Filtrar por género

Security for all

Security for all

Suvda

Уламжлалт болон уламжлалт аюулгүй байдлын асуудлаар мэдээ, мэдээлэл түгээх зорилготой. Ногоон хөгжил, сайн засаглалын бодлогын хүрээлэнгээс “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт цуврал подкаст нэвтрүүлгээ толилуулж байна. Энх тайван, аюулгүй байдал гэдэг ойлголт нь зөвхөн олон улсын харилцаа эсвэл зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудал биш, харин бидний өдөр тутмын амьдрал, хүний аюулгүй байдалтай нягт холбогддог. Энэ цувралаараа бид эмэгтэйчүүдийн оролцоо, хамгаалалт, урьдчилан сэргийлэх асуудал яагаад бидний аюулгүй байдалтай салшгүй холбоотой вэ гэдгийг олон өнцгөөс ярилцах болно. Үндэсний аюулгүй байдал, дипломат алба, батлан хамгаалах салбар, энхийг дэмжих ажиллагаанаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, кибер аюулгүй байдал гэх мэт өргөн хүрээний сэдвийг хөндөнө.

3 - EP 3 Аюулгүй нийгэм, гэр бүл, хамт олны аюулгүй байдлаас эхэлдэг
0:00 / 0:00
1x
  • 3 - EP 3 Аюулгүй нийгэм, гэр бүл, хамт олны аюулгүй байдлаас эхэлдэг

    (English below)

    "Бидний аюулгүй байдал" подкастын 3 дахь дугаар 

    Хүчирхийлэлгүй орчноос хүний аюулгүй байдал эхэлдэг.

    “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч, захирал Zola Zolzaya Batkhuyag хийсэн энэхүү ярилцлагаар жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүд, охидыг хамгаалах нь хүний аюулгүй байдал болон Монгол Улсын Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын (WPS) хөтөлбөрийн хэрэгжилтэд ямар чухал болохыг хөндлөө.

    Аюулгүй нийгэм гэр бүл, хамт олны аюулгүй байдлаас эхэлдэг.

    Канадын Орон нутгийн санаачилгыг дэмжих сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллээр дамжуулан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг дэмжих нь” төслийн хүрээнд “Бидний аюулгүй байдал” подкастыг хүргэж байгаа билээ.


    "Security for All" Podcast | Episode 3

    Human Security Begins with a Life Free from Gender-Based Violence

    In this interview, Zola Zolzaya Batkhuyag, Co-founder and Director of Women for Change NGO, discusses why preventing gender-based violence and protecting women and girls are essential to human security and Mongolia’s Women, Peace and Security (WPS) agenda.

    A truly secure society begins at home and in our communities.

    As part of the “Advancing the Women, Peace and Security Agenda through Media” project, supported by the Canada Fund for Local Initiatives, the “Security for All” podcast is being produced and broadcast to raise awareness of the Women, Peace and Security agenda in Mongolia.


    Mon, 19 Oct 2026 - 57min
  • 2 - EP 2 Монгол феминист гадаад бодлоготой юу?

    (English below)

    "Бидний аюулгүй байдал" подкастын 2 дахь дугаар 

    Подкастын 2 дахь дугаараар "Монгол Улс феминист гадаад бодлоготой юу?" хэмээх сэдвийн хүрээнд манай улс НҮБ-ын АЗ-ийн 1325 тоот тогтоол "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" хөтөлбөрийг гадаад бодлогоороо дамжуулан хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа талаар Доктор, судлаач Б.Мөнх-Өлзийтэй ярилцсан юм.

    Канадын Орон нутгийн санаачилгыг дэмжих сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллээр дамжуулан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг дэмжих нь” төслийн хүрээнд “Бидний аюулгүй байдал” подкастыг хүргэж байгаа билээ.


    "Security for All" Podcast | Episode 2

    Does Mongolia have a feminist foreign policy?

    The second episode of the “Security for All” podcast exploring this important question with researcher Dr. B. Munkh-Ulziit.

    The interview examined how Mongolia’s foreign policy contributes to the implementation of UN Security Council Resolution 1325 on Women, Peace and Security and the country’s efforts to advance women’s participation and leadership in peace and security.

    As part of the “Advancing the Women, Peace and Security Agenda through Media” project, supported by the Canada Fund for Local Initiatives, the “Security for All” podcast is being produced and broadcast to raise awareness of the Women, Peace and Security agenda in Mongolia.


    Mon, 19 Oct 2026 - 49min
  • 1 - EP 1 Хүний аюулгүй байдал гэж юу вэ? | What is human security?

    Эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

    "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" хөтөлбөр нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?

    Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэвлэл мэдээллээр дамжуулан дэмжих" төсөл хэрэгжиж байгаа билээ.

    Төслийн хүрээнд "Бидний аюулгүй байдал" подкастын эхний дугаарыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд оролцож, НҮБ-ын 1325 тоот тогтоолоор хөндсөн асуудал болох "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал"-ын талаар дэлгэрэнгүй ярилаа.

    How can women’s meaningful participation contribute to lasting peace and greater security?

    What does the Women, Peace and Security (WPS) Agenda mean for Mongolia?

    As part of the project “Advancing Women, Peace, and Security Agenda through Media,” supported by the Canada Fund for Local Initiatives, we are pleased to launch the first episode of our “Security for All” podcast.

    In this episode, international relations expert Byambakhand Luguusharav explores the WPS Agenda and UN Security Council Resolution 1325, discussing why women’s meaningful participation matters in shaping peace, security, and a safer society.

    Sun, 04 Oct 2026 - 54min