Filtrar por género

Podlogy Podcast

Podlogy Podcast

Podlogy Podcast

Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй.

Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

65 - 63. Бидний судалгаан дээр ажилласан туршлагаас
0:00 / 0:00
1x
  • 65 - 63. Бидний судалгаан дээр ажилласан туршлагаас

    Энэхүү дугаараар бид хоёр нь судалгаан дээр ажиллаж байсан өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Судалгаан дээр ажиллахад ямар байсан, бид юу суралцаж авч чадсан мөн судалгаа удирдаж гаргах гэдэг ямар ярвигтай ажил байдаг тухай ярилцлаа. Бидний ажилласан судаллагаануудыг сонирхож байвал доорх линкээр ороод үзээрэй. https://doi.org/10.1038/s41598-023-39452-4 https://doi.org/10.1111/dom.70134 https://doi.org/10.1093/geroni/igae098.2612

    Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

    Wed, 11 Feb 2026
  • 64 - 61. Стрессийг Базав

    Бидний өдөр тутмаа сонссоор дөжирсөн байх эрсдэлтэй ойлголтын нэг нь стресс. Ихэнх хүн энэ үгийг магадгүй өдөр тутмаа ашигладаг. Гэхдээ илүү нарийндаа, бүр цаашлаад стрессийн механизм, физиологи үндэс, бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд учруулах хор уршиг, дам нөлөө, стрессийг бууруулах хялбар боловч үр дүнтэй аргуудыг хэр сайн мэдэх бол? Энэхүү дугаараас та стрессийн тухай мэдэх ёстой бүхнээ мэдэж аваарай.

    Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

    Thu, 19 Jun 2025
  • 63 - 60. Ядуурлын Сэтгэл Зүйн Үндэс ба Архаг Стрессийн Тойрог

    Ядуурлын учир шалтгаан, хор нөлөөг тайлбарлахдаа бид эдийн засаг, улс төрийн өнцгөөс тайлбарлаж орлогын түвшин доогуур иргэдийг арчаагүй, халамж хүлээсэн, залхуу хэмээн шүүмжлэх нь нэмэгджээ. Харин сэтгэл зүйн шинжлэх ухааны өнцгөөс энэ нь залхуу, арчаагүйн тухай асуудал биш, харин илүүтэй стресс, архаг стресс болон түүнээс улбаалан үүсэх сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар ядуурлын ихээхэн хувийг нь тайлбарлах боломжтой. Сэтгэл зүйн онцлог нөхцөл байдлууд хэрхэн ядуурлын суурь шалтгаан болох боломжтойг та энэхүү дугаараас сонсоорой.

    Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

    Sun, 08 Jun 2025
  • 62 - 59. Тэд яагаад мөнгө авч авлигачдыг сонгох болов?

    Өнөөдрийн нийгмийн шударга бус, хүнийг ядууралд хүргэх систем нь олон мянган иргэнийг амьд үлдэхийн тулд богино хугацааны ашиг л бодсон сонголт хийхэд хүргэж байна. Энэ нь эдгээр хүмүүсийн буруу биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй, харин энэ бол зориуд бий болгосон анхдагч хэрэгцээгээр нь тоглох, айдас дээр тогтсон тогтолцооны үр дүн юм.

    Бид хэн нэгнийг мөнгө авч жагссанд буруутгах биш, тэднийг тийм байдалд хүргэсэн эрх баригчдыг шүүмжилж, энэхүү гэмтсэн системийг өөрчлөх ёстой. Ирээдүйгээ боддог, ёс зүйтэй, тэгш боломжтой нийгэм байгуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг иржээ.

    #ОгцрохАмархан

    Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

    Wed, 28 May 2025
  • 61 - 58. Бэрхшээлээс Сэтгэлийн Хатад Суралцах нь

    Resilience буюу сэтгэлийн хат нь амьдралын бэрхшээлээс үүдэлтэй. Таван хүн тутмын дөрөв нь амьдралд тулгарах ямарваа асуудлыг амжилттай даван туулдаг бөгөөд ингэхдээ сэтгэлийн хатыг өөртөө суулгасаар байдаг. Гэлээ ч хүн бүрт сэтгэлийн хат ялгаатай бөгөөд бид амьдралд тулгарах асуудлыг хүлээхгүйгээр сэтгэлийн хатыг хөгжүүлж хүнд цаг үеийг амжилттай даван туулах магадлалаа нэмэгдүүлэх боломжтой юм. Сэтгэлийн хатын тухай илүү дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас сонсоорой.

    Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

    Sun, 04 May 2025
Mostrar más episodios