Filtrar por género
- 188 - #187 Read people like a book by King Patrick
Энэ удаагийн дугаараараа хөтлөгч Наги, Дээгий хоёр хүн таних ухааны талаар анхан шатны мэдлэг олгох сонирхолтой номыг танилцуулж байна. 2020 онд хэвлэгдсэн уг номноос та хүний дотоод мотиваци, биеийн хэлэмж, зан чанарын төрөл, гадаад байдал зэрэг олон талаас хүнийг хэрхэн таних талаар мэдлэг мэдээллийг авах болно.
Уг номонд танилцуулсан дараах тэст нь зөвхөн хүний нүдийг хараад сэтгэл хөдлөлийг нь хэр зөв унших чадварыг тань шалгах болно. Өөрийнхөө хүн таних чадварыг сориорой: https://socialintelligence.labinthewild.org/mite/
Sat, 19 Sep 2026 - 1h 15min - 187 - #186 Start With Yourself
Энэ удаагийн дугаараар Тэгшээ, Хонгороо 2 маань "Start With Yourself" буюу "Ѳѳрѳѳсѳѳ эхэл" номыг танилцуулж байна. АНУ-н Шарк Танкын Шарк, ѳѳрийн бүтээсэн хѳрѳнгѳѳрѳѳ "America's Richest Self-Made Women"-д ордог Emma Grede-н бичсэн энэхүү номноос ажил, амьдралдаа хэрхэн алсын хараатай байх тухай, мѳн бизнес эрхэлдэг хүмүүст зориулсан амьдралд ойр зѳвлѳгѳѳг олж мэдэх болно.
Fri, 17 Jul 2026 - 2h 06min - 186 - #185 Into the magic shop
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Ариунтунгалагийн хамт 2016 онд гарсан цагаасаа олон сая хүний зүрх сэтгэлд хүрч, бясалгалын ид шидийг мэдрүүлж чадсан гайхалтай бүтээлийг хүргэж байна. Монгол хэл дээр орчуулагдсан уг номын дагуу зочин хөтлөгч маань дугаарын төгсгөлд зааварт бясалгалыг сонсогчдодоо хүргэх болно. Бясалгалаа дагаад хийгээрэй :)
Sat, 25 Apr 2026 - 1h 58min - 185 - #184 Ikigai
Хаврын шинэхэн дугаараараа Наги, Дээгий 2 "Икигай" буюу аз жаргалтай урт удаан амьдрах Япончуудын нууцын талаар өгүүлсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Гадаад зохиогчид Япон хүмүүсийн эрүүл, урт наслалтыг судалж бичсэн уг зохиол л урин дулаан цаг ойртож буй хаврын улиралд уншигчдад маань эрүүл амьдралын дадал зуршлаа улам бүр хэвшүүлэхэд нь туслах болтугай.
Sat, 21 Mar 2026 - 1h 08min - 184 - #183 Dopamine NationTue, 03 Feb 2026 - 1h 14min
- 183 - #182 Hidden Potential
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Хонгороо 2 маань "Hidden Potential" номыг танилцуулж байна. Тѳрѳлхѳѳс заяасан авъяас биш, харин нууцлагдмал байсан олж авсан чадамж, потенциалын тухай энэ номноос олж мэдэх болно.
Fri, 26 Dec 2025 - 1h 46min - 182 - #181 Careless people
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 энэ онд бэстсэллэр болоод байгаа шинэхэн бүтээлийг хүргэж байна. Энэхүү номыг Файсбүүкийн олон улсын бодлогын албаны даргаар ажилладаг байсан хүн бичсэн бөгөөд тухайн компаний соёл, удирдлагууд нь хөшигний цаана гадаад улсуудад хэрхэн ханддаг байсан талаар олон сонирхолтой мэдээллийг танд хүргэх болно.
Thu, 30 Oct 2025 - 1h 56min - 181 - #180 Good inside: Part 2
Энэ удаагийн дугаараараа Дээгий, Хонгороо хоёр өмнөх дугаараар танилцуулсан "Good inside" номын сүүлийн хэсгийг тоймлон хүргэж байна. Номын энэ хэсэгт хүүхдийн төрөл бүрийн ааш авир, зохисгүй зан үйлийн учир шалтгааныг нэг бүрчлэн тайлбарлаж, ямар арга хэмжээ авч болохыг амьдралд ойр жишээнүүдээр дүрсэлсэн юм.
Sat, 04 Oct 2025 - 1h 53min - 180 - #179 Good inside: Part 1
Шинэ хичээлийн жилийн эхний дугаараараа Дээгий, Хонгороо хоёр хүүхэд хүмүүжлийн сүүлийн үеийн бэстсэллэр ном болох "Good inside" номын эхний хэсгийг тоймлон хүргэж байна. Хүүхдийн зохисгүй зан үйлийн цаана эцэг эх, томчуудад ойлгогдох хүсэл хэрэгцээтэй сайн зүрх сэтгэлтэй хүүхэд байдаг. Эцэг эхийн хийх хамгийн чухал ажил бол хүүхдээ өөрийн сэтгэл хөдлөлөө таньж ойлгон, удирдан зохицуулахад багаас нь сургах явдал юм.
Sat, 13 Sep 2025 - 1h 10min - 179 - #178 Four thousand weeks
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Хонгорзулын хамт, 2021 онд хэвлэгдсэн цагаасаа сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн гайхалтай номыг хүргэж байна. Хүн 80 хүртэл наслахдаа туулж өнгөрүүлэх 4000 долоо хоногийн амьдралаа хэрхэн утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн уг бүтээлийг та заавал нэг сонсоод үзээрэй.
Thu, 31 Jul 2025 - 1h 44min - 178 - #177 The Let them theory
Энэ удаагийн дугаараараа New York Times шилдэг зохиогчдын нэг, илтгэгч, подкаст хөтлөгч Mel Robbins-ны 2024 онд бичсэн шинэхэн бэстсэллэр номыг танилцуулж байна. Энэхүү номноос та бусад хүнээс болж стрэссддэг олон асуудлынхаа уг шалтгааныг ойлгож, шийдлийг олж авах болно.
Wed, 02 Jul 2025 - 1h 33min - 177 - #176 The Optimization Edge - "Оновчлолын эрин"
Энэ удаагийн дугаартаа Тэгшээ маань зочин хѳтлѳгч, Data Deus компанийн үүсгэн байгуулагч Болортой хамтдаа "The Optimization Edge" буюу "Оновчлолын эрин" номыг хүргэж байна. Оновчлол гэхээр сүрдмээр сонсогдож байгаа боловч, бидний амьдралд тун ойрхон зүйл юм. Бид асар их хэмжээний дата буюу өгөгдөл дунд амьдарч байна. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь оновчлолын гол хүчин зүйл боловч дутуу болон буруу өгөгдөл нь алдаатай дүгнэлт гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрсдэлгүй өгөгдлөөр бизнесээ хэрхэн оновчлох боломжтой, ямар жишээ баримтууд байдаг зэргийг энэхүү номноос олж мэдэх болно. Энэхүү номыг монгол дээр уншихыг хүсвэл Оновчлолын Эрин хуудасруу хандах, эсвэл номын дэлгүүрээс авч унших боломжтой.
Mon, 26 May 2025 - 1h 28min - 176 - #175 Source Code: My Beginnings
#175 Source Code: My Beginnings by Bill Gates Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 Microsoft-н үүсгэн байгуулагч Bill Gates-н бичсэн, дѳнгѳж энэ оны 2 сард гарсан цоо шинэхэн ном "Source Code: My Beginnings"-г хүргэж байна. Bill Gates ѳѳрийнхѳѳ хүүхэд ахуй наснаас эхлээд Microsoft-г үүсгэн байгуулах хүртэлх түүхээ ѳѳрийн ѳнцѳгѳѳс харан бичсэн энэхүү номноос түүний гэр бүл, найзууд, сургууль, мѳн хувь хүний зан, хатуужил, хичээнгүй зан чанар гэх мэт тэр болгон бидний мэддэггүй байсан зүйлүүдийг олж мэдэх болно.
Fri, 11 Apr 2025 - 1h 40min - 175 - #174 Anxious generation
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 өсвөр насныхан тэр дундаа одоогийн Z үеийнхэнд утас, сошиал хэрэглээ хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэл судлаач хүний судалгаан дээр суурилан бичсэн 2024 оны шилдэг бүтээлийг танилцуулж байна. Цаашид утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс хүүхдүүдээ болон өөрсдийгөө хамгаалахын тулд эцэг эхчүүд, сургуулиуд юу хийж болох талаар бодит зөвлөгөөнүүдийг энэ номноос авах болно.
Tue, 04 Mar 2025 - 1h 28min - 174 - #173 The Culture Code
Шинэ оны эхний дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2018 оны шилдэг бүтээлүүдийн нэг "The Culture Code" номыг танилцуулж байна. Энэхүү бүтээл нь багийн ажиллагааг чухалчилж, байгууллагын уур амьсгал, соёлд ач холбогдол өгдөг хэн бүхэнд туслах бодит жишээгээр баялаг ном юм.
Wed, 29 Jan 2025 - 1h 36min - 173 - #172 Feel the Fear...and Do It Anyway
2024 оны сүүлийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань "Feel the Fear ... and Do It Anyway" буюу "Айдасаа мэдэр... тэгсэн ч хий" номыг хүргэж байна. Та одоо юунаас айж байна вэ, тэр айдас тань танийг шийдвэр гаргаж, дараагийн алхамаа хийхэд тань саад болоод байгаа юм биш биз? Бараг 40-ѳѳд жилийн ѳмнѳ хэвлэгдэн гарсан энэхүү классик ном олон сая хүмүүст айдасаа мэдэрсэн ч дараагийн чухал алхамаа амьдралдаа хийхэд нь тус болсоор ирсэн. Ямар ч айдас, шалгууртай учирсан бай түүнийг хэрхэн давж болохыг энэ номноос олж сонсох болно.
Sun, 22 Dec 2024 - 1h 10min - 172 - #171 The Element
#171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй байдаг. Харин энэхүү номноос хэрхэн ѳѳрийнхѳѳ элемент олж, амьдралдаа ѳѳрчлѳлтийг авчирч болохыг олон сонирхолтой жишээгээр олж мэдэх болно.
Sun, 17 Nov 2024 - 1h 34min - 171 - #170 Ultra-Processed People
#170 Ultra-Processed People by Chris Van Tulleken Энэ удаагийн дугаартаа олон улсын шилдэг номын жагсаалтанд орж байсан "Ultra-Processed People" номыг хүргэж байна. Технологи хѳгжихийн хэрээр бидний идэж буй хоол хүнсэнд ч мѳн маш том ѳѳрчлѳлт орж, бид хоол хүнсний шинэ эрин үед амьдарч байна. Хэт боловсруулсан хоол хүнс гэж юу болох, тэр нь бидний эрүүл мэндэд хэрхэн нѳлѳѳлж байгааг, бид ѳѳрсдѳѳ ямар арга хэмжээ авах боломжтойг хийх боломжтойг энэхүү маш сонирхолтой номноос олж мэдэх болно.
Sat, 12 Oct 2024 - 1h 25min - 170 - #169 Creative Schools
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ТомЁ сургууль цэцэрлэгийн захирал Дээгий маань боловсролын салбарын шилдэг бүтээлүүдийн нэг Кэн Робинсоны бичсэн "Бүтээлч сургуулиуд" номыг онцгой зочинтой хамт хүргэж байна. Зочин хөтлөгч Э.Сүндарь нь Стэнфордын Их Сургуульд "Суралцахуйн дизайн технологи" магистрын хөтөлбөрийг төгссөн бөгөөд боловсрол, хүүхэд хөгжилтэй холбоотой "Цонхтой цаг" цуврал подкастыг хөтлөн явуулдаг. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч багш нар, сургуулийн захирлууд энэхүү номноос орчин үеийн хүүхдэд тохирсон бүтээлч сургуулиуд ямар байдаг сонирхолтой жишээнүүдтэй танилцахаас гадна, тийм сургуулиудыг бий болгохын тулд ямар шинэчлэл өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй талаар цэгцтэй мэдлэг ойлголт, урам зоригийг авах болно.
Sat, 14 Sep 2024 - 2h 14min - 169 - #168 Outlive, Part 2
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань өмнөх дугаараараа танилцуулсан "Outlive" номын сүүлийн хагасыг хүргэж байна. Энэ хэсэгт эрүүл урт удаан наслахын тулд та дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нойр, сэтгэлзүйдээ хэрхэн анхаарах талаар мэдэх болно.
Sat, 31 Aug 2024 - 1h 09min - 168 - #167 Outlive, Part 1
#167 Outlive by Peter Attia, MD, Part 1 Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань 2023 онд хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номуудын нэг болсон "Outlive" номыг таньд хүргэж байна. Эрүүл, урт амьдрахыг судалдаг доктор Peter Attia-н бичсэн энэхүү ном нь зѳвхѳн урт амьдрах биш, эрүүл чанартай, хѳгширсѳн ч гэсэн ѳѳрийнхѳѳ дуртай зүйлийг хүний гар харалгүй хийх чадвартай урт наслахын тухай анагаах ухаан, судалгаа баримтан дээр үндэслэн тайлбарлаж, шууд хэрэгжүүлж болох зѳвлѳгѳѳг ѳгѳх болно. 500 орчим хуудастай энэхүү номыг 2 хэсэгт хуваан хүргэж байна. Эхний хэсэгийг нь хүлээн авна уу.
Wed, 07 Aug 2024 - 1h 34min - 167 - #166 We were dreamers
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2022 оны шилдэг намтар номнуудын нэг, Хойд Америк дахь Ази цагаачдын амьдрал болон хүүхдээ өсгөхдөө хийсэн алдааг дүрслэн харуулсан сонирхолтой номыг танилцуулж байна. Уг номны зохиогч Симү Лиү нь 2021 онд Shang-Chi кинонд тоглож анхны Marvel Studio-н Ази баатар болсноороо алдаршсан бөгөөд 2022 онд Time сэтгүүлийн Дэлхийн 100 нөлөө бүхий хүнээр шалгарч байв.
Tue, 02 Jul 2024 - 1h 34min - 166 - #165 Decisive
#165 Decisive by Chip Heath and Dan Heath Энэ удаагийн дугаартаа "Decisive" буюу "Шийдэмгий байх нь" номыг хүргэж байна. Бидний ѳмнѳх дугаарт орж байсан "Made to stick" номын зохиолч Chip Heath, Dan Heath-н бичсэн энэхүү номноос ѳдѳр тутмын амьдрал, ажилдаа хэрхэн шийдвэр гаргах чадвар, арга барилаа сайжруулах, гаргасан шийдвэрээ хэрхэн дүгнэж, сайжруулах боломжтойг мэдэж авах болно.
Fri, 31 May 2024 - 1h 16min - 165 - #164 Supercommunicators
Ээлжит дугаараараа бид "Дадал зуршлын хүч" номоороо сонсогчдын маань танил болсон Charles Duhigg зохиогчийн 2024 оны шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Өдөр тутам бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бусад хүмүүстэйх харилцан яриа, харилцаа холбоог хэрхэн үр дүнтэй болгох вэ, хэрхэн сүпер харилцагч болох талаар олон хэрэгтэй зөвлөмжүүдийг олж сонсоорой.
Sun, 21 Apr 2024 - 1h 17min - 164 - #163 How to raise an adult
#163 How to raise an adult by Julie Lythcott-Haims Энэ удаагийн дугаараа бид хүүхдээ утга учиртай амьдралд хэрхэн бэлдэж, тэднийг бие даасан, аз жаргалтай том хүн болгож төлөвшүүлэх талаар сонирхолтой номыг танилцуулж байна. Багаас нь хүүхдийнхээ урдуур хэт орж бүх зүйлийг нь бэлдэх нь эцэг эхчүүдийн бодсоноос ч олон сөрөг үр дагавруудтай юм.
Sun, 17 Mar 2024 - 1h 20min - 163 - #162 Clearing the air
Шинэ оны эхний дугаараараа бид утааны талаарх бэстсэллэр номнуудын нэгийг танилцуулж байна. Энэ бүтээл нь олон улсын томоохон хотуудын түүхэн хорт утаануудын жишээ, түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар цогц судалгаатай бичигдсэнээрээ онцлог юм.
Wed, 31 Jan 2024 - 1h 32min - 162 - #161 The Woman in Me
#161 The Woman in Me Энэ удаагийн дугаартаа Britney Spears-н ѳѳрийнх нь бичсэн "The Woman in Me" номыг хүргэж байна. Олон алдартай дуу, уран бүтээлээ гаргаж Попын Гүнж хэмээн дэлхийд нэрлэглэж байсан алдарт дуучин Britney Spears нь 2008-2021 онд 13 жилийн турш conservatorship (асран хамаалагчын дор) амьдарсан. 2021 онд үүнээс гарсанаасаа хойш анх удаагаа түүний амьдрал юу тохиолдож байсныг ѳѳрѳѳ бичсэн энэхүү номоороо бидэнд тайлбарласан болно.
Wed, 27 Dec 2023 - 1h 28min - 161 - #160 What Happened to You?
#160 What Happened to You? by Oprah Winfrey and Bruce D. Perry Энэ удаагийн дугаартаа "What Happened to You?" буюу "Чамд юу тохиолдсон бэ?" номыг хүргэж байна. Таны амьдралд тохиолдсон үйл явдалууд, тэр тундаа бага насанд тохиолдсон хүнд, хэцүү мѳчүүд нь траума болон үлдэж, хэрхэн энгийн ѳдѳр тутмын амьдралд том нѳлѳѳтэй байдагыг, мѳн тэрхүү нѳлѳѳнѳѳс хэрхэн ангижрах боломжтойг энэхүү номноос олон жишээгээр мѳн сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нь мэдэж авах болно.
Sat, 18 Nov 2023 - 1h 24min - 160 - #159 The 7 Habits of Highly Effective Families
11 сарын эхний дугаараараа бид "Өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номоороо алдартай Стефен Кови зохиогчийн бичсэн "Өндөр бүр бүтээмжтэй гэр бүлүүдийн 7 дадал" номыг хүргэж байна. Гэр бүл, хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд гэр бүлтэйгээ хэрхэн аз жаргалтай амьдрахад хэрэгтэй үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг энэ бүтээлээс та олж авах болно.
Sun, 05 Nov 2023 - 1h 33min - 159 - #158 Atomic Habits
#158 Atomic Habits by James Clear Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож болох тухай энэ номонд 4 дадал зуршилын хуулиар тайлбарлах болно. Мѳн, энэ дугааарт сонсогчиддоо зориулсан онцгой бэлэгтэй байгаа. Ямар бэлэг болон бэлэгний Promo code-г дугаараа сонсоод олж аваарай. Өнөөдрийн ивээн тэтгэгч маань Enlighten буюу номын аудио хураангуй платформ байгаа юм. Enlighten нь шилдэг номуудын сэдэв санааг аудио хэлбэрээр 30 минутад хүргэдэг гэдгээрээ онцлогтой. Мөн хувь хүний хөгжил, түүх намтар, эдийн засаг зэрэг 13 төрлийн номуудаас өөрийн сонирхолын дагуу сонсох боломжтой. Хэрвээ та цагаа үр дүнтэй ашиглаж, үргэлж суралцахыг хүсдэг бол https://enlighten.mn линкээр Enlighten aппликэйшинийг татаад сонсоорой.
Wed, 20 Sep 2023 - 1h 31min - 158 - #157 Surrounded by Idiots
Хүн хоорондын харилцаа бол бүх зовлонгийн үндэс гэдэг. Тэгвэл бид энэ удаагийн дугаараараа өөрийгөө болон бусдыг ойлгоход ихээхэн үр дүнтэй гайхамшигтай номыг танилцуулж байна.
Sat, 19 Aug 2023 - 1h 16min - 157 - #156 Stop overthinking
#156 Stop Overthinking by Nick Trenton Энэ удаагийн дугаартаа "Stop Overthinking" буюу "Хэт их ургуулан бодохоо зогсоо" номыг хүргэж байна. Хэт их ургуулан бодох нь зѳвхѳн толгой дотор байгаа бодол юм шиг боловч бидний бодит амьдралд ихээр нѳлѳѳлдѳг. Үүний шалтгаан болох сэтгэлийн тавгүй байдал, стресс зэрэгийг хэрхэн багасгаж санаа бодолоо тогтвортой тайван байлгах арга техникүүдийг энэхүү номноос олж мэдэх болно.
Thu, 29 Jun 2023 - 1h 14min - 156 - #155 That will never work
Өдгөө Дэлхийн 190 гаруй оронд 200 гаруй сая тогтмол хэрэглэгчтэй Netflix 1997 онд онлайнаар DVD түрээсэлдэг жижигхэн стартап байсныг та мэдэх үү? Энэ удаагийн дугаараа бид Netflix компаний үүсгэн байгуулагч, анхны Гүйцэтгэх захирал нь уг брэндийг хэрхэн бүтээсэн талаарх өөрийн түүхээ хуваалцсан сонирхолтой номыг танилцуулж байна.
Mon, 05 Jun 2023 - 1h 26min - 155 - #154 Women and Leadership
Австралийн ерөнхий сайд асан Julia Gillard болон Нигер улсын сангийн сайд асан, Дэлхийн Худалдаан Байгууллагын тэргүүн Ngozi Okonjo-Iweala нарын хамтран бичсэн сонирхолтой номын хүргэж байна. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд манлайлахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн даван гарах талаар олон сонирхолтой жишээгээр баяжуулан бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ хүргэж байна
Sat, 06 May 2023 - 1h 33min - 154 - #153 He's not lazy
Энэхүү дугаараа бид өсвөр насны хөвгүүдтэй эцэг эхчүүдэд зориулан мэргэжлийн сэтгэлзүйчийн бичсэн гайхалтай бүтээлийг уг номын орчуулагч Дэмбэрэлмаагийн хамт танилцуулах болно. Таны хүү залхуу биш, харин түүнд юу тохиолдоод байгааг та энэ номноос сонсоорой.
Mon, 10 Apr 2023 - 1h 24min - 153 - #152 The Art of Loving
Энэ удаагийн дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн хайрын онолын сонгодог ном хэмээн ам дамжин яригдсан сонгодог бүтээлийг хүргэж байна. Хайрлах нь урлаг мөн үү, хэрэв мөн бол бид хайрын талаар юуг ойлгож мэдэх хэрэгтэй вэ, тэр ойлголт чинь магадгүй таны амьдралыг харах өнцгийг өөрчилж болно.
Sat, 04 Mar 2023 - 1h 00min - 152 - #151 The Comfort Book
Удаан хүлээлгэсэн дугаараараа бид 2021 оны шилдэг номуудын нэг, бэстсэллэр зохиогч Matt Haig-н бүтээлийг танилцуулж байна. Сэтгэлээр унасан, жаахан эморсон үедээ уншиж өөрийгөө тайтгаруулж, итгэл найдвар олох ном шүү :)
Mon, 06 Feb 2023 - 1h 11min - 151 - #150 Happiest Man on Earth
#150 The Happiest Man on Earth by Eddie Jaku 2023 оны эхний дугаараараа "The Happiest Мan on Earth" буюу "Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн" номыг та бүхэндээ хүргэж байна. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр еврей гаралтай Германы иргэн Eddie Jaku нь Аушвицийн бөөнөөр хорих лагераас амьд гарсан цѳѳн хүмүүсийн нэг юм. Хүний тѳсѳѳлѳмгүй аймшигт жилүүдийг ѳѳрийн биеэр туулсан тэрээр тэрхүү туршлагаасаа сурсан зүйлүүд, амьдралд аз жаргалтай байхад юу чухал вэ, яагаад ѳѳрийгѳѳ хамгийн аз жаргалтай хүн гэж үздэг гэх мэт бидний үргэлж бодож явдаг хамгийн үнэ цэнэтэй асуултуудад хариулах болно.
Fri, 13 Jan 2023 - 1h 09min - 150 - #149 How I Built This
Энэ удаагийн дугаараараа бид алдарт "How I built this" подкастыг бүтээгч, хөтлөгч Гай Разын 200 гаруй амжилттай бизнес эрхлэгчтэй ярилцсан дугаарууд дээрээ үндэслэн бичсэн гайхалтай номыг хүргэж байна. Өөрийн бизнесийг эхлүүлэхээр мөрөөдөлж байгаа эсвэл эрхэлж байгаа хэн бүхэн тэрхүү аялалдаа ямар саад бэрхшээл асуудлууд тулгарч болдог вэ, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн даван туулдаг вэ талаар бодит жишээнүүдтэй танилцаж, олон асуултынхаа хариултыг энэ номноос олно гэдэгт бид итгэлтэй байна. Уг ном нь 2022 онд Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд Интерном, Азхур, Альфабүүк номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Мөн https://www.facebook.com/howibuiltthismongolian пэйж хуудсаар захиалж хүргүүлж болно.
Sun, 04 Dec 2022 - 1h 29min - 149 - #148 The Richest Man in Babylon
Энэ удаагийн дугаараараа бид тэртээ 5000 жилийн өмнө эртний Грекийн Вавилон хотод болсон үйл явдал дээр үндэслэн бичигдсэн хувийн санхүүгийн талаарх сонгодог номыг хүргэж байна. Хэрхэн санхүүгийн сахилга баттай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэсэн хэзээ ч хуучрахгүй асуултанд эртний хамгийн баян хот гэгдэж байсан Вавилон хотын иргэд хэрхэн хариулсан талаар, мөн тэрхүү үнэт мэдлэг, ухаан нь өнөөдөр ч бидний амьдралд хэрхэн үр нөлөөгөө үзүүлж болох талаар та энэ номноос ойлгох болно. Дашрамд хэлэхэд уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд номны талаар илүү дэлгэрэнгүй танилцах бол: https://www.facebook.com/chimeepub/posts/pfbid026dFupSWZow99nrqS59kzaJyKEyvjkKvF71Zre5X6tQHZWP6pqLewoszTC9cmkhV4l
Sun, 13 Nov 2022 - 1h 11min - 148 - #147 An Invisible Thread
#147 An Invisible Thread by Laura Schroff Энэ удаагийн дугаартаа "An Invisible Thread" буюу "Үл үзэгдэгч утас" номыг хүргэж байна. Хэвлэгдэн гарсанаасаа хойш олон сая уншигчидын сэтгэлийг хѳдѳлгѳж, нэгийг бодогдуулсан энэхүү номонд 1986 онд Нью-Йорк хотод нэгэн эмэгтэй гудамжинд гуйлга гуйж байсан бяцхан хүүтэй таарсанаар тэдний амьдрал хэрхэн ѳѳрчлѳгдсѳн тухай бодит түүхийг ѳгүүлэх болно.
Sat, 22 Oct 2022 - 1h 26min - 147 - #146 Can't hurt me
#146 Can't Hurt Me by David Goggins Энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн тэсвэр хатуужилтай эр гэдэгээрээ алдартай АНУ-н далай, газар, агаарын тусгай зэвсэгт хүчиний цэрэг (SEAL) байсан David Goggings-н бичсэн "Can't hurt me" номыг хүргэж байна. Энэхүү номноос сэтгэл, оюун санааны хатуужлыг хэрхэн олж болох тухай зохиолч маань ѳѳрийн туулж ѳнгѳрүүлсэн туршлагаасаа тайлбарласаныг олж мэдэх болно. Жич: David Goggings бол бидний #15 дахь дугаартаа оруулсан "SEAL-тэй амьдарсан 31 хоног" номон дээр гардаг SEAL юм.
Sat, 01 Oct 2022 - 1h 12min - 146 - #145 Dip by Seth Godin
Маркетингийн гүрү, олон улсын бэстсэллэр номнуудын зохиогч Сет Годингийн бичсэн энэхүү ном нь аливаа нөхцөлд хэзээ бууж өгөх вэ, хэзээ тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг стратегийн талаас энгийн ойлгомжтой хариулт өгснөөрөө онцлог ном юм.
Sat, 17 Sep 2022 - 40min - 145 - #144 We should all be feminists
#144 We should all be feminists by Chimamanda Ngozi Adichie Энэ удаагийн дугаартаа Нигер улсын зохиолч, сэтгүүлч Chimamanda Ngozi Adichie-н бичсэн "We should all be feminists" буюу "Бид бүгдээрээ феминист байх хэрэгтэй" номыг хүргэж байна. Анх 2012 онд TedTalk дээр хийсэн илтгэл нь ном болон хэвлэгдсэн. Энэхүү ном нь бид феминист гэхээр л эрэгтэй хүмүүсийг үзэн яддаг ууртай тэмцэгч эмэгтэйчүүд гэсэн ташаа ойлголттой байдгыг ёжлон эхэлж, феминизм гэдэг бол бидний ѳдѳр тутмын амьдралд тохиолддог, эрэгтэй эмэгтэй бүх хүйсийн хүмүүст хамааралтай зүйл болохоор оновчтойгоор тайлбарлах болно.
Sat, 27 Aug 2022 - 53min - 144 - #143 Simpler
#143 Simpler by Cass Sunstein Энэ удаагийн дугаартаа бидний #21 дэх дугаарт орж байсан "Nudge" номын зохиолч Cass Sunstein-ны бичсэн "Simpler" номыг хүргэж байна. Обамагын засгийн газарт ажиллаж байхдаа засгийн газарыг хэрхэн илүү энгийн болгох, хууль дүрэмийг хэрэглэгчид болох иргэддээ хэрхэн хүртээмжтэй болгох гэх мэт сэдвээр ажиллаж байсан туршлагаасаа хуваалцдаг. Зѳвхѳн засгийн газар гэлтгүй хувийн байгууллагууд ч мѳн хэрэгжүүлж болох сонирхолтой санаануудыг энэхүү номноос олж мэдэх болно.
Mon, 15 Aug 2022 - 1h 35min - 143 - #142 It didn't start with you
Та бидний өдөр тутмын зовнил, сэтгэлийн дарамт зэрэг нь магадгүй бидний ээж аав, өвөө эмээ, өмнөх үеэс удамшин ирж бидний далд ухамсарт нуугдсан байдаг. Үүнийгээ анзаарахгүй бол бид өөрсдийн айдас, сэтгэлийн шархандаа захирагдан амьдрах болдог. Өөрийгөө ойлгохын тулд аав ээж, өвөг дээдсийнхээ туулсан амьдралын талаар сонирхон судлах нь чухал юм гэсэн сонирхолтой санаануудыг энэ номонд өгүүлдэг.
Sat, 30 Jul 2022 - 1h 20min - 142 - #141 Where good ideas come from
Бэст селлер зохиогч Стивин Жонсоны бичсэн уг ном нь шинэ иновацлаг санаа хэрхэн төрдөг, түүнд ямар хүчин зүйлс хамгийн чухал байдаг талаар сонирхолтой түүхэн жишээнүүдээр тайлбарласнаараа онцлог бүтээл ажээ. Шинийг санаачлах чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа ямар зүйлсийг хэрэгжүүлж болох тухай энэ номноос танилцаарай.
Sun, 17 Jul 2022 - 1h 08min - 141 - #140 The World for Sale
#140 The World for Sale Энэ удаагийн дугаартаа "The World for Sale" хэмээх дэлхийн commodity traders буюу түүхий эдийн худалдаачидын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Энэхүү номноос Монгол улсад ихээхэн хамааралтай Commodity traders гэж хэн болох, одоог хүртэл тэр болгон нийтэд мэдэгдээд байгаагүй хѳшигний цаана болж байсан тэдний үйлдэл, худалдаа нь хэрхэн түүх, үлс тѳр, эдийн засагт том нѳлѳѳ үзүүлж ирсэн, commodity traders-н үүрэг, нѳлѳѳ зэргийг олон сонирхолтой баримтаар олж мэдэх болно.
Sun, 03 Jul 2022 - 1h 25min - 140 - #139 The Checklist Manifesto
Ээлжит дугаараараа бид Checklist буюу "Нягтлах зүйлсийн жагсаалт" номыг танилцуулж байна. ШУ, технологи улам хөгжиж нарийн ээдрээтэй болж байгаа өнөө үед хүнээс хамааралтай алдааг багасгахын тулд Checklist-г хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг барилга, анагаах ухаан, агаарын нислэг гээд олон салбарын сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.
Mon, 20 Jun 2022 - 1h 11min - 139 - #138 Money
#138 Money by Yuval Noah Harari Энэ удаагийн дугаартаа Yuval Noah Harari-гийн бичсэн "Money" буюу "Мѳнгѳ" номыг хүргэж байна. 100 гаруйхан хуудастай богино боловч маш сонирхолтой, гүн гүнзгий агуулгатай энэхүү номноос мѳнгѳний түүх, мѳнгѳ болон капиталын түүхэнд үзүүлсэн том нѳлѳѳ, түүнчлэн, ѳнѳѳгийн либерал нийгэм хаашаа чиглэж байгаа гэх мэт маш том, сонирхолтой асуултуудын хариултыг авах болно.
Sat, 04 Jun 2022 - 1h 06min - 138 - #137 Complications
Энэ удаагийн дугаартаа мэс заслын эмч, зохиолч Atul Gawande-гийн бичсэн "Complications" хэмээх маш сонирхолтой номыг танилцуулж байна. Резидэнт эмч байхдаа бичсэн энэхүү номондоо, мэс заслын үеэр тохиолддог хүндрэлүүдээс гадна эмнэлэг, эмчилгээ, анагаах ухааны салбарт тохиолддог хүндрэлүүд, мухардмал байдлыг мэс засалын эмчийн үүднээс, эмнэлэгийн дотор ажилладаг хүний ѳнцѳгѳѳс олон сонирхолтой, нүдэнд харагдсан жишээгээр тайлбарладаг.
Sat, 21 May 2022 - 1h 15min - 137 - #136 The 5 love languages of children
Энэ удаагийн дугаараа бид Томё Улаанбаатар сургуулийн дэд захирал Ариунтунгалагийг урьж "Хүүхдийн хайрын 5 хэл" хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Хүүхдийн сэтгэл хайраар дүүрэн байх нь ямар чухал, тэр тусмаа хайрын савыг дүүргэхэд хүүхдийнхээ хайрын хэлийг тодорхойлж тэр хэлээр нь хайраа илэрхийлж байх нь ямар ач холбогдолтой талаар сонирхолтой жишээнүүд дээр ярилцлаа.
Sun, 08 May 2022 - 1h 28min - 136 - #135 Syndromes of corruptionSat, 23 Apr 2022 - 1h 08min
- 135 - #134 The Basics of bitcoin and blockchains
#134 The Basics of Bitcoins and Blockchains by Antony Lewis Энэ удаагийн дугаартаа зочин МУИС-н дэд професор М.Золжаргалын хамт Bitcoin болон blockchain-ныг яг ард нь байгаа суурь технологийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан The basics of Bitcoins and Blockchains номыг хүргэж байна. Мѳнгѳ, дижитал мѳнгѳ, криптограф, крипто валютын үндсэн ойлголт ба технологи, bitcoin, ethereum, дижитал токен, blockchain-ны технологи, ICO гэх мэд маш сонирхолтой бѳгѳѳд чухал мэдлэгийг энэхүү номноос олж мэдэх болно. Сэдвүүдийн эхлэх цаг: 0:00 - зочин, номын танилцуулга 6:05 - Мѳнгѳ болон мѳнгѳний түүх 16:02 - Цахим мѳнгѳ 29:30 - Криптограф 43:45 - Kрипто валют - Биткойн 1:05:10 - Kрипто валют - Ethereum, fork 1:18:53 - Digital Token, Blockchain technology 1:34:55 - Initial Coin Offering, хѳрѳнгѳ оруулалт
Sat, 09 Apr 2022 - 1h 47min - 134 - #133 Myths of PRSat, 26 Mar 2022 - 1h 06min
- 133 - #132 The Art of Learning
Энэ удаагийн дугаараараа бид шатрын гоц авьяастан хүүхэд байсан, шатрын Дэлхийн аварга, дорнын тулааны урлаг Тай Чи-гийн Дэлхийн аварга Josh Waitzkin-ий бичсэн "Суралцахуйн урлаг" номыг танилцуулж байна. Энэ ном бол аливаа чадварыг төгс эзэмшихийн тулд хүн ямар хандлага сэтгэхүйгээр суралцах хэрэгтэй талаар, ямар бэрхшээлүүдийг даван туулдаг талаар их мастерийн сонирхолтой практик туршлага дээр тулгуурлан бичигдсэнээрээ тун онцгой ном юм.
Sat, 12 Mar 2022 - 1h 09min - 132 - #131 Justice by Michael Sandel
Энэ удаагийн дугаараараа Харвардын Их сургуулийн хамгийн алдартай лекцүүдийн нэг Майкл Сандел профессорын "Шударга ёс"-ны лекцүүдийг эмхэтгэсэн гайхалтай бүтээлийг танилцуулж байна. Баяртай мэдээ дуулгахад сонсогчдын маань хэдийнээ танил болсон "Ад үзэгдэх зориг" номын орчуулагч ТОМё БОДё маань энэхүү бүтээлийг монгол хэлнээ орчуулжээ. Номыг Mplus-с унших боломжтой: https://www.mplus.mn/shudarga-yosnii-lekts-1
Sat, 26 Feb 2022 - 1h 22min - 131 - #130 No Filter
Энэ удаагийн дугаартаа "No Filter" номыг хүргэж байна. Энэхүү ном нь бидний олонхын хэрэглэдэг инстаграмын бодит түүхийг анх үүсгэн байгуулагдах цагаас эхлээд, ямар замыг туулж, одоо дэлхийн 2 дах хамгийн том нийгмийн сүлжээ болсоныг ѳгүүлэх болно. Бидний мэдэээгүй олон сонирхолтой хѳшигний цаана болсон үйл явдалын тухай мѳн олж мэднэ. Цахим хэлбэрээр уншихыг хүсвэл Mplus-д байгаа шүү ❤️
Sat, 12 Feb 2022 - 1h 41min - 130 - #129 Stillness is the key
Энэ удаагийн дугаартаа "Stillness is the key" буюу "Тогтуун байх нь гол түлхүүр" номыг хүргэж байна. Оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодио хэрхэн тогтуун байлгах тухай энэхүү номноос мэдэж авах болно.
Sat, 29 Jan 2022 - 1h 11min - 129 - #128 The way we work
Шинэ оны ээлжит дугаараа бид монгол хэлнээ "Амжилттай ажиллах нь" нэрээр орчуулагдсан сонирхолтой номыг "Гэр бүл анхаарлын төв"-н зочин Гансүхийн хамт хүргэж байна. Өөрийн болон бусдын ажиллах, суралцах хэв маяг, онцлогийг ойлгосноор хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ, багийн ажиллагаагаа сайжруулах вэ, бусдыг зөв удирдан чиглүүлэх вэ гэдэг талаар та энэ номноос бид суралцах болно.
Sat, 15 Jan 2022 - 1h 11min - 128 - #127 Angel
Шинэ оны эхний дугаараараа бид гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын талаарх гайхалтай номыг уншин Шарк танк нэвтрүүлгийн Энхтүвшин шарктай цуг хүргэж байна. Энэ номноос Дэлхийн алдартай технологийн компаниудыг санаанаас тэрбум толларын компани болгоход Анжел инвесторууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн 100, 1000 дахин өсгөдөг талаар танилцахаас гадна, Энхтүвшин шаркаас Монголд Анжел инвестментийн нөхцөл, боломж хэр байдаг талаар үнэт туршлагаас нь ярилцлаа. Анлокчиддоо Шинэ оны мэнд дэвшүүлье!
Sat, 01 Jan 2022 - 1h 46min - 127 - #126 So you've been publicly shamed
Энэ удаагийн дугаартаа "So You've Been Publicly Shamed" хэмээх номыг танилцуулж байна. Олны ѳмнѳ шившиг болох, нэр хүнд, амьдралаа ямар амархан алдах боломжтой, тэр тундаа цахим ертѳнц үүнийг маш ихээр хурдасгаж байгаа тухай олон сонирхолтой баримт, жишээг энэхүү номноос олж мэдээрэй.
Sat, 11 Dec 2021 - 1h 06min - 126 - #125 Steal like an artist
New York Times-н бэстсэллэр зохиогч Austin Kleon-ы бичсэн уг ном нь хүмүүс хэрхэн уран бүтээлч байх вэ, хэрхэн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх талаар маш практик зөвлөгөө өгснөөрөө онцлог юм. Хүн бүр бүтээлч байж чадна, Уран бүтээлч шиг хуулбарла!
Sat, 27 Nov 2021 - 1h 02min - 125 - #124 Premonition
Энэхүү ном нь АНУ ковидын эсрэг арга хэмжээ авахдаа яагаад цаг алдаж, ямар асуудлуудтай тулгарч байсан, засгийн газраа ятган үнэмшүүлж зөв чиглүүлэхэд хэсэг бүлэг эрдэмтдийн үүрэг роль ямар байсан тухай өгүүлнэ. Michael Lewis хэмээх алдартай зохиогчийн 2021 онд гаргасан шинэхэн бүтээл бөгөөд энэхүү ном нь энэ оны хүлээлт өндөртөй номуудын нэг билээ.
Sat, 13 Nov 2021 - 1h 05min - 124 - #123 The Psychology of Money
#123 The Psychology of Money Энэ удаагийн дугаартаа "The psychology of money" буюу Мѳнгѳний сэтгэл зүйн тухай номыг хүргэж байна. Санхүүгийн салбарт ажилладагүй байсан ч хүн бүр ѳдѳр тутам нийгэмд оролцохдоо үргэлж мѳнгѳтэй харилцаанд орж байдаг. Энэхүү ном нь хэрхэн баян болох тухай биш, харин мѳнгѳтэй хэрхэн зѳв харьцах, хѳрѳнгѳ оруулалт болон эдийн засгийн мэдээг хэрхэн ойлгох, хуримтлал яагаад чухал болох гэх мэтийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж, хүн бүрт хэрэгтэй зѳвлѳгѳѳг багтаасан болно.
Sat, 30 Oct 2021 - 1h 09min - 123 - #122 Rework
#122 Rework Энэ удаагийн дугаартаа шилдэг номын жагсаалтанд удаа дараалан орж байсан Rework номыг танилцуулж байна. Түгээмэл байдаг бусад бизнесийн номоос огт ѳѳр ѳнцѳгѳѳс бизнес эхлүүлэх болон эрхлэхэд гаргадаг алдаа, жишээ нь яагаад бизнесийн тѳлѳвлѳгѳѳ бидэнд хэрэг болдоггүй, яагаад хэт их ажилладаг хүмүүс бизнест хор нѳлѳѳтэй болох, бидэнд яагаад оффис хэрэггүй гэх мэт олон санааг маш ойлгомжтойгоор тодорхой энгийн үгээр тайлбарласан болно.
Sat, 16 Oct 2021 - 1h 02min - 122 - #121 Ten arguments for deleting your social media accounts
Энэ удаагийн дугаараараа бид сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй болон түүний хор уршгийн талаар Цахиурын хөндийн тэргүүлэх эрдэмтний бичсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Сошиал медиан нөлөөнд автаж хохирохгүйн тулд та ФБ, Гүүглийнхээ акаунтыг устгахаас хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх үү?
Sat, 02 Oct 2021 - 1h 06min - 121 - #120 Between The World and Me
Энэ удаагийн дугаартаа 2015 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, 2015 Америкийн үндэсний шилдэг номоор шалгарч байсан "Between the world and me" номыг танилцуулж байна. Зохиолч Ta-Nehisi Coates ѳѳрийн 15 настай хүүдээ захидал маягаар бичсэн энэ номноос арьс ѳнгѳѳр ялгаварлан гадуурхагдах гэдэгийг ѳнгѳт арьстай хүний нүдээр ямар байдаг, Америкийн боолчлолын түүх нь ѳнѳѳ үед ямар нѳлѳѳ үзүүлж байгаа, 2020 онд болсон Black Lives Matter хѳдѳлгѳѳний ард байгаа энгийн хүний амьдрал гэх мэтийг ойлгож авах болно.
Sat, 18 Sep 2021 - 1h 02min - 120 - #119 Outliers
#119 Outliers Энэ удаагийн дугаартаа Malcolm Gladwell-н бичсэн "Outliers" хэмээх номыг хүргэж байна. Бид амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг олонтаа сонсож, амжилтын цаана авьяас, нүр их хѳдѳлмѳр байдаг гэдэгийг мэдэх боловч, түүнээс гадна аз завшаан, дахиж олдохгүй боломж, ѳв уламжлал, соёл зэрэг нь хэрхэн нѳлѳѳлсѳнийг тэр болгон мэддэггүй. Эдгээрийг Outliers ном танилцуулах болно.
Sat, 04 Sep 2021 - 1h 11min - 119 - #118 The Art of Loving
Ээлжит дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн сая сая уншигчдын зүрх сэтгэлд хүрсэн Эрик Фроммын "Хайрлах урлаг" номыг хүргэж байна. Хайр бол мэдрэмж, ид шидээр тохиолддог зүйл биш хүн өөрийн хүчин чармайлтаар бий болгодог, сурч хөгжүүлж болдог чадвар гэдэг өнцгөөс тайлбарласан онцгой бүтээл юм.
Sat, 21 Aug 2021 - 41min - 118 - #117 An Elegant Defense
#117 An Elegant Defense Энэ удаагийн дугаартаа "An Elegant Defense" буюу гайхамшигт дархлааны системийн тухай номыг танилцуулж байна. Хүн бүрт асар хүчтэй дархлааны систем байдаг боловч бидэнд мэдэгдэхгүйгээр биднийг байнга аюулт ѳвчинѳѳс хамгаалж байдаг энэхүү дархлааны систем хэрхэн ажилладаг тухай, тэвцвэр нь алдагдсан тохиолдолд ямар хор нѳлѳѳтэй болох, яагаад дархлааны систем маань ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ дайрч эхэлдэг болох, ѳдѳр тутмын амьдралдаа юун дээр анхаарах тухай гэх мэт олон сонирхолтой баримтыг энэхүү номноос олж мэдэх болно.
Sat, 07 Aug 2021 - 1h 20min - 117 - #116 The Culture map
Энэхүү дугаараараа бид Дэлхийн олон улс үндэстний соёлын ялгааг 8 хэмжүүрээр хэмжиж, сонирхолтой жишээнүүдээр дүрслэн үзүүлсэн гайхалтай номыг танилцуулж байна. Энэ ном бол яах аргагүй одоо, ирээдүйд олон улсын хүмүүстэй харилцаж, нэг баг болон ажиллах хүн бүрийн уншвал зохих бүтээл болжээ.
Sat, 24 Jul 2021 - 1h 16min - 116 - #115 Waking up
Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа онцлог юм.
Sat, 10 Jul 2021 - 1h 04min - 115 - #114 Breath
#114 Breath by James Nestor Энэ удаагийн дугаартаа "Breath" буюу "Амьсгал" хэмээх номыг танилцуулж байна. Тѳрсѳн цагаасаа хэнээр ч заалгуулалгүй ѳдѳр бүр амьсгалж ирсэн бид зѳв амьсгалж байгаа эсэх, орчин цагийн хүмүүс амьсгалахдаа ямар алдаа гаргадаг, буруу амьсгалах нь эрүүл мэндэд ямар хор нѳлѳѳтэй болох, яаж зѳв амьсгалж сурах гэх олон сонирхолтой асуултанд хариулах болно.
Sat, 26 Jun 2021 - 1h 14min - 114 - #113 Trillion Dollar Coach
Энэ удаагийн дугаартаа "Trillion Dollar Coach" буюу "Их Наяд(триллион) долларын Дасгалжуулагч" хэмээх номыг хүргэж байна. Цахиурын Хѳндийгѳѳс гарсан дэлхийд данстай Google, Apple, Amazon, Twitter гэх мэт маш олон компанийн яг ард нь арыг нь дааж, дээд түвшиний удирдах зѳвлѳлийн багийг нь дасгалжуулж, шийдвэрийг нь залж байсан Bill Campbell дасгалжуулагчийн филисофи, удирдах арга барилын тухай ѳгүүлэх болно.
Sat, 12 Jun 2021 - 1h 13min - 113 - #112 The Opposite of spoiled
Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргаж буй энэхүү дугаараараа бид хүүхдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцаж сургах талаар номыг танилцуулж байна. Хүүхэддээ мөнгийг зөв зарцуулж, хадгалж, бусадтай хуваалцах зарчмыг багаас нь зааж, мөнгөтэй харьцуулж сургах нь эрхлүүлж буй хэрэг биш харин биеэ даасан, тэвчээртэй, хөдөлмөрч хүн болоход нь туслах болно.
Sat, 29 May 2021 - 1h 00min - 112 - #111 Deadly choices
Энэ удаагийн дугаараараа бид халдварт өвчин, вакцины томоохон мэргэжилтэн АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) Ковидын вакцины үнэлгээний хороонд ажиллаж буй эмч хүний бичсэн "Үхлийн аюултай сонголт" номыг танилцуулж байна. Вакцин хийлгэхгүй гэдэг сонголт бол зөвхөн хувь хүний асуудал биш бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нийгмийн шинж чанартай асуудал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр болох талаар зохиогч дархлаажуулалтын түүхийг сөхөж олон талаас баримттайгаар өгүүлэх болно.
Sat, 15 May 2021 - 1h 09min - 111 - #110 Inspired
Энэ удаагийн дугаараараа бид 2008 онд хэвлэгдсэн цагаасаа хойш бэстсэллэр болсон Inspired номыг танилцуулж байна. Amazon, Facebook, Netflix, Google зэрэг шилдэг технологийн бүтээгдэхүүнийг гаргахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ямар аргаар хэрхэн ажилладаг талаар мэдэж авах болно.
Sat, 01 May 2021 - 1h 11min - 110 - #109 Thanks for the Feedback
Энэ удаагийн дугаартаа "Thanks for the Feedback" номыг хүргэж байна. Ирээдүйдээ ѳсѳн дэвжих хүсэлтэй хүн бүрийн заавал хийх ёстой зүйл бол бусдын санал шүүмжийг зѳвѳѳр хүлээн авч, түүнээсээ суралцах байдаг. Энэхүү номонд бусадаас санал, шүүмжийг хэрхэн зѳвѳѳр хүлээн авах, илүү их үр дүнтэйгээр сонсоход юуг ойлгож, анхаарах хэрэгтэй тухай ѳгүүлэх болно.
Sat, 17 Apr 2021 - 1h 07min - 109 - #108 Dare to lead
Манлайлал бол албан тушаал, статус, эрх мэдэл, эготой нэгний тухай ойлголт биш. Манлайлагч бол хүмүүсээс, аливаа санаанаас боломжийг хөгжүүлэх зүрх зоригтой нэгнийг хэлнэ. Энэ зоригийг гаргах үед эрсдэлтэй, тухгүй мэдрэгдэвч та энэ мэдрэмжийг давуу тал болгон ашиглах боломжтой гэдгийг энэ номноос ойлгож авна. Монгол хэлнээ дөнгөж орчуулагдсан уг номыг Интерном, Азхур, Альфа номын дэлгүүрээс худалдан авч болох юм.
Sat, 03 Apr 2021 - 1h 07min - 108 - #107 From Diapers to Dating
Ээлжит дугаараа 12 хүртэлх насны хүүхдэд эцэг эхчүүд бэлгийн боловсролыг хэрхэн олгож, багаас нь зөв ойлголттой өсгөж хүмүүжүүлэх талаар Дэбра Хаффнер хэмээх томоохон мэргэжилтний бичсэн "Балчир наснаас болзоо хүртэл" номыг тоймлон хүргэж байна. Илүү дэлгэрэнгүйг суралцъя гэвэл монгол хэлнээ орчуулагдсан энэхүү номноос болон доор дурдагдсан төрийн бус байгууллагуудаас мэдээлэл авч болно: - Хөөрхөн зүрх ТББ FB https://www.facebook.com/btifulhearts - Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ https://www.facebook.com/women4changemongolia
Sat, 20 Mar 2021 - 1h 09min - 107 - # 106 Сэтгэл судлалын номнуудаас бид юу сурч мэдэж авсан бэ?
Энэ удаагийн дугаараараа бид өдийг хүртэл уншсан сэтгэл судлалын номнуудаасаа юу сурч, амьдралдаа хэрхэн түүнийгээ хэрэгжүүлж байгаа тухайгаа ярилцлаа. Clubhouse дээр цуглан бидэнтэй санал сэтгэгдэл, өөрийн сайхан түүхүүдээ хуваалцсан бүх сонсогчиддоо баярлалаа. Ингээд амласан ёсоороо clubhouse дээрх яриагаа подкаст болгон та бүхэндээ хүргэж байна. Үргэлж бидэнтэй хамт суралцаж, хөгжиж байдаг та бүхэндээ дахин БАЯРЛАЛАА!!
Sat, 06 Mar 2021 - 1h 15min - 106 - #105 Think Again
#105 Think Again Энэ удаагийн дугаартаа 2 долоо хоногын ѳмнѳ хэвлэгдэн гарсан "Think Again" буюу "Дахин шинээр бодох" номыг хүргэж байна. Номын зохиолч Adam Grant нь "Originals" хэмээх номоороо алдартай бѳгѳѳд энэ удаа "Think Again" номондоо ямарваа зүйлд эргэлзэх, дахин шинээр харж, шинээр бодох нь яагаад чухал болох, дэлхий ертѳнц, шинжлэх ухаан хурдан хѳгжиж буй ѳнѳѳ үед хүмүүс яагаад хуучин үзэл бодолтойгоо үлдсэн хэвээр байгаа, түүнийг хэрхэн ѳѳрчилж болох тухай сонирхолтой баримт, санааг ѳгүүлэх болно.
Sat, 20 Feb 2021 - 1h 09min - 105 - #104 Moonwalking with Eistein
Энэ удаагийн дугаартаа Moonwalking with Einstein хэмээх оюун ухаан, ой тогтоолтын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Номын зохиолч Joshua Foer хэрхэн анх ой тогтоолтын олон улсын тэмцээний тухай сонсож, ой тогтоолтын арга барилыг судалж суралцсан тухай, энгийн хүмүүс ч бас зѳв арга барилаар зѳв хичээллэвэл санаанд оромгүй хэмжээд ой тогтоолтоо сайжруулах бүрэн боломжтой зэрэгийг ѳгүүлэх болно.
Sat, 06 Feb 2021 - 1h 34min - 104 - #103 You're not listening
Энэ удаагийн дугаараараа бид 2020 оны шилдэг баримтат номын нэг болсон "Та сонсохгүй байна" хэмээх номыг хүргэж байна. Олонд танигдсан сэтгүүлч Kate Murphy-ын бичсэн уг ном нь бусдыг сонсох ямар чухал байдаг, сонсоогүй байснаараа юу алддаг, хүнийг хэрхэн зөв сонсож сурах талаар сонирхолтой жишээнүүд дээр гүн гүнзгий тайлбарлах болно.
Sat, 23 Jan 2021 - 1h 05min - 103 - #102 Choked
#102 Choked Энэ удаагийн дугаартаа Choked буюу "Амьсгал боогдоод байна" хэмээх номыг хүргэж байна. Энэхүү номноос агаарын бохирдол болон түүний урд, богино хүгацааны хор уршиг, агаарын бохирдолтой хэрхэн тэмцсэн тухай олон улс орны жишээг олж сонсох болно. Энэхүү дугаарт www.breathemongolia.org Breathe Mongolia - Clean Air Coalition оролцсон болно. Агаар бохирдол ихсэж баѳгаа энэ үед амнаа хамгаалалтаа сайн зүүж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Sat, 09 Jan 2021 - 1h 28min - 102 - # 101 A Promised Land Part 2
#101 A Promised Land by Barack Obama - Part 2 101 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын хоёр дах буюу сүүлийн хагасыг тоймлон хүргэж байна. Soundcloud: https://soundcloud.com/mongol.../https://soundcloud.com/mongol-podcast/101-a-promised-land-part-2 iTunes: https://podcasts.apple.com/mn/podcast/unlock-podcast/id1242020947
Sat, 26 Dec 2020 - 1h 17min - 101 - #100 A Promised land - Part 1
100 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын эхний хагасыг тоймлон хүргэж байна. 11 сарын 17-нд буюу зарагдаж эхэлсэн эхний өдрөө 887 мянган хувь борлогдож эхнэрийнхээ "Becoming" номны амжилтыг эвдээд буй уг ном нь энэ оны хамгийн хүлээлттэй ном яах аргагүй мөн билээ.
Sat, 12 Dec 2020 - 1h 22min - 100 - #99 Covid-19 Special Episode
Энэ удаагийн дугаараараа бид Монголд үүсээд буй онцгой нөхцөл байдалд зориулан Covid-19-ын тоо баримт, вакцины талаарх мэдээлэл, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, бусад улсын туршлага, мөн карентиныг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар тусгай дугаар бэлдэн хүргэж байна. Дугаарын явцад дурдах хэрэгтэй аппликейшнүүд: - Think! Think!: https://think.wonderlabedu.com/en/ - Vooks: https://www.vooks.com/ - Simply piano: https://www.joytunes.com/ - Outschool: https://outschool.com/ - TomYo KidsClub: https://www.facebook.com/TomYoKidsClub - Exercise with Chloe Ting: https://www.youtube.com/user/ChloesAddiction - Cosmic Kids Yoga: https://www.youtube.com/user/CosmicKidsYoga
Sat, 28 Nov 2020 - 1h 02min - 99 - #98 Positive discipline for teenagers
Энэ удаагийн дугаараараа бид эцэг эхчүүд өсвөр насныхантайгаа хэрхэн харьцах хэрэгтэй вэ, хүмүүжлийн эерэг арга барилаар хэрхэн аз жаргалтай, зөв төлөвшилтэй, бие даасан иргэн болоход нь туслах талаарх гайхалтай номыг танилцуулж байна. Хөл хорионы энэ үеийг ашиглан гэр бүл, хүүхэддээ цаг гаргаж, өсвөр насныхандаа зориулаарай.
Sat, 14 Nov 2020 - 1h 40min - 98 - #97 How they got into Harvard
Ээлжит дугаараа бид гадаадын топ их сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд болон ирээдүйд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд зориулан Харвардаас эрхлэн гаргасан "Тэд яаж Харвардад тэнцсэн бэ" номыг танилцуулж байна. Элсэлтийн 8 стратегийг бодит 50 сурагчийн жишээн дээр нарийн тайлбарлан хүргэх уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд "Тэд Яаж Харвардад Тэнцсэн Бэ" Facebook хуудсанд хандан үнэгүй хүргүүлж авах эсвел Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүдээс авч болох юм байна.
Sat, 31 Oct 2020 - 59min - 97 - #96 Tuesdays with Morrie
1997 онд хэвлэгдсэнээсээ хойш өнөөг хүртэл Дэлхийн сая сая хүн уншиж амьдрах урам зориг авсан номнуудын нэг бол яах аргагүй "Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд" ном юм. Залуухан сэтгүүлч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж буй их сургуулийн профессортойгоо хийсэн ярианаас та гэр бүл, гэрлэлт, мөнгө, хөгшрөлт, үхэл гээд амьдралын олон талыг эргэцүүлэх биз ээ. Киног нь үзэж сонирхох бол: https://www.youtube.com/watch?v=E463tZdAGn4
Sat, 17 Oct 2020 - 55min - 96 - #95 Ghost Boy
Энэ удаагийн дугаараараа "Ghost boy" буюу "Үл Үзэгдэгч хүү" хэмээх олон улсад бестселлер болж байсан нэгэн сэтгэл хөдөлгөм номыг хүргэж байна. Номыг зохиогч Martin Pistorius нь 12 настайдаа гэнэтийн үл мэдэгдэх ѳвчинд нэрвэгдэж, бүтэн 13 жилиин турш бүтэн бие нь хѳдлѳх боломжгүй, хэнтэй ч ярьж чадахгүй бие дотроо түгжигдсэн байжээ. Уран зохиолын кино мэт энэхүү түүхээс хѳгжлийн бэрхшээлтэй түүний туулсан амьдрал, бодрох бодол, мѳн бусад хүмүүсийн хийдэг алдаа, ташаа ойлголтууд зэргийг бид ойлгож. ухаарах болно
Sat, 03 Oct 2020 - 1h 08min - 95 - #94 Principles
Ээлжит дугаараараа бид АНУ-ын түүхэндээ хамгийн ашигтай ажилласан хөрөнгө оруулалтын сан гэгддэг Bridgewater-ын үүсгэн байгуулагч алдарт хөрөнгө оруулагч Рэй Далиогийн "Ажил амьдралын зарчмууд" номыг хүргэж байна. Ажил хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн ширээний ном болохуйц, амьдрал, практикт асар ойр бичигдсэн уг номын Монгол хэл дээрх орчуулгыг зөвхөн Анлок сонсогчид 9 сарын 21-с 26-ны хооронд 36%-ын хямдралтай үнээр буюу 45000 төгрөгөөр доорх хаягаар очиж худалдан авах боломжтой Хаяг: Төв номын сангийн хажуудах "Чандмань" төв (Eagle TV-ын логотой шилэн барилга), 4 давхар, 404 тоот Утас: 70007969
Sat, 19 Sep 2020 - 1h 08min - 94 - #93 What If?Sat, 05 Sep 2020 - 1h 10min
- 93 - #92 The ride of a lifetime
Энэхүү дугаараараа та бүхэндээ Walt Disney компаний гүйцэтгэх захиралын ажлыг 15 жил хашиж, Walt Disney-г дараагийн цоо шинэ тѳвшинд авч очсон, орчин үеийн шилдэг манлайлагчидын нэг Bob Iger-н номыг танилцуулж байна. Bob Iger-н бага залуу наснаас одоог хүртэлх амьдрал, манлайлагчийн арга барил, жинхэнэ Зѳв хүн, Зѳв манлайлагчийн тод жишээг энэхүү номноос харах болно.
Sat, 22 Aug 2020 - 1h 06min - 92 - #91 Almost American
#91: Almost American - Бараг л Америк Энэхүү дугаараар та бүхэндээ Монгол зохиогчийн англи хэл дээр бичсэн "Almost American" (Бараг л Америк) хэмээх номыг танилцуулж байна. Олон сонсогчдын дунд хүлээлт үүсгэж байсан энэхүү бүтээлд Billie маань дөнгөж 19 настайдаа АНУ руу очиж хэрхэн амьдралаа зохиож байсан мөн АНУ-д очсон цагаачид тэрхүү орны эдийн засагт ямар их хувь нэмэр оруулдаг талаар илэн далангуй бичсэн байдаг.
Sat, 08 Aug 2020 - 1h 12min - 91 - #90 The Courage to be disliked
Энэ удаагийн дугаараараа бид амьдралын нэгэн үнэн хэмээн нэрлэгддэг Алфред Адлерийн сэтгэл судлалын онолд тулгуурлан бичэгдсэн Японы лонгсэллэр бүтээл "Ад үзэгдэх зориг" номыг хүргэж байна. Хүн өөрчлөгдөж чадна, аз жаргалтай амьдрах боломжтой гэсэн зорьмог санааны талаар нэгэн философич болон залуугийн харилцан ярианд тулгуурлан энгийн бөгөөд маш сонирхолтойгоор тайлбарлажээ.
Sat, 25 Jul 2020 - 1h 16min - 90 - #89 Obstacle is the way
Ээлжит дугаараараа бид "Эго бол таны дайсан" номоороо танигдсан бэстсэллэр зохиогч Райн Холидейгийн ээлжит бүтээлийг танилцуулж байна. Саад бэрхшээл бол амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд үүнийг хэрхэн өөрийн давуу боломж болгон ашиглаж, амжилттайгаар даван туулах боломжтойг түүхийн алдартай хүмүүсийн бодит жишээн дээр тайлбарласнаараа сонирхолтой бүтээл болжээ.
Sat, 11 Jul 2020 - 1h 01min - 89 - #88 The upside of stress
Энэ удаагийн номоороо бид яагаад стресс муу зүйл биш болох, мөн түүнийг зөвөөр ашиглавал эрүүл мэнд, ажил сурлагад хэрэгтэй зүйл болохыг тайлбарлах болно. Станфордын их сургуулийн сэтгэл судлалын багш хүний бичсэн уг ном нь таны стрессийг харах өнцгийг 180 градус эргүүлээд зогсохгүй, стресстэй нөхцөл байдлыг хэрхэн амжилттайгаар даван туулах аргачлалуудыг зааснаараа онцлог бүтээл юм.
Sat, 27 Jun 2020 - 58min
Podcasts similares a UNLOCK Podcast
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
La Linterna COPE
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
Hondelatte Raconte Europe 1
Au Coeur du Crime Europe1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Enquêtes criminelles RTL
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
Les histoires incroyables de Pierre Bellemare RTL
L'Heure Du Crime RTL
El Larguero SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO
