobalShapersUBHub #DignityDay #НэрТөр #Түүхээ_хуваалцъя хаштагуудыг ашиглан, Public тохиргоотой постлоорой. Ингэснээр бид таны постыг харж чадна. ⏰Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл 🙌Шалгаруулах зарчим: “Global Shapers Ulaanbaatar Hub”, “Unread” багийнхан уралдаанд оролцсон түүх нэг бүртэй танилцаж, ялагчийг шалгаруулна. Ингэхдээ like, share-ийн тоо, постын урт богиныг харгалзахгүй бөгөөд бид зөвхөн агуулгыг чухалчлах болно. 👆Сошиал постын уралдаан тул та өөрийн түүхээ ямар ч хэлбэрээр (текст, зураг, бичлэг гэх мэт) хуваалцах боломжтой. Гагцхүү Public тохиргоо, хаштагуудаа мартаж болохгүй. 🏆Шагнал: 10000 АрдКойн + Гарын бэлэг "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://unread.today/c/insight-global-dignity-day2021
Sun, 21 Nov 2021 - 54min - 602 - Ерөнхийлөгчийн зөвлөгөө | #126
Нямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.
Sun, 14 Nov 2021 - 44min - 601 - Р.Эрдэнэтулга: Урт хугацааны карьер төлөвлөлт | #125
Harvard Business School-д Бизнесийн Удирдлагын магистр зэрэг хамгаалсан, Samsung компанийн олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга зочноор оролцлоо.
Wed, 28 Jul 2021 - 50min - 600 - Амьсгал агаар болохуйд - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Пол Каланити| #124
Амьдралынхаа 17 жилийг Стэнфорд, Кембридж, Йелийн их сургуулиудад боловсрол эзэмшихэд зарцуулсан тархины мэс засалч Пол 36 насандаа өөрөө уушгины хорт хавдраар өвчилж үхэлтэй нүүр тулгарсан үеэ бодитоор сийрүүлсэн бичсэн ном. Тэрээр амьдралынхаа турш дахин хэзээ ч ашиглахгүй ур чадварыг хуримтлуулсаар ирснээ үхлийн өмнө ирэхдээ л мэдсэн.
Sun, 27 Jun 2021 - 45min - 599 - В.Баярсайхан: Шууд Шаа | #123
TomYo EDTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан Залуус, Боловсрол, Дэлхий гэсэн сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцлаа.
Mon, 21 Jun 2021 - 1h 55min - 598 - Т.Алдарсайхан: Боломжийг тултал ашигла | #122
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.
Wed, 02 Jun 2021 - 1h 34min - 597 - "Юу хүмүүсийг сурдаггүй болгодог вэ?" | #121
Бенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.
Sun, 09 May 2021 - 16min - 596 - Сэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар)
Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм. Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой. - - - ПОДКАСТЫН ТУХАЙ: 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй.
Sat, 08 May 2021 - 17min - 595 - "Би яагаад эр хүн шиг эр хүн байх гэж хичээхээ болисон бэ" | #120
"Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...
Sun, 25 Apr 2021 - 09min - 594 - А.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119
Хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ? - Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу? - Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу? - Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ? - Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ? - Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу? - Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй - Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу? - Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар - Эрсдлээ хэрхэн хаах вэ? - Криптовалют гэж юу вэ? Ardcoin? - Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ? - Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ? - Санхүүгийн эрх чөлөөнд хэзээ хүрдэг вэ? - Хувийн санхүүгийн тайлангаа яаж гаргах вэ? - Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? - Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэггүй зүйлс? - Үл хөдлөх хөрөнгийг өөртөө яаж дарамт багатай авах вэ? - Өөртөө ажиллах болон өөр нэгэн удирдлагын дор ажиллах хоёрын ялгаа юу вэ? - Өөрийн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? - Түүний мөрөөдлийн амьдрал юу вэ?
Tue, 20 Apr 2021 - 2h 12min - 593 - Сэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч”
Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав.
Wed, 20 Jan 2021 - 37min - 592 - 2020 оноо ингэж дүгнээгүй бол шинэ оноо бүү төлөвлө | #118
Шинэ оноо төлөвлөж, урагшаагаа харахаас өмнө нэг зүйлийг заавал хийх ёстой юм байна. Тэр нь өнгөрсөн жилээ, туулсан хугацаагаа эргэн харж дүгнэх. Өнгөрсөн жил тантай ямар нэг байдлаар огтлолцсон хүмүүс, танд тохиолдсон үйл явдлууд, мөн таны хүлээсэн үүрэг даалгавар өгсөн амлалт тань таны амьдралд нэг талаар маш их аз жаргалыг нөгөө талаар зовлон бэрхшээлийг авчирсан байгаа. Тиймээс болгоомжтойгоор эргэж хараад тэдгээр хүмүүс, үйл явдлууд, амлалтуудаа тунгаан дүгнэж та ирэх жилдээ ямар ямар хүмүүстэй нөхөрлөж ойртож цагийг хамт өнгөрөөх үү мөн эсрэгээрээ ямар хүмүүсээс зай барих уу гэх мэтээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг л энэ хэв маягаар Тайванаа, Билгүүнээ бид хоёр энэ подкастаараа дамжуулж өнгөрсөн жилийн дүгнэлтээ тантай хуваалцаж ирэх жил хийх болон хийхгүй зүйлсээ хуваалцлаа.
Fri, 08 Jan 2021 - 1h 42min - 591 - Нямын Найм: Эго хаана оршдог вэ? | #117
Гурван жилийн өмнө Нямын Найм нэртэй анхны подкастаараа уулзаж байсан шигээ энэ өдөр Нямын Наймаараа уулзаж байгаа даа үнэхээр таатай байна. Энэ удаагийн дугаар бол өнгөрсөн хугацаанаас шалгарч үлдсэн 8 асуултыг хэрэглэж хөтлөгч Билгүүнээ долоо хоногоо дүгнэсэн дугаар билээ. Үүнд: - Бид заримдаа өөрсдийгөө мартах үе байдаг. Яагаад ямар нэг зүйлийг анх эхлүүлж байснаа, хийх хамгийн дуртай зүйлээ гээд л бид өөрсдөө ч мэдэхгүй өөрсдийнхөө тухай мартчихсан байдаг. Тийм учраас яагаад бидэнд сануулга хэрэгтэй байдаг вэ? - Эго хаана оршдог вэ? Эго гэж юу вэ? - Гадаа гарах яагаад хэрэгтэй вэ? Хязгаарлагдмал орчноос айх айдсын тухай - Бясалгал гэж юу вэ? Яагаад бид бясалгах ёстой вэ? - Амьдралд тань томоор нөлөөлж байдаг жижиг зүйлсэд яаж анхаарал тавих вэ? - Өөрийгөө тэмдэглэх тухай. - Хэт сандрал, түгшүүр гэж юу вэ? Яаж тайтгарах вэ?
Sun, 06 Dec 2020 - 54min - 590 - Намайг өвтгөж чадахгүй - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Дэвид Гоггинс| #116
Өвдөлт мэдэрдэггүй хүн болгох 10 сорилтыг та бүхэндээ энэ удаагийн номын хэлэлцүүлгийн гол хэлэлцэх сэдэв болгон хүргэж байна. Хүлээн авна уу? Танд амьдралд ямар муу хөзрүүд өгөгдсөн бэ? Та амьдралынхаа асуудлуудтай хэрхэн нүүр тулж байна вэ? Дийлдэшгүй нэгэн болохын төлөө оюун бодлоо хэрхэн хурцлах вэ? Үүнд юу чухал вэ гэх мэт бусад олон асуултуудын хариултыг та энэ дугаараас хүлээн авах болно оо.
Wed, 11 Nov 2020 - 56min - 589 - Англи хэлний унших ур чадвараа сайжруулах - А.Энхзул | #115
Бидний өнөөдрийн дугаарын зочноор А.Энхзул уригдан оролцлоо. Түүнтэй хамт англи хэлний ур чадвараа мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулах боломжтой цуврал дугааруудыг хүргэж эхлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаа бэлтгэн хүргэж буй 4 дэх удаагийн цоо шинэ улирлын дугаар нь унших ур чадварын талаар ярилцсанаараа онцлог болж байна.
Wed, 21 Oct 2020 - 50min - 588 - Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114
Бидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн намуудад хэрхэн яаж нөлөөлдөг талаар, санал худалдан авалт болон бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч дараа нь эрх мэдлээ ашиглаж клиант буюу үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт таарсан боломж бололцоогоор хангадаг клиантелизмын үзэгдлийг Монголд ямар хэлбэрээр оршин тогтнодог талаар зэрэг сэдвүүдэд Болдсайхан нь төвлөрч судалгаагаа өрнүүлдэг билээ. Мөн Болдсайхан нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азын сангийн дэмжлэгтэйгээр Зориг Сангийн хэрэгжүүлж байгаа залуусын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Өглөө” төслийн багийн гишүүн юм. Энэ дугаарынхаа эхний хэсэгт бид хоёр Монгол Улсад ямар ямар төлөөллийн асуудлууд улс төр, нийгэмд маань буй талаар болон Өглөө төслийн талаар ярилцсан бол хоёр дугаар хэсэгтээ хэрхэн залуу мэргэжилтний хувьд бид бусадтай холбогдож, танилын хүрээгээ тэлж, боломжуудыг олж бүтээх талаар ярилцсан билээ. Яагаад би энэ сэдвийг сонирхон хөндсөн бэ гэхээр Болдсайхан нь Washington Post, Al Jazeera-аас эхлээд олон улсын олон мэдээллийн хэрэгсэл, платформуудаар өөрийн ажлаа нийтлэн хэвлүүлж байсан туурвигч эрдэмтэн билээ. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Подкастанд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.
Sat, 10 Oct 2020 - 1h 15min - 587 - Икигай – Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Хэктор Гарсиа ба Францез Мираллэс | #112
Хүн бүрийн икигай өөр өөр боловч бүгдээрээ утга учрыг эрэлхийлэгчид. Өнөө цагт бид бага багаар л жинхэнэ мөн чанараасаа дайжин хөндийрч, утга учраар дутмаг амьдрал уруу чиглэсээр. Икигайтайгаа холбогдох төгс арга зам гэж үгүй. Гэвч бидний Окинавачуудааас сурсан зүйл бол икигайгаа олоход тэгтлээ санаа зовох хэрэггүй юм билээ. Амьдрал бол шийдэх ёстой асуудал биш. Харин чамайг хайрладаг хүмүүсээр хүрээлүүлж, өөрийн дуртай зүйлээ хийж завгүй байхын нэр юм гэдгийг санаарай. Зүгээр л амьдарцгаая.
Sun, 27 Sep 2020 - 1h 23min - 586 - Боломж бол таны зогсож буй цэг - Х.Цэндсүрэн | #111
Япон улсын Токишима их сургуулийн Гажиг заслын тэнхимд докторантын 4-р курсийн судлаач эмч мөн тус тэнхимийн туслах багш Хүрэл-Очирын Цэндсүрэн нь манай подкастын энэ улирлын тэргүүн зочин юм. Цэндсүрэн нь дан ганц судлаач гэхээс илүүтэйгээр түүнийг би жинхэнэ нөлөөлөгч гэж тодорхойлно. Учир нь тэрээр өөрийн мэргэжлийн салбарыг мэдлэг, мэдээллийг хялбаршуулж бидэнд буюу Монголын медиа хүлээн авагч нарт зориулж эрүүл амьдралын хэв маягийн энгийн хирнээ нэн эрхэм контентийг өөрийн олон нийтийн сүлжээний аккаунтуудаараа буюу Инстаграм хуудас, Youtube суваг болон Dental Update подкастаараа дамжуулан хүргэдэг судалгаа-шинжилгээ дээр тулгуурлан бусдад мэдлэгээ түгээдэг жинхэнэ нөлөөллийн, хөгжлийн ажил хийж буй нэгэн билээ. Энэхүү подкастын бичлэгийг бид хоёр хамтдаа энэ оны 5-р сарын сүүлээр бичсэн боловч хөтлөгч миний хувьд нийгмийн цаг үеийн байдал, зуны амралтын саруудын удаашрал, болон хувийн шийдвэрээс шалтгаалж нийтлэхийг түр азнаж байгаад одоо бэлтгэн хүргэж байгааг минь хүлээн авна уу? Энэхүү подкастыг янзалж, та бүхэнд түгээхэд бэлэн болгож байхад минь төрсөн бодол гэвээс энэхүү дугаар нь цаг хугацааны шалгуурыг давах дугаар юм шиг санагдсан. Юу гэсэн үг бэ гэхээр, хэдий 3 сарын өмнө бичигдсэн ч гэсэндээ энэхүү подкаст дээр яригдсан одоо байгаа цэг дээрээс боломжуудаа хэрхэн тодорхойлох, боломжийг ашигласан Цэндсүрэнгийн хувийн туршлага ололт амжилт, мөн алдагдсан болон олдсон боломжуудыг үнэлж дүгнэх гэсэн энэ подкастын үндсэн сэдэв нь надад амьдралын минь энэ үед ч үнэлж барамгүй сануулга, мэдлэг гэж бодогдсон. Тийм ч учраас эрхэм сонсогч та, хаана байгаагаас үл хамаарч, амьдралд тань яг одоо ямар азтай учралтай, эвсэл бэрхшээл даваатай цаг тохиож байсан ч, энэ подкаст нь танд бэрхшээл бүрийг эрхшээж, хувь заяагаа хайрлах эрчийг таны сонороор дамжуулж зүрхэнд тань ээнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа энэ дугаар уруугаа үсэрцгээе.
Thu, 24 Sep 2020 - 1h 26min - 585 - Залуу насны манифесто (Featuring: San Juniper - Өөрийнхөөрөө) | #110
Сайн байна уу? Удаан уулзсангүй шүү, хөтлөгч Билгүүнээ байна. Уламжлал дагуу, юуны түрүүнд та энэ дугаарыг сонсоод юу хүртэх тухай товчхон дурдъя. Өнгөрсөн 3 сар миний хувьд амьдралын олон даваа саад, ухаарал, үл ойшоож зугтах боломжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон. Энэ цаг хугацаа дээр үндэслээд, ер нь насанд хүрсэн амьдралаасаа ухаарсан 10 зүйлээ олж бичиж, түүнийгээ би өөртөө залуу насны 10 тунхаг буюу манифесто гэж нэрлэсэн юм. Энэ подкаст дээр миний олон удаа давтаж хэлдэг санаануудын нэг нь бидний туулах зовлон бэрхшээл адил байдаг гэсэн санаа. Энэ нь бид амьдралын яг нэг замаар яг адилхан зүйлсийг туулдаг гэсэн үг биш. Харин бидний өөр өөр замаар туулсан ондоо ондоо бэрхшээл саадууд мөн гаргасан алдаа оноонууд маань биднийг эцсийн эцэст адил төсөөтэй ухаарал сургамж, мэдрэмж бодролууд уруу хөтөлдөг. Тийм болохоор би өөрийн өөртөө зориулж бичсэн тунхагуудаа тантай хуваалцаж байгаа юм. Үүнээс та сэхээлэг арга ухаанаа гаргаж авахыг нь авч гээхийг нь гээнэ гэдэгт хөтлөгч би итгэлтэй байна *** Өнгөрсөн хугацаанд Сэхээтэн подкаст маань санаатай биш санаандгүй байдлаар завсарласан гэж хэлж болно. Гэхдээ өмнө нь бид зогсолт хийх болгоно доо яаран сандран эргэн ирдэг байсан бол (ядаж миний хувьд), энэ удаад энэ завсарлаг маань надад үнэхээр хийж буй, ярьж буй, хөтөлж буй зүйлсээ дахин нэг харах боломж олгосон юм. Тиймээс ирэх хэдэн сарын хугацаанд Сэхээтэн төсөлт маш их хэмжээний өөрчлөлтүүд аажим аажмаар орох болно гэдгийг дуулгах Тайванаа бид хоёрын өмнөөс догдлолтой бас айдастай байна.
Thu, 03 Sep 2020 - 28min - 584 - Finding Chika - Номын Хэлэлцүүлэг, Зохиолч: Mitch Albom | #109
Tuesdays with Morrie номоороо дэлхийд bestseller болсон зохиолч Mitch Albom-ийн шинэхэн бүтээл болох Finding Chika номын хэлэлцүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Энэ бүтээлээс та гэр бүлийн тухай, хайрын тухай, хагацлийн тухай хичээлүүдийг та бяцхан Чика охины түүхээр дамжуулан суралцах болно.
Tue, 19 May 2020 - 44min - 583 - Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108
Ариунчулуун овогтой Түвшинтөр нь Сэхээтэн Подкастын 108 дахь удаагийн дугаарын зочноор оролцлоо. Та бүхэн түүнийг уран бүтээлч нэр болох Thaddeus-аар нь мөн эсвэл түүний урлан бүтээдэг TUG Network-ийн Алимаа'd Daily Life комикоор нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Түвшинтөр бид хоёр энэ удаагийн дугаартаа түүний амьдралын 3 өөр үеэр аяласан юм. Амьдралынх нь хамгийн хэцүү үе буюу тэмцлийн үед түүний хамгийн том бодит бэрхшээл нь статистикаар үзэхэд өвчилсөн 10 хүн тутмын 7 нь нас бардаг өвчнийг даван туулах байсан. Гэсэн хэдий ч тэрээр хэлэхдээ, түүний тэмцэж байсан дайсан нь өвчин биш өөрөө байсан аж. 22 настай залуу сэхээтэн маань 2 жил нийгмээс өөрийгөө тусгаарлаж, амьдралынхаа 3 жилийг гээсэн ч, тэрхүү тэнцлийн үе нь өөрийгөө хамгийн ихэээр нээсэн цаг хугацаа нь байсан аж. Энэ удаагийн дугаар нь сонсогч танд өөрийн биеэр туулаагүй ч ойлгож мэдрэх ёстой ухаарлыг өгсөн, амьдралын үнэ цэнийг мэдрэх товч дөв замыг олгосон дугаар байх болно. Энэхүү дугаарыг бид Unitel-ийн Дараа Төлбөрт Энтентэйнмэнт үйлчилгээтэй хамтран хүргэж байгаагаа дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа Түвшинтөрийн амьдралын үеүүдээр аяласан дугаар уруугаа үсэрцгээе!
Sat, 16 May 2020 - 1h 01min - 582 - Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107
Энэ удаагийн дугаараар зочин хөтлөгч А.Энхзултай хамт төрөлх хэлнээсээ гадна гадаад хэл дээр хэрхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бидэнд ямар ижил төстэй асуудлууд тулгардаг, тэрхүү бэрхшээлийг даван туулахад ямар арга техник, хандлага, сэтгэлгээг өөртөө бий болгох талаар нээлттэй ярилцлаа. Мөн IELTS шалгалтын ярианы ур чадварыг шалгах хэсэгт хэрхэн өндөр оноо авах боломжтой байдаг талаар түүний хувьд өөрийн туршлагаа хуваалцсан.
Wed, 06 May 2020 - 1h 01min - 581 - Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106
Мандал даатгал ХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу. Энэхүү дугаар дээр яригдсан сэдвүүдийн хураангуй: - Мэдээллийн чанах процесс - Объектив ба субъектив хандлага - University of Leeds-д магистрын зэргээ хамгаалах болсон шалтгаан - Метал рок хөгжмийн тухай - Амьдрал өөрийн гэсэн чиг зүгтэй байх ёстой - Урагшаа алхахгүй байгаагийн шалтгаан нь айдас - Эдийн засгийн ойлголт - Хөдөлмөрийн болон хөрөнгийн зах зээл - Эдийн засгийн өсөлт гэж юу вэ - Эдийн засгийн хямрал гэж юу вэ? - Эдийн засгийн бодлого гэж юу вэ? - Ном унших тухай - Эрсдэлийн тухай
Tue, 14 Apr 2020 - 1h 36min
Podcasts similar to seheeten
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
La Linterna COPE
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
Hondelatte Raconte Europe 1
Au Coeur du Crime Europe1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Enquêtes criminelles RTL
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
Les histoires incroyables de Pierre Bellemare RTL
L'Heure Du Crime RTL
El Larguero SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO
Other Society & Culture Podcasts
TED Talks Daily TED
C dans l'air France Télévisions
Ukraine: The Latest The Telegraph
Unexplained iHeartPodcasts
きくドラ きくドラ~ラジオドラマで聴く。名作文学~
大久保佳代子とらぶぶらLOVE TBS RADIO
TBSラジオ『ジェーン・スーと堀井美香の「OVER THE SUN」』 TBS RADIO
安住紳一郎の日曜天国 TBS RADIO
Sacred Rizz: Where Energy Meets Erotica Saphira
Modern Mongolia Modern Mongolia
やりたいことが見つかるラジオ 人生はゆるく楽しく適当に! しもやん
武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR
The Daily T The Telegraph
Witness History: World War Two history BBC World Service
Libre antenne Europe 1
DauerWelle - Nachrichten Campusradio DauerWelle Frankfurt
Duo Mongol Duo Mongol
Grand bien vous fasse ! France Inter
Mufti Tariq Masood Podcast Mufti Tariq Masood Speeches
ПсихФак Дарья Орлова
