Filtrar por género

TechBaatar Podcast

TechBaatar Podcast

TechBaatar Podcast

"Утаатай" Улаанбаатар хотоос Технологийн стартапыг хэрхэн бүтээж буй талаарх "энгийн, үнэн" ярианууд

13 - Episode 13: #13 Erdenebaatar - Zeelmn
0:00 / 0:00
1x
  • 13 - Episode 13: #13 Erdenebaatar - Zeelmn

    Технологийн бизнес хийхэд заавал технологийн салбарын хүн байх албагүй гэдэг жишээг энэ хүнээс хардаг. Миний хувьд энэ яриаг хийснээр технологи зарим тохиолдолд хамгийн чухал нь биш ч байж болно гэдгийг ойлгосон бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг гэдэг өнцгийг харуулах үүднээс яриаг хийсэн. IT-н баггүй хэрнээ 10 гаран технологи суурьтай бизнесүүдийг амжилттай удирдаж яваа нь надад сонирхолтой санагддаг тул түүний амьдралыг үзэх үзэл, хувийн сахилга бат, баримталдаг зарчмуудыг мөн ухаж ярилцахыг хичээлээ. Хүлээн авна уу.ПОДКАСТ-ын бүх платформоор хүлээн авч сонсоорой.Host: https://www.instagram.com/the_days_of_being_wild/Host: https://instagram.com/ebaatare

    Thu, 16 Jun 2022
  • 12 - Episode 12: #12 Tsengel - And Global

    Технологийн бизнес хийхэд хуулийн мэдлэг яагаад хэрэгтэй вэ? Хуульч хүн болон бизнесийн хуульчийн ялгаа, компанийн хувь, хувьцаа,  хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлт, орлого, ашиг хуваарилалт гэх мэт олон зүйлийн талаар ярилцлаа. ПОДКАСТ-ын бүх платформоор хүлээн авч сонсоорой.Host: https://www.instagram.com/the_days_of_being_wild/Host: https://instagram.com/tsengio

    Mon, 13 Jun 2022
  • 11 - Episode 11: #11 Ganzorig 'Haki' - Egulen Systems

    Улаанбаатарт технологийн стартап ярьдаг подкастын дараагийн зочноор Egulen Systems компанийн үүсгэн байгуулагч, CEO Ганзориг оролцлоо.Egulen Systems нь Сингапур, Малайз, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол технологийн компани бөгөөд саяхан crowdfunding буюу олон нийтээс санхүүжилт босгосон билээ. ОУ-н технологийн зах зээлд хэрхэн нэвтрэх болон үүсгэн байгуулагч хүний замнал, хувийн туршлага гэх мэт олон зүйлийг ярилцлаа. https://egulen.comПОДКАСТ-ын бүх платформоор хүлээн авч сонсоорой.Host: https://www.instagram.com/the_days_of_being_wildHost: https://www.instagram.com/ganzorig.egulen

    Mon, 09 May 2022
  • 10 - Episode 10: #9 Ankhbayar - Lemonpress

    Улаанбаатарт технологийн стартап ярьдаг подкастын дараагийн зочноор Lemonpress үүсгэн байгуулагч, CEO Анхбаяр оролцлоо.Lemon Press нь бизнес болон хөрөнгө оруулагчдыг холбох гүүр гэлцдэг. 21-р зуун бол яалт ч байхгүй технологи болон медиа салбар тэсрэлт хийж буй зуун юм. Тэгвэл технологи & медиа - г хослуулан явахыг зорьж буй Анхбаярын хувьд Монголын технологи, медиа, санхүү эдийн засаг гэх мэт салбарууд алдаад байна уу? оноод байна уу? бизнессүүд хэрхэн явагдах ёстой вэ? Монголын нийгэм гэх мэт мааш олон зүйлсийн талаар бидэнтэй ярилцлаа :D .ПОДКАСТ-ын бүх платформоор хүлээн авч сонсоорой.Host: https://www.instagram.com/the_days_of_being_wildHost: https://www.instagram.com/ankhbayartsМанай сувгийг SUBSCRIBE хийгээрэй. Дараагийн удаа ч мөн адил сонирхолтой зочдыг танилцуулах болно.

    Thu, 14 Apr 2022
  • 9 - Episode 9: #8 Tulga - CallPro

    Улаанбаатарт технологийн стартап ярьдаг подкастын дараагийн зочноор CallPro, Lime платформын үүсгэн байгуулагч, CEO Тулга оролцлоо.Орчин цаг үед SAAS гүй компани ховор болсон билээ. Тэгвэл SAAS гэж юу вэ? энэ салбарын технологийг Монголд хэрхэн нутагшуулж одоогийн бизнесээ эхлэхээс өмнө алдаж онож явсан амьдралынхаа түүх, Монголын өнөөгийн IT салбарын үзэл бодол гэх мэт зүйлсийг бид бүхэнтэй дэлгэрэнгүй хуваалцлаа. ПОДКАСТ-ын бүх платформоор хүлээн авч сонсоорой.Host: https://www.instagram.com/the_days_of_being_wildМанай сувгийг SUBSCRIBE хийгээрэй. Дараагийн удаа ч мөн адил сонирхолтой зочдыг танилцуулах болно.https://www.youtube.com/c/inTECHBAATAR

    Tue, 05 Apr 2022
Mostrar más episodios